Мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхогийн анхны гэрэл зургийн цомог ирэх оны нэгдүгээр сарын 10-ны өдөр худалдаанд гарна. Зураг авалтыг гэрэл зурагчин Огата Шюү - би гүйцэтгэх бөгөөд эмэг тэй хүний хувьд эрчүүдийн гэгдэх сүмогийн ертөнцөд нэвт рэх гэсэн хүсэл эрмэлзэл да гуулсан бүтээл болох ажээ. Огата бол дуу хөгжим, хувцас загвар, тулааны ертөнц зэрэг олон төр лийн салбарт өргөн цар хүрээ тэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг нэгэн. Тэрбээр дуучин Язава Эйкичи, Киёхарү нарын цомгийн хавтас, дуучин Иши кава Рика болон Накамүра Миү, Blankey Jet City хамтлаг, кик боксчин Масато зэрэг олон алдартны гэрэл зургийн цом гийг бүтээжээ.
Сэтгэл татам гэрэл зургийн дүр хайж байхдаа Хакүхотой тааралдсан гэнэ. Сүмогийн талаар мэдлэг гүй Огата танилынхаа тусламжтай гаар Миягино дэвжээгээр зо чилж, зураг авсаар байсан. Ойролцоогоор 3 жил зарцуулж авсан зургаа хэвлэлтэд шилж үүлсэн боловч удаа дараа гарсан шуугианы улмаас ирэх он хүртэл хойшилжээ. Хэрэв Сүмогийн холбооны хяналтыг давж чадвал албан ёсоор хэвлэгдэнэ. Мөн Огата “Бие мах бодь, ур чадвар төгс цогцолсны дээр бүх хүнд аз дууддаг сайн энергийг өөрөөсөө цацруулж байдаг” хэмээн Хакүхог магтсан байна. Гэрэл зургийн цомог үндсэндээ бэлэн болж байгаа хэдий ч, Кюүшюү башёгийн 7 дахь өдөр Фүтабаямагийн эзэм шиж буй 69 дараалан давсан сүмогийн ертөнцийн дээд амжилтыг эвдсэн тохиолдолд энэхүү ялалтыг тусгасан агуулгатай болгон өөрчлөх юм.
Ёкозүна Асашёорюүг барилдаж байх үед гэрэл зургийн цомог нь худалдаанд гарч байсан ба Номүра Сэйичи гэх эрэгтэй гэрэл зурагчин гүйцэтгэсэн. Харин Огатад эмэгтэй хүн дохён дээр гарч болохгүй,бэлтгэлийн танхимд оруулдаггүй зэрэг бэрхшээл олон тохиолдсон ч зай завсрыг нь олоод зураг авсаар байсан гэжээ. Бүтцийн хувьд Асашёорюүгийнхээс ялгаатай нь ярилцлагагүй, зөвхөн гэрэл зураг байхаар тооцоолсон байна.