Бичлэгийн тоо 3,329

УИХ-ын ээлжит сонгууль болдгоороо болж өнгөрнө. Харин маргаашнаас нь эхлэн амьдрал хэвийн үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Гэтэл энэ удаагийн сонгууль амь амьдрал, ажил үйлс нь болчихсон юм шиг бүх зүйлээ зориулчихсан бас улайрчихсан хүмүүс байна. Тэдний нэг хэсэг нь манай жүдочид юмуудаа гэж харж хардаж суугаа юм.

Уг нь наймдугаар сард “Рио-2016” олимп болно. Гэвч жүдочид бэлтгэлээ хийж байгаа нэрийдлээр бүхнээ цалгардуулж, Женко Х.Баттулга, Олимпийн аварга Н.Түвшинбаяр хоёрын царцаанууд болж Баянхонгор аймагт сонгуулийн сурталчилгаанд оролцож яваа зураг нь сошиал ертөнцөд тархаж шүүмжлэл дагуулаад эхлэв. Тэдэнд УИХ-ын сонгууль хэрэгтэй юмуу, эсвэл олимпид амжилт гаргах нь хэрэгтэй юү гэдгээ хаана хаанаа тунгаан бодмоор юм даа. Хэдий багш нь байгаад тамирчдадаа санхүү болон бусад зүйлсээр тусалдаг ч ийм үед ингэж улстөржиж сонгуулийн сурталчилгаанд оролцож туйлшрах нь хэрэг байна уу даа. Залуу хүмүүсийн хувьд зорилгынхоо төлөө тууштай явах ёстой баймаар.

Жүдочидоо Х.Баттулгын багшийнхаа удирдлага дор бэлтгэл сургуулилалтаа хийж байгаа ч, олимпийн аваргаа дэмжиж байгаа ч олимпийн бэлтгэлээ битгий цалгардуулаачээ, амжилт гаргахаа бодоочээ. Тэд бэлтгэл хийгээд л нэр дэвшигчийг иргэдтэй уулзах үеэр нь очиж сонгогчдод мэхийн ёслон, дэмжихийг уриалан “Хамтын хүч Амжилт” гээд хаа байсан Баянхонгор аймагт манай жүдочид “хатирч” явна.

Олимпийн аварга Н.Түвшинбаяр Баянхонгор аймгаас Женко Х.Баттулгын хатгаасаар УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа бөгөөд тэрбээр олимпийн бэлтгэлээ ч орхигдуулсан байгаа нь үнэн юм. Учир нь улс төржөөд. Уг нь энэ жил түүний хувьд отгон олимп бөгөөд хүндлэн хайрладаг ард түмэн тань аваргаа дахин амжилт гаргахыг хүлээж суугаа. Гэтэл улстөр хэмээх бохир ертөнц рүү орсон тэрбээр олимпоо хойш тавьж, сонгуульд ялалт байгуулж суудал олохын төлөө хүчин зүтгэж буй.

Гэхдээ өөрөө л зүтгэх мөрөөрөө зүтгэнэ биз дээ, бусдыгаа битгий уруу татаж, бэлтгэлийг нь цалгардуулаач ээ аваргаа. Та уг нь багаа дасгалжуулж, төлөөлж авч явах ёстой хүн. Гэтэл багшийнхаа сонгуулийн пиарт ашиглаад явж байх юм. Нөгөөдүүл нь ч залуу хүмүүс байна спортын амжилт гаргахын төлөө хичээх ёстой байтал завхарсан улстөрд сонгуулийн сурталчилгаанд оролцсон “тууж” явах жишээтэй. Женко Х.Баттулга, аварга Н.Түвшинбаяр хоёрын царцаанууд болж явснаас олимпдоо шаргуу бэлтгэ. Учир нь цөөхөн хоног үлдсэн байна шүү.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/9188254/aec/trackback

M.V.P

2016.06.28 09:07:27
*.168.147.198

ene udaagiin olimpoor manai judochid amjilt gargah ni yu l boldoo. battulga buh ariin daah yum bgaaz

List of Articles
Дугаар Гарчиг Datesort Уншсан

Америкт зикагийн халдвартай хүүхэд мэндлэв [1]

  • 2016-06-29
  • Уншсан 2423

Өглөө 6 цагт босох 6 шалтгаан [1]

  • 2016-06-28
  • Уншсан 2473

Лионель Месси сая саяын орлогыг яаж олж, юунд үрдэг вэ? [1]

  • 2016-06-28
  • Уншсан 2281

Кармело KD-г “Нью-Йорк” руу урвуулна

  • 2016-06-28
  • Уншсан 2435

Кевин Лав олимпод оролцохгүй

  • 2016-06-27
  • Уншсан 2397

Тэд дотноссоор

  • 2016-06-27
  • Уншсан 2474

Манайхны үнэн нүүр царай сүүлийн зураг бүр алахнээ [1]

  • 2016-06-27
  • Уншсан 2481

Манайхны үнэн нүүр царай сүүлийн зураг бүр алахнээ

  • 2016-06-27
  • Уншсан 2350

Харандаан дээр урласан ер бусын бичил барималууд

  • 2016-06-24
  • Уншсан 2462

Cупер төлөвлөгөө бүтэх болов уу?

  • 2016-06-24
  • Уншсан 2407

Гарет Бэйлийн нэрээр хотоо нэрлэжээ

  • 2016-06-24
  • Уншсан 2426

Араар тавьдаг эрчүүдийн гаргадаг 9 шинж чанар

  • 2016-06-23
  • Уншсан 2181

Халуухан европын халуухан залуу минь баяртай

  • 2016-06-23
  • Уншсан 2218

"Чикаго буллс" Д.Роузыг явууллаа

  • 2016-06-23
  • Уншсан 2229

Неймарын эцэг түүнд “Реал”, “ПСЖ”, юм уу “Манчестер Юнайтед” клубт очихыг зөвлөжээ

  • 2016-06-21
  • Уншсан 2284

Кристен Стюарт найз бүсгүйгээ аавтайгаа танилцуулжээ

  • 2016-06-21
  • Уншсан 2263

Уэльс хэсгээ тэргүүллээ

  • 2016-06-21
  • Уншсан 2215

Эрэгтэй хүний физиологийн тухай 16 сонирхолтой баримт

  • 2016-06-20
  • Уншсан 2193

Хамгийн алдартай шинжлэх ухааны зөгнөлт ертөнцүүд

  • 2016-06-20
  • Уншсан 2389

Дэлхийн хамгийн гайхамшигтай дурсгалт газруудыг хэрхэн босгосон бэ?

  • 2016-06-20
  • Уншсан 2391
배너신청
자생병원

배너신청