Бичлэгийн тоо 1,197
profile 247

.......................................

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3220403/d07/trackback

profile

эмүгэ

2010.06.06 20:46:30
*.160.59.91

дуулан  дуулан  уясаад 

дутуу  бухнийг  умартаад

сэтгэлдээ  нартай  замбууд

сэмэрч  дуралсан  хайр  минь ээ


зүүдэндээ  нулимстай  хорвоод

зүрхэнд  зөнгөөр  учирсан

хайлан  бүүвэй  орчлондоо

хамгаас  нандин  хайр  минь  ээ


хайрлан  уярч  догдлоод  

хатуу  бухнийг  умартаад

бодолдоо  сүүтэй  замбууд

болзоонд  зогссон  хайр  минь  ээ


зүүдэндээ  нулимстай  хорвоод

зүрхэнд  зөнгөөр  учирсан

хайлан  бүүвэй  орчлондоо

хамгаас  нандин хайр минь ээ


гэрэвшин  гэрэвшин  учраад 

гэгээн харгуйг  мөрөөдсөн

онгод  хуртай  замбууд

онцгойрч  ивэлсэн  хайр  минь ээ


зүүдэндээ  нулимстай  хорвоод

зүрхэнд  зөнгөөр  учирсан

хайлан  бүүвэй  орчлондоо

хамгаас  нандин  хайр  минь


хамгаас  нандин  хайр  минь  ээ






List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
배너신청
자생병원

배너신청