Бичлэгийн тоо 3,329

Дарангуйлагчдын хүүхдүүд хаана явна вэ?

Дэлхий нийтийг шуугиулж, өөрийн дарангуйлал, түрэмгийллээр олон мянган хүнийг тамлан зовоож явсан удирдагчид ч бас үр хүүхэдтэй, эцэг хүмүүс. Харин хүүхдүүдээ хэрхэн хүмүүжүүлсэн байдаг бол? Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг гэдгийн адилаар арай тэдэн шиг харгис, хэрцгий хүмүүс биш байгаа? Ингээд дарангуйлагчдын хүүхдүүд ямархуу амьдралтай байсан болон одоо хаана, юу хийж явааг сонирхоцгооё.

Дарангуйлагчдын хүүхдүүд хаана явна вэ?

1 Аня Дюваляер (Anya Duvalier)

1971 онд Гайти улсын ерөнхийлөгчөөр сонгогдон 1986 онд суудлаасаа бууж байсан Жан-Клод Дювалье (Jean-Claude Duvalier)-г хүмүүс бүгд бараан, харгис түүхээр нь мэддэг. Тэрээр төр барих хугацаандаа өөрийн эрх мэдлийг давуулан ашиглаж, хахир хатуу дэглэм тогтоож, олон мянган хүмүүсийн амиар наадан, хөнөөж байсан гэгддэг билээ. 2014 онд нас барсан бөгөөд түүний охин Аня Дюваляер эцгийнхээ үлдээсэн хөрөнгийг эдэлж амьдарч байсан боловч эдийн засгийн хямралаас болж, ихэнх мөнгөө салхинд хийсгэсэн байдаг. Харин өдгөө тэрээр санхүүгийн хүндхэн нөхцөл байдалд аж төрж байгаа ажээ.

Аня Дюваляер (Anya Duvalier)

2 Ким Чен Ун (Kim Jong-un)

Хойд Солонгос бол маш аюултай, дарангуйллын өлгий гэдгээрээ алдартай. Тус улсын удирдагч, харгис хэрцгий гэгддэг байсан Ким Чен Ир (Kim Jong-il) суудлаасаа буун, эрх мэдлээ хүүдээ дамжуулж өгсөн юм. Харин түүний хүү эцгээсээ дутахгүй хэрцгий нэгэн болсон нь харамсалтай. 2012 оноос хойш Хойд Солонгосыг удирдаж яваа бөгөөд тус улс урьдынхаасаа илүү аймшигтай, аюултай болж байгаа нь Ким Чен Ун эцгээсээ ч чанга хатуу нэгэн гэдгийг илтгэнэ.

Ким Чен Ун (Kim Jong-un)

3 Башар аль-Асад (Bashar al-Assad)

Сири улсыг үүсгэн байгуулагчдын нэг болох Хафез аль-Асад ( Hafez al-Assad) мөн л өөрийн харгис ааш араншингаараа иргэдээ тамлаж байсан гэгддэг. Харин түүний хүү болох Башар аль-Басад өдгөө Сири улсын төрийн тэргүүн бөгөөд иргэний дайныг гол өдөөж өгсөн хэмээн буруутгагддаг билээ. Эх толгой нь мэдэгдэхээ байсан Сири улсыг хөгжлийн бус хөнөөлийн замд хөтөлсөн хүн бол яалтчгүй Башар аль-Асад гэнэ.

Башар аль-Асад (Bashar al-Assad)

4 Светлана Сталин (Svetlana Stalin)

Өөрийн хахир хатуу бодлогоор “Их Цэвэрлэгээ” хэмээх хядлагыг зохион байгуулж, Зөвлөлт Холбоот улсын үй олон хүний аминд хүрсэн Иосиф Сталин (Joseph Stalin)-ийг хүмүүс удирдагч гэхээсээ илүүтэй дарангуйлагч хэмээн дүнэдэг билээ. Түүний охин болох Светлана Сталин эцгийнхээ энэ их аймшигт, харгис үйлдлийг үзэн яддаг байсан бөгөөд тусдаа амьдарч байсан гэдэг. Дэлхийн орнуудаар аялж, олон залуустай гэрлэж, салж... жинхэнэ дураараа амьдарч явсан тэрээр 2011 онд нас барсан юм. Эцгийнхээ нэр хүндэд даруулж, сүүдэрт нь нуугдаж явах бус өөрийн хүссэнээрээ амьдарсан гайхалтай бүсгүй юм.

Светлана Сталин (Svetlana Stalin)

5 Фейсал Вангэйта (Faisal Wangita)

Уганда улсын ерөнхийлөгч асан Иди Амин (Idi Amin)-ыг цуст дарангуйлагч хэмээн нэрийддэг билээ. Учир нь тэрээр гэм зэмгүй олон мянган хүмүүсийг хилс хэргээр хомроголон устгаж, хүн бүрийг айдаст автуулж байсан гэдэг. Фейсал Вангейта гэх түүний хүү эцгийгээ дурайсан нэлээд ширүүн, харгис зантай нэгэн аж. 2007 оны зун хүний аминд хүрч байсан удаатай бөгөөд тухайн үедээ хүү ердөө 25 настай байсан юм. Гэхдээ тэрээр эцгийгээ бодвол ядаж л гэмших болон ичих сэтгэлтэй гэнэ.

Фейсал Вангэйта (Faisal Wangita)

6 Алина Кастро (Alina Castro)

Дарангуйлагч эцэгтэй байна гэдэг маш хэцүү хэрэг ажээ. Алина Кастро гэх энэхүү бүсгүй хар багаасаа л эхэлж, эцгийнхээ тарьсан үйлийн үрээс болж, хүн бүрт нүд үзүүрлэгдэн, элдвээр хараалгаж явсан гэдэг. Иймдээ ч төрсөн нутгаасаа явж, эцэг эхээсээ холдсон юм. Өдгөө тэрээр Өмнөд Америкт амьдарч байгаа бөгөөд хүмүүсийн хэл ам, үзэн ядалтаас аль болох хол байхыг хичээдэг байна. Түүний аав бол Кубын хувьсгалын эцэг төдийгүй дарангуйлагч Фидель Кастро (Fidel Castro) билээ.

Алина Кастро (Alina Castro)

7 Удай Хусейн (Uday Hussein)

Ирак улсын төрийн тэргүүн удирдагч төдийгүй алан хядагч байсан гэгддэг Садам Хусейн (Sadam Hussein)-ий хүү Удай ч мөн эцгийнхээ зан чанарыг өвчсөн мэт дууриажээ. Тэрээр их харгис, дээрэнгүй ааштай нэгэн байсан төдийгүй хүссэн бүхнээ хийж, хүнийг энэрэх сэтгэлгүй байсан гэдэг юм. 2003 онд насан эцэслэсэн түүнийг сайнаар дурсдаг хүн гэж үгүй.

Удай Хусейн (Uday Hussein)

8 Кики Бокасса (Kiki Bokassa)

Төв Африкийн Бүгд Найрамдах Улсыг өөрийн эрхшээлдээ оруулан, дарангуйллаа тогтоосон Жан-Бедель Бокасса (Jean-Bédel Bokassa)-г танихгүй хүн гэж ховор биз. 1972 онд өөрийгөө насан туршийн ерөнхийлөгчөөр өргөмжилж, 1976 онд улсаа хаант улс болгон, хаан ширээнд заларсан төдийгүй өөрийн эрх мэдлээр бүгдийг удирдаж, эсэргүүцэгч нарыг үй олноор нь устгаж байсан гэдэг. Харин түүний охин болох Кики Бокасса нь эцгээсээ тэс өөр буюу зөөлөн зан ааштай, өрөвч нэгэн аж. Эцгийнхээ бүтээж өгсөн аймшигт өнгөрсөн амьдралаа мартаж, сэтгэлээ амар тайван байлгахын тулд уран зураг зурдаг болсон гэнэ. Харин түүний ээж нь охиноо үргэлж дэмжиж, хайрлаж ирсэн аж.

Кики Бокасса (Kiki Bokassa)

9 Нику Чаушеску (Nicu Ceausescu)

Хар багаасаа л хахир хатуу ааш зантай гэгдэж байсан Нику Чаушеску эцгийхээ адилаар Румын улсын улс төрд нэвтэрч өөрийн дарангуйллаа тогтоох гэсэн боловч ард иргэдийн хүчтэй эсэргүүцэл, хувьсгалтай нүүр тулж, зорьсондоо хүрч чадаагүй юм. Тэрээр хувьсгалчдын эсрэг дайрахаар их хэмжээний зэвсэг захиалсан гэх хэргээр 20 жилийг шоронд өнгөрөөж, 45 насандаа хорвоог орхисон байдаг. Мэдээж түүний эцэг бол Николае Чаушеску (Nicolae Ceausescu) юм. Түүнийг төр барьж байх үед өлсгөлөн жилээс жилд газар авч, цагдаа хүчнийхэн хүмүүсийг мянга мянгаар нь хомроголон устгаж байсан гэдэг. 

Нику Чаушеску (Nicu Ceausescu)

10 Ал Саади Каддафи (Al-Saadi Gaddafi)

Ливийн удирдагч асан хурандаа Муамар Каддафи (Muammar Gaddafi) нь мөн л олон мянган хүний амийг авч одсон гэдгээрээ зартай. Зарим хүмүүс түүнийг чоно шиг амьдраад нохой шиг үхсэн ч хэмээн ярьдаг. Өдгөө түүний хүү Ал Саади Каддафи Ливийн улс төрд орж, эцгийнхээ замналыг үргэлжлүүлэн яваа билээ. Тэрээр улсынхаа хөлбөмбөгийн шигшээ багт тоглодог байсан төдийгүй багийнхаа хамтрагчийн амийг бүрэлгэсэн гэх хэргээр буруутгагдаж шоронд орсон юм.

Ал Саади Каддафи (Al-Saadi Gaddafi)

11 Марко Милошевич (Marko Milosevic)

Сербийн ерөнхийлөгч асан Слободан Милошевич (Slobodan Milosevic) өөрийн эцэс төгсгөлгүй түрэмгийлэл, дарангуйлалаас болж буруутгагдаж байсан төдийгүй шүүхийн шийдвэр гарахаас өмнө шоронд зүрхний шигдээс болж, амьсгал хураасан байдаг. Тэрээр хөрөнгө мөнгө ихтэй байсан бөгөөд энэ бүгдийг нь залгамжилж авсан хүү болох Марко нь гэмт хэрэгт ихээр орооцолдож явсан гэдэг. Гэвч хөрөнгө мөнгө болоод эцгийнхээ нэр хүндээр шалтаглан, хэргээс амархан мултардаг байсан юм. Өдгөө тэрээр Москва хотноо эхнэрийнхээ хамт амьдарч байгаа гэнэ.

Марко Милошевич (Marko Milosevic)

12 Теодоро Нгема Обианг Манге (Teodoro Nguema Obiang Mangue)

1982 оноос хойш Экваторын Бүгд Найрамдах Гвиней улсын ерөнхийлөгчөөр ажиллан өөрийн дарангуйллаа тогтоосоор яваа Теодоро Обианг Нгема Мбасого (Teodoro Obiang Nguema Mbasogo)-гийн хүү Теодоро нь улсынхаа дэд ерөнхийлөгч юм. Яг л эцгийнхээ адил ааш араншинтай бөгөөд хөрөнгө мөнгөө хамаагүй цацаж явдаг гэдгээрээ алдартай байна.

Теодоро Нгема Обианг Манге (Teodoro Nguema Obiang Mangue)

13 Гамаль Мубарак (Gamal Mubarak)

Ард иргэдээ өөрийн дарангуйлалд байлгаж, гэм зэмгүй олон хүнийг хөнөөсөн, хувьдаа мөнгө завшсан гэх хэргээр буруутгагдан бүх насаараа хорих ял авч байсан боловч ялаа эдлэлгүй амьсгал хураасан Египетийн ерөнхийлөгч асан Хосни Мурабак (Hosni Mubarak) өөрийн хүүхдүүдээ олигтой хүмүүжүүлж чадаагүй бололтой. Түүний том хүү нь мөнгө завшсан хэргээр 10 жилийг шоронд өнгөрөөх болсон бол удаах хүү нь эцгийнхээ адилаар дарангуйлал улс орондоо тогтоох гэж оролдсон бөгөөд ард иргэдийнхээ хараалыг идэж, үзэн ядагдаж байсан билээ.

Гамаль Мубарак (Gamal Mubarak)

14 Ганнибал Каддафи (Hannibal Gaddafi)

Муамар Каддафи (Muammar Gaddafi)-ын хүү болох Ганнибал мөн л цуутай нэгэн. Тэрээр хүний амь насанд хүрч, хүч хэрэглэж, хүүхэд хулгайлсан гэхчлэн маш их гэмт хэрэг үйлдэж байсан хөрөнгө мөнгөөрөө бүгдийг шийддэг нь хүмүүсийн дургүйг хүргэдэг юм. Ийн буруу замаар будаа тээж явах түүнийг хүмүүс эцгийгээ дуурайсан гэдэг аж.

Ганнибал Каддафи (Hannibal Gaddafi)

15 Акихито (Akihito)

1990 онд Япон улсын 125 дахь эзэн хаанаар өргөмжлөгдсөн Акихито нь нэрт эзэн хаан Хирохито (Hitohito)-гийн хүү билээ. Хирохито нь ард иргэдээ үхлийн хар үүлэнд нөмрүүлж, айдаст түгшүүрт живүүлж явсан аж. Харин Акихито эцгээсээ тэс өөр бөгөөд зөөлөн, уяхан хүн хэмээн бусад орнуудын тэргүүнүүд ам сайтай байдаг юм. Өдгөө 82 насыг зооглож яваа тэрээр хүнд өвчин тусч, тэмцэлдэн байгаа гэнэ.

Акихито (Akihito)

16 Сар Пайтчата (Sar Patchata)

Гуравхан жилд 3 сая гаруй хүний аминд хүрсэн гэх Камбожийн нэрт дарангуйлагч Пол Пот (Pol Pot)-ын охин тансаг хангалуун амьдралд умбан яваа юм. 2 жилийн өмнө мөн л баян эртэй хуримаа хийсэн нь олны дургүйцлийг хүргэсэн байдаг.

Сар Пайтчата (Sar Patchata)

17 Эдда Муссолини (Edda Mussolini)

1922-1943 оны хооронд Итали улсыг түрэмгийлж, дарангуйлж байсан Бенито Муссолини (Benito Mussolini)-гийн охин Эдда нь эцэгтээ дургүй, тэр ч бүү хэл үзэн яддаг байсан аж. Багаасаа л зөрүүд зантай болж төлөвшсөн бүсгүй нас бие гүйцэн цэргийн сувилагчийн үүрэгт албыг хаших болсон гэдэг. Тэрээр Бенитог хэзээ ч өөрийнхөө эцэг гэж үзэж байгаагүй юм. 1995 онд буюу 84 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн билээ.

Эдда Муссолини (Edda Mussolini)

18 Ли На (Li Na)

Хятадын нэрт удирдагч төдийгүй алан хядагч хэмээгддэг Мао Зэдун (Mao Zedong) 10 хүүхэдтэй билээ. Гэхдээ түүний хүүхдүүдийн нэг болох Ли На нь эцэгтэйгээ тун адил зан ааштай бөгөөд харгис хэрцгий нэгэн байсан гэдэг. Өөрийнх нь замд саад болсон хэнийг ч бай үг дуугүй холдуулж, зорьсон зүйлдээ тууштай байсан юм. Мао Зэдун охиноо хар багаас нь цэргийн зусланд хичээллүүлдэг байсан гэдэг.

Ли На (Li Na)

19 Яков Жугашвили (Yakov Dzhugashvili)

Иософ Сталиний хүү болох Яков нь өөрийн гэсэн бодолтой буюу эцгийнхээ эсрэг байр суурьтай байсанд Сталин хүүгээ үзэн яддаг байсан гэдэг. Ийн эцэг, хүү хоёрын зөрчлөөс болж Яков амиа хорлохоор завдаж байсан юм. Харин сүүлд тэрээр улаан армид нэгдсэн боловч Германчуудад барьцаалагдан амиа алдсан билээ.

Яков Жугашвили (Yakov Dzhugashvili)

20 Жан-Мари Лоре (Jean-Marie Loret)

Фашист Германы удирдагч, алан хядагч Адольф Гитлер (Adolf Hitler)-ыг хэн хүнгүй л мэдэх юм. Тэрээр үндсэрхэг үзлийг анх дэлхийд түгээж, төрийн эрхийг хүчээр гартаа авсан байдаг. Ийн улс орныхоо төлөө зүтгэж байсан нь сайшаалтай боловч үүндээ хэт итгэн, олон мянган хүний аминд хүрсэн нь түүнийг алан хядагч гэх цолыг дагуулсан байдаг. Харин түүний хууль бус хүү болох Жан Мари Лоре нь Францын галт тэрэгний ажилтан байсан юм. Өөрийн эцгээ мэдэлгүй өссөн түүнийг том болох тусам Гитлертэй адил болж байгааг нь хүмүүс анзаарч байв.

Жан-Мари Лоре (Jean-Marie Loret)
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/9124612/56f/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Datesort Уншсан
3249 Швед улс бүхэл бүтэн хотоо нүүлгэн шилжүүлэх гэж байна 2016-05-25 2961
3248 Зөвлөлт-Финляндын дайн 2016-05-25 3009
3247 АСЕМ-ын уулзалт бидэнд хэдий хэмжээний ӨР ҮЛДЭЭХ бол? 2016-05-24 2782
3246 Канадад албан ёсоор ажиллах амьдрах гарц нээгдлээ 2016-05-24 2837
3245 Цагаан хоолтнууд хүчтэй байдгийг батлахаар Эверестэд авирч яваад нас баржээ 2016-05-24 2886
» Дарангуйлагчдын хүүхдүүд хаана явна вэ? 2016-05-23 2649
3243 Энэ хайр уу? 2016-05-23 2782
3242 Гэр бүлийн маргаанаас үүдэж хүний амь бүрэлгэж цогцсыг нь шатаасан байжээ 2016-05-23 2917
3241 Хилээр цогцос нэвтрүүлэхийг завджээ 2016-05-20 3485
3240 ОХУ-ын цэргийн сонин, содон зэр, зэвсэг 2016-05-20 2856
3239 Леброн Жэймс Nike-аас тэрбумыг салгав 2016-05-20 3061
3238 Филиппиний Ерөнхийлөгчөөр 71 настай “Шийтгэгч” хочит Родриго сонгогдох нь тодорхой болов 2016-05-19 2797
3237 Цогцсоос ДНК-ийн шинжилгээ авч, Техас дахь лабораторид хүргүүлжээ 2016-05-19 2731
3236 Ц.Элбэгдорж: Монголд боловсруулсан ч хил дээр хураагддаг бүтээгдэхүүнийг Солонгосын хилээр оруулдаг болно 2016-05-19 2650
3235 Шоронгоос гайхалтай амьд үлдсэн АНУ-ын холын зайн гүйгч Луйс Замберини 2016-05-10 3182
3234 Танилц: Хотын даргын хүү оффшор данстай байжээ 2016-05-10 3097
3233 С.Керри улирлын MVP боллоо 2016-05-10 2874
3232 Монголын уран нугараач охид 2016-05-09 3285
3231 Буруу хооллолтын тухай аймшигт баримтууд 2016-05-09 3055
3230 Японы хамгийн сүүлийн нинжа 2016-05-09 3043
배너신청
배너신청
배너신청

자생병원