Бичлэгийн тоо 1,197

er hun ta haana bna araatan23

Уншсан 11433 vote 0 2010.08.03 21:09:26
profile

МИНИЙ  НЭР  ААГИЙ 

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3474615/4f8/trackback

profile

altaigerel

2010.08.08 19:32:25
*.105.97.14

Хаана бна
Хөвчин дэлхийг сөгдүүлж явсан
Хөх толбот Монгол эр хүн хаана бна
Цэлмэг тэнгэртээ сөгдөж мөргөсөн
Цагаан сэтгэлт Монгол эр хүн хаана бна
Хазаар даран тэмүүлсэн хатир жороо хөлгийн эзэн
Хамаг Монголын минь сүлдэн тэнгэр Халх эр хүн та хаана бнаа

Ойн согоо шиг танхилхан бүсгүйтэй
Ододын доор хайр шивнэлцсэн
Орон Монголын халуун ураг
Омголон зантай эр хүн та хаана бна

Үнэгчлэн зүүдлэх хонгор хүүгийнхээ толгой дээр
Үнэг хайчлан домносон эцгийн цагаан сэтгэлтэй
Үнэнч амрагын харцанд нялх унага шиг номхордог
Үг нь хатуу Монгол эр хүн хаана бнаа та

Ган дөрөөн дээр ээтэн гутал жийж
Гадаад далайг хөлгийн шанадасаар туулж
Галав ертөнцөд өөрийн түүхийг бүтээсэн
Гартаа илд барьсан өвгөдийн удам эр хүн та хаана бна

Цал буурал аавынхаа үгэнд хүмүүжсэн хүү
Цагаан сэтгэлт ээжийнхээ хайранд өссөн үр
Царайлаг Монгол бүсгүйн харцыг булаасан эр
Цовоо хонгор үрийнхээ сэтгэлд мөнхөрсөн эцэг эр хүн та хаана бна

Холын холоос шижирдэх алтан нарны цацраг
Хөх огторгуйд нумрах шинэ солонгын өнгө
Хосоор амьдрах тавилангийн үл тасрах багана
Ханат өргөө гэрийн хойморт залрах шүтээн эр хүн та хаана бнаа

Асгат өндөр сарьдагийн оргилд гөрөөлсөн анчин
Ариун тулгат төрийн голомт түшсэн түшээ
Цэцэн буу мөрлөж нүд цавчаагүй хилчин
Цагийн саалтанд мөхөөгүй алтан ургын залгамж эр хүн та хаана бнаа

Бөртө чонын уянгат улилтийн үргэлжлэл
Богд Чингис хааны удам залгасан ураг
Хатан Мандухай эхийн хэвлийд торнисон үр
Хатан зоригт Монгол эр хүн та хаана бна

Зовсон ч жаргасан ч нулимсаа үзүүлдэггүй
Зориг зүрх тэсвэр тэвчээр чинь хаана бна
Цуснаасаа үнэтэй нулимсаа үзүүлдэггүй
Цөхөрч үзээгүй сэтгэлийн хат чинь хаана бна

Эрдүү цээлхэн хоолойгоороо
Эр бор харцагыг аялаж
Нүд алдам цэнхэр талыг уяраасан
Нүдэндээ хорвоог шивнэсэн ухаан чинь хаана бна

Эр хүн таныг эр хүн би хайлаа
Энэ нийгмийн талбараас эрэл тавьж сурлаа
Эрсэн олзоо эндээс би оллоо
Элэг зүрх 2тоо өөрийн эрхгүй би харамслаа

Хөх толбот Монгол эр хүнийг
Хотын гудамжнаас олсонгүй ээ
Өргөн цээжтэй ханхар эр хүнийг
Өмссөн хувцаснаас нь би олсонгүй
Уртын дуугаа аяласан эр хүнийг
Уусан архинийх нь лонхноос оллоо
Эрэл сурал болсон эр хүнийгээ би
Эрүүлжүүлэхийн өмхий өрөөнөөс оллоо
Тал дүүрэн бэлчих сүргийн эзнийгээ би
Таг харанхуй траншейн дотроос оллоо
Зориг зүрхтэй Монгол эр хүнийгээ би
Засаг эцгийн зовлон дотор би харлаа
Нулимасаа үзүүлдэггүй эр хүнийг би
Нус нулимасандаа хутгалдаж уйлж бхыг нь харлаа
Агуа дайчин явсан өвгөдийнхөө удмыг
Агаарт шингэхгүй будан дотор үзлээ
Цагтаа өвдөг дээр нь сөгдүүлж явсан Монгол эр хүн
Царай алдан харийн нутагт боол болсныг үзлээ
Амьдралын төлөө хүний нутгийг зорисон эр хүний
Ард нь үлдсэн авгай хүүхэд нь ядарч гуниглахыг би үзлээ


0  
10 Цэнгэл   (2010-07-30 8:16 PM)
Аль эртний Африк тивийн боолын нийгэм шиг
Ажлын хүндийг нь нугалдаг хар арьст хүмүүс шиг
Монгол эр хүнийг минь бэлэгний морь шиг үнэлж
Махан бяр эрүүл шүд чийрэг чадвараар нь шинжиж
Бойнд явуулдаг тарган адуу шиг харьцаж
Боол болгохоор хүний нутаг руу зөөж бхыг харлаа
Гадаад ажиллах хүч гаргах нэрийдлээр
Гал цогтой Монгол эр хүнийг минь аваад явчихыг үзлээ
Холын холоос гүйх унаган хүлэг морь шиг
Хүн хүний нутгаас амьд ирсэн эр хүний
Хөлс хүчээр зүтгэж олсон хөрөнгө нь
Хөндүүрлэж өвддөг зүрх эрүүл бус бие нь болохыг л үзлээ
Ойн согоо шиг бүсгүй халамжит ханийнх нь өвөрт
Орон хөнжил дотор нь харийн хөгшин Ли овогт орж
Харийн хүнд өврөө нээж үзээгүй хатан эхийн сэтгэлийг
Халх хүүхэн умартаж бөгсөөрөө амьдрахыг үзлээ
Морин дэл дээр хийсч явсан эр хүн
Машин тэргэнд хүүхэд шиг дурлаж
Мал харахаараа айж зугтаадаг
Маяг ихтэй Монгол залууг өрөвдлөө

Хүдэр чийрэг гартаа илд барьж явсан Монгол эр хүн
Хүүхэн шиг сүмбэн цагаан хуруутай болж
Хуримын бөгж нь мултарч унахыг би үзлээ
Өргөө цагаан гэрийнхээ хойморт
Өлгий дотроо сүүл хөхөж өссөн эр хүн
Өөх иддэггүй холистрен ихтэй гэж уйлж маяглаж бхыг хараад үнэндээ би гутарлаа
Алд биеэ алжаахаас айхгүй ахуй төртөө зүтгэж явсан эр хүн
Ард түмэн бтгуай хоёрхон алхмын цаадахыг харахгүй
Авилгалд живээд арчаагүй царайлахыг нь би үзлээ
Царайлаг Монгол бүсгүйг гуйж биш гуйлгаж явсан эр хүн
Царай алдан гуниглаж уйлж явахыг нь хараад
Цөхөрч үзээгүй эр хүний минь тэсвэр тэчээр
Цагийн саалтанд өөр болсныг мэдэрлээ Харамсаж бнаа би
Өөхөнд ороовч нохой тоож идэхгүй
Өвсөнд хучивч үхэр тоож зажлахгүй
Өлбийсөн амьтад үр хойч минь болох вий гэсэн
Өгөөдэй хааныхаа голч ухааныг аргагүй би биширлээ
Хайж сурсан эр хүнээ би хар архиний лонхон дотор нь харлаа
Харь орны боолын хөдөлмөрөөс оллоо
Харанхуй зовлонгийн хашаан дотор үзлээ
Эрээд сураад бсан Монгол эр хүнийгээ би
Энэ нийгмийн амьдралаас оллоо
Элэг зүрхэндээ өөрийн эрхгүй харамслаа

Монголоо танихгүй
Морь унаж чадахгүй
Морин хуур тоглохгүй
Монгол бичгээ мэдэхгүй
Харь орны англи хэлийг хагас дутуу залчсан
Хүүхэн шиг эр хүйстнийг харин би их үзлээ
Сайхан эр хүн ховордсон гэдгийг
Санаа бодлоосоо нэхэн асууж
Салхи исгэрсэн хүйрэн шөнө
Сүнстэй хамтарч энэ шүлгийг бичвээ би... Б.Баттөгс

323

2011.05.03 20:00:39
*.35.115.153

saihan bichsen bna unug ug bna

 

xoxmongol

2011.05.03 20:20:27
*.35.115.153

yag iim l bga shu de

 

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
997 t nato comercial [1] jimothy 2009-03-15 15861
996 Camerton 18 nas Manaach01 2009-03-13 15777
995 Quiza-humuun turulhtun [2] emuge 2010-01-23 15762
994 HONH-HONHNII DUU [2] center 2009-04-14 15743
993 Чингис хаан хамтлаг-Харийн нутаг Happy_3 2008-10-26 15711
992 Zoxioliin duunuud... [1] Redhorse 2009-03-31 15698
991 Би чамд хайртай 2 киноны дуу/ клиптэй/ [1] Happy_3 2009-12-14 15629
990 Хурд Би аавтай хүн Happy_3 2008-09-28 15609
989 мягмарсүрэн-хөөрхөн халиун [1] эмүгэ 2010-06-04 15606
988 Javhlan Hairlaj bolohgui hair ktm 2009-08-05 15457
987 эх нутагаа хармалсан аагтай эрийн өчөөс(алаагүйд минь баярлаж яв) [11] yasan ch yahuu 2010-07-18 15428
986 Хурд Чамайгаа үнсье Happy_3 2008-09-28 15400
985 Хурд Тоотой санагдах юм Happy_3 2008-09-28 15342
984 Tsasan ohin OST sarmisxan 2010-01-17 15337
983 bi chamd hairtai OST 2 sarmisxan 2009-09-13 15331
982 Киви-2 шөнө 3 өдөр киноны дуу Happy_3 2008-10-27 15251
981 hetsuu angi OST [1] sarmisxan 2009-12-24 15243
980 Ганбат- Хурууны хээтэй ааруул Happy_3 2008-10-08 15234
979 Мөнхбаяр, Эрдэнэцэцэг-Бoр торгон хантааз /ардын дуу/ [1] Happy_3 2008-10-29 15195
978 bas l bi onoo gee huuhedtei bolj genee merkus hagan 2011-02-23 15119
배너신청
자생병원

배너신청