Бичлэгийн тоо 3,329
Мохаммед Алигийн хүү өв хөрөнгөнөөс болж гэр бүлээ орхижээ
2 цаг 29 минутын өмнө

Их мөнгө хүмүүсийг эвдэж, өөртөө ахиухныг шүүрч авахын тулд яахаас ч буцдаггүй хувиа хичээсэн шуналтай нэгэн болгодог. Домогт Мохаммед Алигийн хүү, Мохаммед Али Жр. насан өөд болсон эцгийнхээ 80 саяын хөрөнгөнөөс тэдэнтэй хуваалцахгүй гэхдээ эхнэр, хүүхдүүдээ орхижээ.

Боксын домогт тамирчны бүх есөн хүүхэд болонбэлбэсэн гэргий Лонни нар нь түүний олж цуглуулсан хөрөнгө, мөнгийг хуваахаар зургадугаар сарын 28-нд Калифорнид уулзацгаасан байна. Мохаммедын бүх хүүхэд, тодруулбал долоон охин, дээр дурдсан түүний төрсөн хүү болон өргөмөл хүү (одоо бүр насанд хүрсэн) нь өв хөрөнгийг тэнцүүхэн хувааж авах ажээ. Ийм мэдээлэл гарсны дараа хүү Мохаммед Али Жр. эхнэр Шаакира, 8 настай Амира, 7 настай Шакира нарыгаа Чикагод орхиж, өвөлж авах мөнгөөрөө амьдралаа цоо шинээр эхлүүлэхээр Калифорнид нүүж очсон байна.

“Тэр эхнэр, хүүхдүүдээ мартаагүй л дээ. Саяхан тэр хүүхдүүддээ гутал, өөртөө ямар нэг аятайхан зүйл худалдаж ав гээд, тэдэнд 75 доллар явуулж, харин өөрөө хүүхдүүддээ итгэлийн сан нээх бодолтой байгаа. Мөн буяны үйл ажиллагаа явуулж, хүмүүст туслах бодолтой байгаа. Түүнд өөрт нь их зүйл хэрэггүй, тэр ерөөс жирийн л эр” хэмээн Мохаммедын найз сэтгүүлчдэд ярьжээ. Эцэг Мохаммед Али зургадугаар сарын 03-нд 74 настайдаа нас нөгчсөн билээ. Тэр Паркинсоны өвчинд удаан хугацаагаар шаналж байсан юм

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/9225856/0fb/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Datesort Уншсан
배너신청
자생병원

배너신청