Бичлэгийн тоо 3,329
Мишель Родригес: Пол Уалкерт атаархаж байна
Энэ магадгүй уншигч таны сонссон хамгийн хачин зүйл байх. Гэхдээ л “Галзуу хурд” киноны од жүжигчин Мишель Родригес саяхан нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа ингэж хэлжээ. Жүжигчин бүсгүй дотны анд Пол Уалкерын гэнэтийн үхэл, өөрийн амьдралынхаа талаар ярилцлагынхаа үеэр дурьдсан байгаа юм.
“Полыг нас барсныг та бүхэн мэдэж байгаа. Би энэ талаар ярих ёстой байх. Түүнийг нас барсны дараа жил орчим хугацаанд ухаан санаа самуурсан юм шиг л байсан. Тэгээд би зун, самар, амралт хүссэн.
Юу ч хийсэн тэр бүхэнд би өөрөө өөрөөсөө нуугдаж байлаа. Гэхдээ юу гээч, би Полыг нас барсанд харамсахгүй байна. Харин ч түрүүлээд явсанд нь атаархаж байна” хэмээн өгүүлжээ