Бичлэгийн тоо 3,329

Токитэнкү хүнд өвджээ

Уншсан 5455 vote 0 2016.01.11 17:23:49

Токитэнкү хүнд өвджээ

Өчигдөр Токио хотноо эхэлсэн мэргэжлийн сүмогийн нэгдүгээр сарын тэмцээний үеэр Монголын сүмочтой холбоотой маш харамсалтай нэгэн мэдээ гарлаа. Энэ тэмцээний банцүкэд жюүрёогийн зүүний есөд эрэмблэгдээд байсан Токитэнкү А.Хүчитбаатар Lymphoma буюу цусны хорт хавдар ч гэж нэрлэгддэг хүнд өвчин туссан хэмээн Токицүказэ ояката мэдэгдсэн юм. Токитэнкү өнгөрсөн оны есдүгээр сарын тэмцээнд дээд зиндаанд байсан боловч 11 сард нь баруун хавиргаа гэмтээн, барилдаагүй тул жюүрёод унасан билээ. Токитэнкү хавиргаа эмчлүүлэхээр шинжилгээ өгөхөд өвчин илрэн гарсан бөгөөд эмчилгээ нь ирэх дөрөвдүгээр сар хүртэл үргэлжлэх гэнэ. 

Токицүказэ ояката “Өнгөрсөн долдугаар сараас л бие нь муу байсан. Баруун хавирга өвдөөд, унтаж чадахгүй байна гэдэг байсан. Тэгээд есдүгээр сард нь эмнэлэгт үзүүлтэл харин ийм онош гарлаа. Тэр үеэс хавдрын эсрэг эмчилгээ хийлгэж эхэлсэн. Одоо эмнэлэгт хэвтэж байгаа, биеийн байдал сайжирч байна. 20 кг орчим турсан. Өвчнийг эхний шатанд нь илрүүлсэн болохоор эмчилгээ үр дүнтэй болно гэдэгт итгэж байна. Цаашдаа яах эсэх талаар гуравдугаар сарын тэмцээний дараа ярилцаж байж шийднэ дээ. Мэдээж их хэцүү байгаа ч Токитэнкү адилхан өвчнөөр шаналж байгаа бусад хүмүүсийн төлөө ч гэсэн заавал эдгэрнэ гэж хэлсэн. Монголоос гэрийнхэн нь ирсэн байгаа” гэж ярьсан. Биеийн байдлаас шалтгаалан зодог тайлахаас өөр аргагүй болж болох ч Токитэнкү өөрөө эдгэрч босоод дахин барилдана гэж ярьж байгаа гэнэ. 

Токитэнкүгийн эмчилгээнд зориулан, монгол сүмочид мөнгө цуглуулсан байна. Их аварга Хакүхо “Бид бүхэн чадах чинээгээрээ л дэмжиж байна. Хавирга өвдөж байна гэж ярьдаг байсан ч ийм хүнд өвчин тусна гэж огт санасангүй” гэж ярьсан бол Какүрюү “Токитэнкү бол манай галын хал цэрэг. Өвчнөө эдгээгээд хурдан дохён дээрээ гарч ирээсэй гэж хүсэж байна” гэжээ. 

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8888269/478/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Datesort Уншсан

Токитэнкү хүнд өвджээ

  • 2016-01-11
  • Уншсан 5455

"Херо"-гоос дүрсүүд алдагдсан талаар мэдээлэл хийлээ

  • 2016-01-11
  • Уншсан 5239

Нөхрийн минь нууц амраг чамд баярлалаа

  • 2016-01-11
  • Уншсан 4314

Тамын үүд 42 жил "асаж" байна

  • 2016-01-11
  • Уншсан 5737

“Чэлси” хамгийн их цалин тавьжээ

  • 2016-01-09
  • Уншсан 5683

“Чэлси” хамгийн их цалин тавьжээ

  • 2016-01-09
  • Уншсан 5345

Зэйн Малик тогоо руугаа нулимжээ

  • 2016-01-09
  • Уншсан 5450

Зэйн Малик тогоо руугаа нулимжээ

  • 2016-01-09
  • Уншсан 5337

Марио Гетце: “Ливерпүүл” ээ, Анчелоттигийн төлөвлөгөөнд би багтах байх

  • 2016-01-09
  • Уншсан 5860

Хойд Солонгосын эсрэг нэмэлт хоригийг хамтран боловсруулахаар тохиролцов

  • 2016-01-07
  • Уншсан 5701

2015 оны хамгийн үнэтэй тансаг 10 гар утас

  • 2015-12-31
  • Уншсан 8846

Мисс Б.Төгс-Амгаланд шагналын хур буужээ

  • 2015-12-31
  • Уншсан 5604

Энэ оны Онцлох 10 үйл явдал

  • 2015-12-31
  • Уншсан 4750

Он гараад 4G систем нэвтэрнэ

  • 2015-12-30
  • Уншсан 5517

Стресс тайлах хялбар аргууд

  • 2015-12-30
  • Уншсан 5080

Хүүхдийн 20 мянган төгрөгийг хэзээ олгох нь тодорхойгүй байна

  • 2015-12-30
  • Уншсан 5601

Насанд хүрэгчдийг зугаацуулахад өсвөр насны охидыг ашиглаж байна

  • 2015-12-29
  • Уншсан 5607

Монгол улсын жинхэнэ Тусгаар тогтнолын өдөр

  • 2015-12-29
  • Уншсан 5291

Тэгш цэх нуруутай явахын тулд доорх дасгалыг хийгээрэй

  • 2015-12-29
  • Уншсан 5259

“Ман Сити” Мессид 27 саяыг санал болгожээ

  • 2015-12-29
  • Уншсан 5694
배너신청
자생병원

배너신청