Бичлэгийн тоо 3,329

Араар тавьдаг эрчүүдийн гаргадаг 9 шинж чанар

                        

Эхнэртэй эрчvvд араар тавих талаар боддогvй гэж vv? Тvvн шиг худлаа зvйл байхгvй дээ. Саяд нэг байж магад. Тэгвэл хуурч байгаа vедээ эрчvvд ямар шинж тэмдэгтэй байдаг талаар энэ удаад зөвлөе.

01. Мартамхай бас ядрамтгай

  Тэр нэг мэдэхэд таны төрсөн өдөр болон танилцсан өдөр, гэрлэсэн он сараа ч санахаа байчихна. Төрсөн өдрийг чинь хуанли хараад санаж байвал их юм. Мөн бөгж зvvхээ больж шкаф саванд албаар хийн эсвэл хувцсандаа нуугаад л… Сэжигтэй эхлэл байна уу? Тэгээд болоогvй сав л хийвэл ядраад байна хэмээн vvнийгээ секс хийхгvй, vзвэр vзэж чадахгvй гэх мэтээр тайлбарлана. Ер нь бол сексээс татгалзана гэдэг араар тавилтын хамгийн анхаарал  татах сэжиг бvхий тайлбар шvv, хvvхнvvд ээ. Хэрвээ секс хийдэг юм аа гэхэд цаанаа л нэг тааламшгvй, таашаалгvй болчихсон, маш богино хугацаанд ажлаа дуусгаж байвал бас л сэжиг. Өмнө нь олон удаа дур тавиад л, vй зайгvй таалж байсан бол одоо тэр нөхөрт чинь асуудал бий болжээ 

02. Хэвийн бус байдал

Энэ нь эрчvvдийн зан характерийн зvгээс тод илэрдэг. Хэрвээ тэд цаад хvнтэйгээ байнга уулздаг бол их уур уцаартай болдог. Эсвэл сардаа нэгээс хоёрхон бол танд өмнөхөөсөө илvv сайхан загнах болно. Энэ нь нэг юмуу тvvнээс дээш хоногоор “хол явах” зөвшөөрөл авах гэсэн санаа юм. Зарим тохиолдолд эрчvvд гэнэт маш буурь сууртай, юманд болгоомжтой ханддаг, эртнээс төлөвлөдөг /амралт, томилолт, зугаалга/ болчихдог. Юм бол гэрийнхэндээ сайхан сэтгэгдэл төрvvлэх юм хийх гээд л… энэ ч утгаараа материаллаг болон мөнгөн тусламжийн гараа гэр бvлийнхэндээ сунгана. Том хvvхдvvддээ мөнгө өгдөг болно.

Нөгөө талдаа адайр ааштай, сав л хийвэл хэрvvл “зохион байгуулж” гарч гvйдэг эрчvvд ч байна. Ажлаасаа ирэхдээ зориуд ууртай ирнэ. Явахдаа цай таалагдахгvй байгааг хэлээд гарч одно. Энэ нь цаагуураа сексийн төлөвлөгөө зохиоход нь их тустай. Орой нь уурласан хvн өглөө болтол ирэхгvй. Өглөө уурласан хvн шөнө болтол ирэхгvй шvv дээ.

 03. Итгэхгvй

Өмнө та хоёрын компьютер  нэг нууц vгтэй, шуудангийн ганц хайрцагтай байж. Тэгсэн ухаантай нөхөр чинь нэг өдөр л нууц vгээ сольж, шуудангийн хайрцагийн өөр номер авч. Vvнийгээ чиний ажил төрөлд саад болоод яахав гэнэ. Vгvй. Тэр өөрийгөө бодоод л тэгсэн. Хvнтэй болжээ. Албан ажлынх нь бичиг цаас, хэвлэл дундаас нь хаягаар нь ирсэн захидал, зурвас унаад ирнэ гэж vхтлээ айгаад байна ш дээ, нэг юм бодооч. Мөн мобайль нь хаа нэгтээ байхад та аваад хэн гэдгийг нь мэдээд нөхөртөө өгч болдог л байсан биз дээ. Одоо тэгтэл бараг усанд орохдоо хvртэл аваад орж байна. Энэ ариун явдал уу? Гараасаа огт салгахгvй байна аа. Мессенжерт сууж байгаад таныг ороод ирэнгvvд хуудсаа солих эсвэл сандарсандаа РС-гээ шууд унтраах.

04. Ямар нэгэн реакцигvй болох

Тоглоом шоглоомондоо хөгжихөө больчихсон, наад захын онигоо мэдэхгvй, инээхгvй байгаа нөхрөө хараад таньд юу бодогдох бол? Тэгтэл таны хэлсэн “Хайрт минь, энэ юун урт vс вэ? Минийх богинохон ш дээ” гэсэн тоглоомонд хvчтэй цочирдоод байна уу? Туршаад vзэхгvй юу. Ийм ийм байдлаас болоод цаадах чинь сvvлдээ бvр гөлийсэн нэгэн болчих вий дээ. Суугаагаараа эсвэл дээш харж хэвтээд л нэг юм бодно. Хэнийг ч сонсохгvй. Тэгсэн хэрнээ айдастай.

05. Орон доторх шинэ зvйл

Тэр гэнэт танд урьд нь хийж vзээгvй байрлалыг санал болгожээ. Тэгээд тvvнийгээ маш сурмаг, итгэлтэй хийгээд эхэлнэ. Та тэгтэл “vvнийг чи хаанаас сурав” хэмээн асуухад байж ядсан тэрээр киноноос харсан гэх байх. Гэхдээ харсан гэлтгvй хийж байгаа нэг л амьдрал болоод өнгөрсөн гэмээр санагдаад байгаа биз дээ. Vvнээс болоод эмэгтэйчvvд унтаж хэвтэхдээ яваандаа дvргvй болж ирдэг. Харин нөгөө нөхөр туршлагажаад л байна. Сvvлдээ хөлнийхөө болон нөгөөхийнхөө vсийг хамтдаа хусах уу гээд ороод ирэх байх. Нэг талдаа сайн л доо. харин шинэлэг зvйл ямар ч эмэгтэйн анхаарлыг гойд татдаг гэдгийг эр та мартаад л байх юм.

06. Өөр бvсгvйн vнэр

Тvvнээс өөр сvрчиг vнэртэж байна. Хэрвээ өөр vнэр нэг биш удаа vнэртэж байгаа бол… /Проблем vvслээ дээ, нөхөр минь. Жаахан хашир бай л даа./ Ажил дээрээс л гэж битгий худлаа яриасай. Нэг танил чинь гар барьсны төлөө тvvний vнэр таньд шингэчихгvй ш дээ. Үнэр тэгээд дээр нь эмэгтэй хvний vс, уруулын будаг, хумсны ор илэрвэл асуудал ойлгомжтой болно. Хэрвээ нөхөр чинь огт өмсдөггvй байсан унталганы хувцсаа өмсөөд ор луугаа дөхвөл биен дээр нь нэг зvйл байна л гэсэн vг дээ.

07. Машины өөрчлөлт

Тэр машинаа будуулаад цаг vргэлж л тvvнийгээ асааж шинэ төрлийн vнэртэн ханхлуулаад байдаг болж. Урд суудал нь танд огт таарахгүй зохимжгvй бvрээстэй болчихсон, vнсний саванд нь нарийн иштэй тамхины vнс байж байдаг. Та тийм тамхи татдаггvй биз дээ. Бензин их иддэг болж гэж яриад л… одоо шалгах цаг нь болжээ, бvсгvй.

08. Имижээ өөрчлөх

Өмнө нь тэр ажилдаа жинсэн өмдтэй, ноосон цамцтай ажил хэрэгч биш байдлаар хувцаслан явдаг байсан уу? Тэгтэл саяхнаас хос хvрэмнээс салахаа байсныг нь анзаарсан уу? Моод яриад л Fashion TV vзээд л… Тод өнгийн цамц, шинэ ботинк авах талаар таньтай ярьж болох юм. Яахав моодоо хөөж байж болно л доо. тэгтэл бvр сvvлдээ гадаад төрхөө голоод эхэлдэг юм байна аа. Тренажер заал, усан бассейнд орж, газрын теннис тоглодог болсон чинь та гэртээ хоолыг нь бэлдээд л сууж байдаг, аан. Цаадах чинь тэгэхэд vнэтэй маникюр, педикюр хийлгэн vснийхээ засалтыг залуухан харагдахаар болгоод vдэш оройтон ирэхэд нь юу гэж угтаж бол. Хоолыг нь халааж өгөх vv. Тэр чинь хоол ч идчихээд ирж байгаа…

09. Шинэ зуршил

Татдаг тамхиныхаа маркийг өөрчилж, vсний шампунаа өөрчилж, сахлын ус бас арай vнэтэй гель авч. Байж болох л юм. Тэгсэн vг хэллэгэндээ шинэ vг оруулж ирээд л залуусын дохио зангааг ашиглан таны өөдөөс чичлээд байх юм. Заримдаа бvр хайртдаа хэлж байгаа vгээ огт өөр акцентаар илэрхийлээд л… хvмvvсийн харьцаа, гэр бvлийн хэрvvл, залуусын соёлыг хөндөөд л таниас баахан юм шалгаагаад байвал яах вэ? Хардах уу яах уу гэж vv? Хард аа. Яагаад гэвэл энэ чинь араар тавьж байгаа эрийн 9 шинж шvv дээ!!!

М.МӨНХ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/9181220/6f5/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Datesort Уншсан

Америкт зикагийн халдвартай хүүхэд мэндлэв [1]

  • 2016-06-29
  • Уншсан 2423

Өглөө 6 цагт босох 6 шалтгаан [1]

  • 2016-06-28
  • Уншсан 2473

Лионель Месси сая саяын орлогыг яаж олж, юунд үрдэг вэ? [1]

  • 2016-06-28
  • Уншсан 2281

Кармело KD-г “Нью-Йорк” руу урвуулна

  • 2016-06-28
  • Уншсан 2435

Кевин Лав олимпод оролцохгүй

  • 2016-06-27
  • Уншсан 2397

Тэд дотноссоор

  • 2016-06-27
  • Уншсан 2474

Манайхны үнэн нүүр царай сүүлийн зураг бүр алахнээ [1]

  • 2016-06-27
  • Уншсан 2481

Манайхны үнэн нүүр царай сүүлийн зураг бүр алахнээ

  • 2016-06-27
  • Уншсан 2350

Харандаан дээр урласан ер бусын бичил барималууд

  • 2016-06-24
  • Уншсан 2462

Cупер төлөвлөгөө бүтэх болов уу?

  • 2016-06-24
  • Уншсан 2407

Гарет Бэйлийн нэрээр хотоо нэрлэжээ

  • 2016-06-24
  • Уншсан 2426

Араар тавьдаг эрчүүдийн гаргадаг 9 шинж чанар

  • 2016-06-23
  • Уншсан 2181

Халуухан европын халуухан залуу минь баяртай

  • 2016-06-23
  • Уншсан 2218

"Чикаго буллс" Д.Роузыг явууллаа

  • 2016-06-23
  • Уншсан 2229

Неймарын эцэг түүнд “Реал”, “ПСЖ”, юм уу “Манчестер Юнайтед” клубт очихыг зөвлөжээ

  • 2016-06-21
  • Уншсан 2284

Кристен Стюарт найз бүсгүйгээ аавтайгаа танилцуулжээ

  • 2016-06-21
  • Уншсан 2263

Уэльс хэсгээ тэргүүллээ

  • 2016-06-21
  • Уншсан 2215

Эрэгтэй хүний физиологийн тухай 16 сонирхолтой баримт

  • 2016-06-20
  • Уншсан 2193

Хамгийн алдартай шинжлэх ухааны зөгнөлт ертөнцүүд

  • 2016-06-20
  • Уншсан 2389

Дэлхийн хамгийн гайхамшигтай дурсгалт газруудыг хэрхэн босгосон бэ?

  • 2016-06-20
  • Уншсан 2391
배너신청
자생병원

배너신청