Бичлэгийн тоо 3,329

БНСУ-д ирэх арваннэгдүгээр сард Их 20-ийн уулзалт болно. Үүнтэй холбогдуулан тус улсын Хууль зүйн яам, цагдаагийнхан хууль бусаар амьдарч буй гадаадын иргэдийг албадан гаргах арга хэмжээг өнгөрсөн тавдугаар сараас наймдугаар сарын 31 хүртэл зохион байгуулсан билээ. Гэвч эл арга хэмжээ төдийлэн үр дүнд хүрэхгүй байгаа тул албадан баривчилгааг аравдугаар сарын 31 хүртэл сунгажээ.

Энэ хугацаанд цагаач иргэд сайн дураараа нутаг буцвал ямар нэгэн торгууль ногдуулахгүй, БНСУ-д дахин нэвтрэх эрхийг нь хаахгүй гэдгээ тус улсын Хууль зүйн яамнаас мэдэгдлээ. Хэрвээ заасан хугацаанд буцахгүй бол 20 сая хүртэлх воноор торгож, Солонгост ирэх эрхийг нь 1-2 жил хасах аж.

Албадан гаргах ажиллагааг явуулсан эхний гурван сарын байдлаар гадаадын 8900- гаад иргэд сайн дураараа нутаг буцжээ. Үүнээс 3100 нь хятад, 1050 нь БНХАУ-ын харьяат солонгос иргэн, 680 нь тайланд байсан бол 780 нь монголчууд байжээ.

Дашрамд дурдахад, БНСУ-д ажиллаж, амьдардаг гадаадын иргэдийн 11.2 хувь нь буюу 170 мянга гаруй нь цагаач иргэн байдаг гэнэ.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3676522/609/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Datesort Уншсан
배너신청
자생병원

배너신청