Бичлэгийн тоо 3,329

 Сингапурт хөшгөө нээгээд буй өсвөр үеийнхний анхдугаар олимпийн наадмын хоёр дахь өдөр (VIII.16) чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 60 кг-д хүч үзсэн Баатарзоригийн Батцэцэг урамтай сайхан барилдсаар алтан медаль хүртлээ. Есөн охин өрсөлдсөн энэ жинд Б.Батцэцэг “В” хэсэгт орж, Шинэ Зеланд, Гвиней, Нигери, ОХУ-ын тамирчдыг хожин шигшээд шалгараад Энэтхэгийн Поожа Дандаг мөн оноогоор ялан шагналын дээд тавцанд гарах болзлоо хангажээ.

Налайхын уугуул энэ охин Узбекистаны Ташкентад болсон олимпийн сонгон шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж, Сингапурыг зорих эрхээ авч байсан билээ. Ийнхүү олимпийн наадмын аварга хосоороо төрсөн “Бээжин-2008”-аас хойш тив, дэлхийн тэмцээнүүдээс аварга заавал төрдөг болсон уламжлал үргэлжилсээр. Б.Батцэцэгийн жинд хүрэл медалийг ОХУ-ын тамирчин Светлана Лмпатова хүртсэн байна.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3532721/643/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Datesort Уншсан
배너신청
자생병원

배너신청