Холливудын алдарт жүжигчин Жэки Чан Монголд ирсэн хоёр дахь өдрөө хамгийн түрүүнд Цонжинболдогт байрлах Чингисийн хөшөөг үзэж сонирхжээ. Түүний хөтөлбөрт өсвөрийн жүдочдын реалити шоуг эхлүүлэх, Хүүхэд асран хүмүүжүүлэх төвд зочилж, тусламж үзүүлэх, Баянзүрх дүүргийн амьжиргааны түвшин доогуур 300 гаруй айл өрхөд тусламжийн гурил, будаа олгож, худгийн шав тавих ёслолд оролцохоос гадна хагас болон бүтэн өнчин 500 хүүхдийг “Өргөө” кино театрт өөрийн тоглосон “Каратэ кид” киног үнэгүй үзүүлж, гарын бэлэг гардуулах зэрэг багтсан.
Харин Жэки Чан өнгөрсөн ням гаригийн үдэш “Баянгол” зочид буудалд 500 долларын такстай хүлээн авалт зохион байгуулж, улаан хивсний ёслолын ажиллагаа болсон юм. Холливудын алдарт жүжигчинтэй уулзахыг хүссэн манай урлаг, спорт, бизнесийн зэрэг салбар салбарын эрхмүүд хүүхдээ хүртэл дагуулж очсон байв.
Тэрбээр энэ хүлээн авалтаас олсон орлогоо хүмүүнлэгийн үйлсэд зориулж, эмзэг давхаргын нэн ядуу хүүхдүүдэд тусламж болгон өгөх юм. Энэ үдэш мөн дуудлага худалдаа болсон бөгөөд Жэки Чаны үзэг 7200, гарын үсэгтэй зураг нь 8500, өөрийнх нь нэртэй ороолт 6500 доллар хүрчээ.
ZAAVAL NEG HEN NEGNII HAVCHILAG UDUULT ORJ BAIJ ICHISEN NUURENDEE BIE BIENDEE TUSALJ BAIGAA DUR UZUULJ BAIDAG MONGOLCHUUD!!!ZAAVAL ENE HYATADGUIGEER BIE BIENDEE TUSLAMJIIN GARAA SUNGAJ BOLNO SHUUDEE.ARCHAAGUI BAASNUUD.....