Бичлэгийн тоо 3,329

Баянгол дүүргийн прокурор Х.Бадамцэцэгийг өнгөрөгч даваа гаригийн 12.00 цагийн үед ажилдаа ирж байхад нь үл таних хүмүүс машиндаа суулган Сонгинохайрхан дүүргийн Таван шараас цааш хүч хэрэглэн авч явсан хэрэг гарлаа. Тэд прокурорын эрүүл мэндэд халдаагүй бөгөөд мөрдөн байцаагчид нөлөөлж, гахайн мах авч өгөхийг шаардаад 18.00 цагийн үед гэрт нь авчирсан гэнэ. Прокурор Х.Бадамцэцэг иргэн н.Ганзоригтой холбоотой хэрэгт хяналт тавьж байгаа аж.


Одоогоос гурван сарын өмнө иргэн Б, хятад иргэдтэй нийлж 17 тонн гахайн мах оруулж ирсэн нь алдагдсан тухай гомдол тус дүүргийн цагдаагийн хэлтэст иржээ. Цагдаагийнхан шалгахад н.Ганзориг холбогдсон ч бусдаас худалдан авсан гэж мэдүүлжээ.


Эрүүгийн хэрэг үүсгэх шаардлагатай байсан учир махыг битүүмжлэн тусгай агуулахад хадгалсан юм байна. Их хэмжээний махаа авахыг хүссэн иргэд төрийн албан хаагчийг барьцаалсан гэмт хэрэг үйлдлээ. Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах хоёрдугаар хэлтсийнхэн энэ хэргийг шалгаж, гэмт хэрэгтнүүдийг эрэн сурвалжилж байна.


Гахайн махны эзэд хулгайн гэмт хэргээс гадна төрийн албан хаагч барьцаалж, хууль бус үйлдэл хийхийг шаардсан хэрэгт унах бололтой. Хүн барьцаалсан гэмт хэрэгтэнд Эрүүгийн хуулийн 112.1-д зааснаар таван жилийн хорих ял оноодог бөгөөд эрүүл мэнд, амь насанд нь заналхийлж, хүнд гэмтэл учруулбал 15 жил хорино гэж заасан байдаг.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3542753/d23/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Datesort Уншсан
배너신청
자생병원

배너신청