Бичлэгийн тоо 1,197

Дурлалд битгий яар

Уншсан 10166 vote 0 2009.02.02 23:16:59


Дурлалд битгий яар

Хээнцэр цэцгийг дур мэдэж таслахыг ч хорихгүй
Содон хүнд дурлахыг хэн ч хорихгүй
Хэнэггүй аашаараа чи бүхний шийдээд
Хөлгүй далайд живж зовлонд унав даа

Хаврын тэнгэр аашаа хувиргана
Хуурамч дурлал зангаа хувиргана
Дуулим орчлон чамаар дутахгүйг бодоорой
Дурлалд битгий яар



Аадрын бороо тааралдсанаа норгодгийн адил
Амин зүрхийг чинь гашуун нулимс норгоно
Харсан хүнээ хайр гэж бүү бодоорой
Дэндүү хэцүүг ухааран ойлгож мэднэ

Хаврын тэнгэр аашаа хувиргана
Хуурамч дурлал зангаа хувиргана
Дуулим орчлон чамаар дутахгүйг бодоорой
Хуй салхи хэнийг ч дайрдаг
Хайр дурлал чамайг танихгүй
Зүрх сэтгэлээ бодож үзээрэй
Дурлалд битгий яар

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1226043/756/trackback

Manaach01

2009.03.16 08:23:27
*.25.23.158

goy boljee
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
배너신청
자생병원

배너신청