Бичлэгийн тоо 3,329

Хятад улс тив алгасагч пуужин туршлаа


МОСКВА. /RIA Novosti/. Хятад улс тив алгасагч "Дунфэн-41" /DF-41/ шинэ баллистик пуужин туршсан тухай “Washington Free Beacon” сонинд Пентагоны эх сурвалжийн мэдээллээс иш татан бичжээ.

АНУ-ын тусгай албаныхны тооцоолсноор, Хятадын шинэ пуужин нь 6-10 хүртэл тооны цэнэгт хошууг 10 мянга гаруй км-ын зайд тээж чаддаг байна. Энэ нь АНУ-ын нутаг дэвсгэрийн аль ч цэгт 30 минутын дотор хүрнэ гэсэн үг юм.

Тив алгасагч шинэ баллистик пуужингийн туршилт нь Хятадын өндөр албан тушаалын  нэгэн генерал Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай арлуудын нэгд очих үетэй давхацсан байна. Пуужин туршсанаас ердөө гурав хоногийн дараа АНУ-ын Батлан хамгаалахын сайд Эштон Картер маргаантай арлуудын бүсэд байрлаж байгаа нисэх онгоц тээгч “Жон К.Стеннис” хөлөг онгоц дээр очсон гэдгийг “Washington Free Beacon” сонинд онцолжээ.

Пуужин харвасныг Америкийн хиймэл дагуулын ажиглалтын систем бүртгэж авсан байна. Эх сурвалж пуужинг чухам хаанаас харвасныг тодорхой дурдсангүй. 2015 оны 12 дугаар сарын 5-нд Хятадын цэргийнхэн уг пуужинг туршихдаа төмөр замын тавцанд суурилуулсан пуужин харвагч төхөөрөмжөөс харваж байжээ.

“Дэлхий дээрх хамгийн алсын тусгалтай пуужинг” хятадууд 2016 он гэхэд зэвсэглэлд хүлээж авч магадгүй гэж “Kanwa Asian Defence” сэтгүүлд өмнө нь мэдээлж байв.

Хятад улс гурав дахь үеийн шинэ баллистик пуужин бүтээж байгаа тухай мэдээлэл анх 2014 оны долдугаар сард буюу АНУ “Зэвсэгт хүчин болон аюулгүй байдлын салбарын хөгжлийн чиг хандлагын талаарх" тайлан мэдээг нийтлэх үед гарсан юм.

Д.Жаргал

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/9064261/d56/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Datesort Уншсан

“УАЗ 469” автомашин шинэчлэгдэж “УАЗ-Патриот” боллоо

  • 2016-05-06
  • Уншсан 3812

Хамгийн тансаг, үрэлгэн хурим Хятадад болжээ

  • 2016-05-06
  • Уншсан 3493

ХОМ-ийн 2015 оны хамгийн хамгийн

  • 2016-05-06
  • Уншсан 3117

Байшин өвлөж авсан эмэгтэй цэвэрлэгээ хийж байгаад цоожтой модон хайрцаг олжээ. Дотор нь...

  • 2016-05-04
  • Уншсан 3879

Жижиг талбайтай өрөөг хэрхэн том харагдуулах вэ?

  • 2016-05-04
  • Уншсан 3719

Би зочид буудалд галд өртөж үхсэн. Гэхдээ дараа нь сэрэхэд би хүүхэд болчихсон байсан.

  • 2016-05-04
  • Уншсан 3630

Их зөнчийн хойд дүр

  • 2016-05-02
  • Уншсан 3739

муудалцаад, мөнгө цацсан гэж мэдүүлжээ

  • 2016-05-02
  • Уншсан 3590

Алуурчид ихэнхдээ ямар хүмүүс байдаг вэ?

  • 2016-05-02
  • Уншсан 3702

Цамаан баячуудын тэнэглэл

  • 2016-04-25
  • Уншсан 3976

Насанд хүрсэн хүн бүрийн сурах ёстой чадварууд

  • 2016-04-25
  • Уншсан 3629

Дэлхийн хамгийн этгээд гэрлэлтүүд

  • 2016-04-25
  • Уншсан 3479

Хакухо М.Даваажаргалын нээсэн “G” кофе шоп баячуудыг хуйлруулав

  • 2016-04-21
  • Уншсан 3728

Агбонлахорын хүүхнүүдтэй зугаацаж буй зураг дэлгэгдлээ

  • 2016-04-21
  • Уншсан 3828

МСS-ийн Ж.Оджаргал: Төрийн ордноос өндөр байшинтай, төсвөөс их мөнгөтэйгөөр нь илүүд үздэг юм уу?

  • 2016-04-21
  • Уншсан 3325

Victoria's Secret" -ийн сахиусан тэнгэр Бехати Прислоу хөл хүнд зургаа дэлгэлээ

  • 2016-04-20
  • Уншсан 3429

Коннор МакГрэггор зодгоо тайлна

  • 2016-04-20
  • Уншсан 3665

Улаанбурханы эсрэг хамтдаа

  • 2016-04-20
  • Уншсан 3524

Хятад улс тив алгасагч пуужин туршлаа

  • 2016-04-20
  • Уншсан 3869

Катины ой дахь хядлага

  • 2016-04-19
  • Уншсан 3706
배너신청
자생병원

배너신청