Бичлэгийн тоо 1,197
profile 247

.......................................

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3347829/189/trackback

profile

эмүгэ

2010.07.04 18:44:34
*.160.34.134

төрсөн  нутгийн  үзэмж  шингээд

танхилхан  чамайг  үзэсгэлэн   болгожээ

төрүүлсэн  эхийн  чинь  намба  шингээд

танхилхан  чамайг  энхрийхэн  болгожээ.........


харах  тусам  нүдэнд  өөриймсөг

хайрлах  тусам  зүрхэнд  хоногшино

хайртай  болжээ  чамдаа  би

ханийн  жаргал  хайрлаач  наддаа


онгон  зүрхний  чинь  хайрыг  амсах  гэж

орчлонд  би  төрсөн  байжээ

унаган  хайраа  чамдаа  нээгээд 

учиран  жаргахын  тавилан  байжээ


жаргал  амтлан  мэлтрэх  сайхан  нүдний  чинь

хайрын  харцыг  сэвтээхгүй  байж

замбуулин  хорвоод  хамтдаа  нэмээд

ханийн  түшиг  чамдаа  амлая


харах  тусам  нүдэнд  өөриймсөг

хайрлах  тусам  сэтгэлд  хоногшино

хайртай  болжээ  чамдаа  би

ханийн  жаргал  хайрлаач  наддаа


хайртай  болжээ  чамдаа  би

ханийн  жаргал  хайрлаач  наддаа


ханийн  жаргал  хайрлаач  наддаа

ханийн  жаргал  хайрлаач  наддаа

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
배너신청
자생병원

배너신청