Бичлэгийн тоо 3,329

Цагийг эзэлсэн 10 тамирчин

       

xin_152020428084403184036

Бүхий л спортод цагийг эзэлсэн аваргууд гэж байдаг билээ. Өөрийнхөө хайртай спортод зүрх сэтгэлээ зориулж, эх орныхоо ч тэр, өөрийнхөө ч тэр тухайн цаг хугацаандаа хүртэж болох бүхий л алдар хүндийг хүртсэн үнэмлэхүй аваргууд цөөхөн. Эдгээр тамирчдын хувьд спортын ноён оргилыг хамгийн удаан эзэгнэж, дахин давтагдахааргүй, ойрын хугацаанд эвдэгдэхээргүй олон олон рекорд амжилтын эзэд болдог юм. Эдгээр домогт тамирчдаас цөөнгүй нь багагүй хугацаанд өрсөлдөгчдөө дарж, төрөл бүртээ хэзээ ч мартагдахааргүй нэрээ тод томруун үлдээсэн байдаг. Одоо харин эдгээр тамирчдаас хамгийн шилдэг, цагийг эзэлсэн 10 тамирчныг та бүхэнд танилцуулах гэж байна.

Тэмдэглэл: Энэхүү жагсаалтад орсон тамирчид нь өөрийнхөө спортын төрөлд хамгийн багадаа 4 буюу түүнээс дээш жил ноёрхлоо тогтоосон тамирчид болно. Рафаэл Надал нь теннисний талбайг нэгэн арваны хугацаанд эзэгнэсэн боловч тасралтгүй ноёрхсон хугацаа нь хоёр жилээс ихгүй байсан учраас багтаагүй болно. Мөн түүнтэй төстэй, замналынхаа турш тогтмол сайн амжилттай байж чадсан боловч дээр дурьдсан тодорхой хугацаанд ноёрхлоо тогтоож чадаагүй учраас Сачин Тэндүлкар ч гэсэн энэхүү жагсаалтад багтаагүй болно. Мөн крикетийн спортын бүх цаг үеийн хамгийн агуу тамирчдын нэгээр зүй ёсоор нэрлэгддэг Дон Брэдмэн ч гэсэн орох боломжгүй байсан юм. Учир нь түүний ноёрхлоо тогтоох хугацаанд крикетийн спорт дэлхий нийтийн гэхээсээ илүүтэйгээр хэдхэн оронд л хөгжсөн спорт байсан билээ.

10-р байр: Усайн Болт

Усайн Болт бол манай гаригийн хамгийн хурдан хүн билээ. 1977 онд автомат секунд хэмжигч ашигладаг болсноос хойш 100 болон 200 метрийн зайн рекордийг хоёуланг нь эзэмшиж байгаа анхны хүн нь Усайн Болт юм. Үүнээс гадна Болт болон түүний багийнхан 4х100 метрийн төрөлд мөн л рекорд амжилтын эзэн. Цахилгаан Болт нь Олимпийн ойрын зайд 6 алтан медаль хүртсэн анхны хүн юм. Үүн дээрээс нь 11 удаагийн дэлхийн аварга гэдэг эрхэм хүндтэй цол түүнийг дагана. Ямайк эрийн хамгийн бахархууштай амжилт нь Бээжингийн олимпоос 3 алтан медаль авсан амжилтаа лондонгийн олимпод ч гэсэн хамгаалж чадсан явдал юм.

Bolt_2676803b

Тэрээр 2009 онд Берлинд болсон дэлхийн аваргаар 100 м-т 9.58 секунд гүйж дэлхийн реордыг тогтоож байсан бол 200 м-ийн зайг 19.19 секундэд туулснаар уг зайн рекордыг мөн л эзэмших болсон юм. Үүнээс гадна Болт нь Олон Улсын Хөнгөн Атлетикийн холбооны оны шилдэг тамирчнаар 2008, 2009, 2011, 2012, 2013 онуудад шалгарч байсан байна. Харин Лоурис Дэлхийн спортын академийн нэрэмжит “Дэлхийн оны шилдэг тамирчин” шагналыг 2009, 2010, 2013 онуудад хүртжээ.

9-р байр: Майкл Жордан

Сагсан бөмбөгийн спортыг дэлхий нийтэд сурталчилж, дэлхийн хамгийн олон үзэгчтэй спортын нэг болоход түүний оруулсан хувь нэмэртэй дүйцэх сагсчин байхгүй билээ. Жордан замналынхаа турш Чикаго Буллс болон Вашингтон Визардс гэсэн 2 багийн өмсгөлтэй тоглож байсан юм. Тэрээр лигийн хамгийн үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг 1988, 1991, 1992, 1996, 1998 онуудад хүртэж байв. Мөн финалын үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг 1991-1993, 1996-1998 онуудад хүртэж байсан юм. Буллст хүчин зүтгэх хугацаандаа 6 удаа финалын цувралд багаа гаргаж бүгдэд нь аварга авсан.

Michael_Jordan_Net_Worth

Зодог тайлсан хоёр жилийн хугацаандаа л завсардсаныг эс тооцвол 1991-1998 онуудад аварга гэдэг эрхэм хүнтэй шагналыг бүгдийг нь авсан байдаг юм. Үүнээсээ гадна 1984, 1992 онуудад эх орноо төлөөлж Америкийн шигшээ багийн хамтаар олимпийн хос алтан медалийн эзэн болж байжээ. Жордан нь хувийн амжилтаараа 2009 онд, мөрөөдлийн багийн гишүүний хувиар 2010 онуудад тус тус НБА-ын алдрын танхимд мөнхөрсөн билээ.
8-р байр: Лионел Месси

Бүх цаг үеийн хамгийн агуу хөлбөмбөгчдийн нэг гэж цоллуулах ёстой хүмүүсийн нэг нь Месси. Тэрээр 2014 онд Аргентиний шигшээ багийг хошуучлан хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээний шигшээ тоглолт хүртэл явж чадсан билээ. Харамсалтай нь шигшээ тоглолтонд Германы эсрэг 0:1-ийн харьцаатай ялагдал хүлээж аман хүзүүдсэн юм. Гэсэн хэдий ч Лео дэлхийн аваргын шилдэг тамирчнаар тодорч алтан бөмбөг шагналын эзэн болсон билээ. Барселонагийн довтлогч 2009-2012 онуудад завсаргүй 4 жил дарааллан дэлхийн шилдэг хөлбөмбөгчин шагналын эзэн болж байв. Энэхүү амжилт нь түүнийг энэ үнэмлэхүй амжилтанд хүрч чадсан цорын ганц хөлбөмбөгчин болгосон юм.

Lionel-Messi-Hi-Res-Photo

Түүний хувийн амжилт арвин байсан нь мэдээж багийн амжилттай ч холбоотой юм.  Барселона клүбийн хамтаар Ла лигт 7, Испанийн цомд 3, Испанийн сүпер цомын тэмцээнд 6, Аваргуудын лигт 4, UEFA-ийн Сүпер цомын тэмцээнд 3, клүбүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 2 удаа түрүүлж байсан билээ. Нэмээд европийн алтан шаахай шагналын эзнээр 3 удаа, Аваргуудын лигийн мэргэн буучаар 5 удаа, Испанийн шилдэг тоглогчоор 5 удаа тодорч байснаас гадна нэг календарийн жилд хамгийн олон гоол оруулсан/96/ тоглогч, Аваргуудын лигийн бүх цаг үеийн мэргэн бууч/77/, Барселона клүбийн бүх цаг үеийн мэргэн бууч/412/ зэрэг олон амжилтуудыг тогтоосон юм.

7-р байр: Михайл Шумахер

Герман эрийн хувьд 2 арваныг холбосон гайхалтай замналыг туулсан билээ. Энэ хугацаанд түүний нэр хүнд байж болох хамгийн өндөр ноён оргилыг эзэгнэсэн гэж хэлж болно. Тодруулбал Шумахер 7 удаагийн Формула 1-ийн аварга болж байснаас тавыг нь 2000-2004 онуудад тасралтгүй хүртэж чадсан байна.

Former Ferrari driver Michael Schumacher waves to fans at the Mugello racetrack during the Ferrari Day event, 28 October 2007. The Ferrari team celebrates the victory in both the Constructors' and Drivers' 2007 championships in the company of Ferrari F1 drivers Kimi Raikkonen and Felipe Massa. AFP PHOTO / ANDREAS SOLARO (Photo credit should read ANDREAS SOLARO/AFP/Getty Images)

Тэрээр замналаа 1991 онд Жордан машинтайгаар эхлүүлж байсан юм. Эхний уралдааныхаа дараа л тэрээр Их Британинийн Беннэтон багтай 4 жилийн турш хамтран ажиллахаар тохиролцсон юм. Ингээд 1994 онд анхны аваргын шампанскаа буудуулж байсан байна. Дараа жил нь аварга цолоо маш амжилттай хамгаалж чадсан. Харин 1996 онд Фэррари багтай нэгдсэн юм. Түүнийг авахаасаа өмнө Фэррари баг хамгийн сүүлд 1979 онд л аварга болж байсан байна. 16 жил үргэлжилсэн хар цувралыг Герман нисгэгч зогсоож 1999 онд Италийн багийг аварга болгосон юм. Герман нисгэгч маань 2000 оноос эхлэн дэлхийн номер нэг нисгэгч хэмээх өндөрлөгөөс 5 жил буугаагүй юм. Энэ хугацаандаа тэрээр Фэррари багийг 5 жил аварга болгосон үнэмлэхүй амжилт үзүүлжээ. Тэрээр замналынхаа турш 91 уралдаанд түрүүлсэн байдаг байна. Шумахер 2006 оны улирлын дараа зодог тайлсан боловч 2010 онд Формула 1-т эргэн ирж  Мерседес багийн өмнөөс уралдах болсон билээ. Харин 2013 оны 12 сард цанаар гулгаж байхдаа харамсалтайгаар осолдож толгойдоо ноцтой гэмтэл авсан юм. Мөн Шумахер нь Лауресийн оны шилдэг тамирчин шагналыг хоёр удаа хүртсэн цорын ганц мотоспортын тамирчин юм. Тэрээр уг шагналыг 2002 болон 2004 онуудад хүртэж байжээ.
6-р байр: Рожэр Фэдэрэр

roger-federer-may-have-to-miss-the-french-open-because-his-wife-is-pregnant

Фэдэрэр бол маргаан байхгүй бүх цаг үеийн хамгийн шилдэг тэннисчин билээ. Одоогийн байдлаар 17 их дуулгад аваргалсан гэдэг үзүүлэлт нь л үүнийг нотолно. 2002 оны 10-р сараас өнөөг хүртэл дэлхийн чансааны эхний аравт тогтмол бичигдэж байгаа юм. Харин шилдэг 20 гэвэл энэхүү он тоолол 2001 оны дөрөвдүгээр сар хүртэл урагшилна. Мөн 2004-2008 оныг хүртэл буюу 237 долоо хоногийн турш дэлхийн чансааны 1-рт эрэмбэлэгдсэн байдаг юм.Түүний амжилтуудаас дурдахад л бүх зүйл ойлгомжтой:

7 удаагийн Вимбледоны аварга /Пит Сампрастай тэнцүү/

4 удаагийн Австралийн нээлттэй тэмцээний аварга / Андрэ Агасси болон Новак Жокович нартай тэнцүү/

Нээлттэй тэмцээний эрин эхэлснээс хойш дөрвөн их дуулгад бүгдэд нь түрүүлж чадсан дөрөвхөн хүний нэг.

2005-2008 оныг хүртэл Лаурэсийн нэрэмжит дэлхийн оны шилдэг тамирчин

Мөн Швейцар эрийн хувьд  6 удаагийн АТП шигшээ тэмцээний аварга болж байснаас гадна Мастеруудын цуврал тэмцээний 9 удаагийн финалд бүгдэд нь оролцож байсан юм. Мөн 2004 оны Вимбелдоны аваргаас 2010 оны Австралын нээлттэй тэмцээнийг хүртэл 23 их дуулгын тэмцээнд бүгдэд нь хагас шигшээ хүртэл тоглож байсан гэсэн амжилтыг эзэмшдэг билээ. Фэдэрэр одоогийн байдлаар 64 их дуулгын тэмцээнд оролцоод байна.

5-р байранд: Тайгер Вүүдс

PGA /мэргэжлийн гольфчидын холбоо/-н олон жилийн түүхэнд Тайгер Вүүдстэй эн зэрэгцэх гайхалтай замналыг туулсан гольфчин байхгүй гэдэгтэй хэн ч маргахгүй. 4 удаагийн мастеруудын тэмцээн, 3 удаагийн Америкийн нээлттэй тэмцээн, 3 удаагийн аваргуудын нээлттэй тэмцээн, болон 4 удаагийн PGA-ийн аварга гэсэн алдар нэр түүнд л харьяалагдана. Америк эрийн хувьд 1999 оны 8-р сараас 2004 оны 9-р сар хүртэл 264 долоо хоногийн хугацаанд дэлхийн чансааны нэгдүгээрт эрэмбэлэгдсэн байна. Мөн 2005 оны 6-р сараас 2010 оны 10-р сар хүртэл 281 долоо хоногийн хугацаанд энэ оргилыг дахин нэг удаа эзэгнэсэн юм.

635693250846928291-1420881856_Tiger

Тэрээр PGA-ийн оны шилдэг тамирчнаар 1997, 1999-2003, 2005-2007, 2009, 2013 онуудад тус тус шалгарч байсан юм. Мөн Вүүдс нь хамгийн өндөр орлоготой тамирчнаар олон жилийн турш нэрлэгдэж байсан билээ.

 

4-р байр: Жахангир Хан

Пакистаны тамирчин Жахангир Хан бол Скуашийн спортод хамгийн гайхалтай замналыг өнгөрүүлсэн тамирчин билээ. Тэрээр 555 тоглолт дарааллан нэг ч ялагдал хүлээгээгүй гэдэг өвөрмөц амжилтын эзэн юм. Энэхүү амжилт нь мэргэжлийн спортын түүхэн дэх хамгийн урт хожлын цуврал болсон учраас Гиннесийн номонд хүртэл орсон байдаг юм.

Jahangir Khan of Pakistan with the trophy after becoming the men's British Open Squash Champion at Wembley Arena on 10th April 1984.  (Photo by Bob Thomas/Getty Images)

Jahangir Khan of Pakistan with the trophy after becoming the men’s British Open Squash Champion at Wembley Arena on 10th April 1984. (Photo by Bob Thomas/Getty Images)

Дэлхийн нээлттэй тэмцээнд 6 удаа түрүүлж, Британийн нээлттэй тэмцээнд 10 удаа түрүүлсэн байдаг. Жахангир Хан ердөө 17 настай байхдаа Дэлхийн нээлттэй тэмцээнд аварга болж байсан байна. Мөн тэрээр нэг ч тоглолтод ялагдал хүлээлгүйгээр дэлхийн аварга болсон анхны тамирчин болсон юм. Түүний нэр дээр байдаг бас нэгэн амжилт нь хамгийн удаан үргэлжилсэн Скуашийн тоглолтын рекорд юм. Тодруулбал 2 цаг 45 минут үргэлжилсэн тоглолтонд Пакистан эр тоглож байжээ. 555 тоглолт үргэлжилсэн ялалтын цуврал нь 5 жилийн ноёрхол байсан юм. Харин 1986 оны дэлхийн нээлттэй тэмцээнд Шинэ Зеландын тамирчин Росс Ноумэн энэхүү цувралыг зогсоож байсан түүхтэй билээ. Энэхүү гайхалтай амжилтынхаа талаар Жахангир “ийм рекорд тогтооно гэж төлөвлөж байсангүй. Би зүгээр л талбайд ялахын төлөө гардаг байсан. Харин энэ нь 7 хоног, нэг сар, цаашлаад жилээр үргэлжилсээр Росс Нормантай тоглосон тоглолтонд л зогслоо. Ялах тусам дараагийн тоглолтонд ирэх дарамт улам нэмэгддэг байлаа. Хүмүүс намайг ялагдчих вий гэж их түгшдэг байсан байх. Харин дэлхийн нээлттэй тэмцээнд Росс намайг зогсоосон. Яг үнэндээ 5 жил 8 сарын турш ялагдаагүй явсан байна. Харин Россд ялагдсаны дараагийн 9 сарын хугацаанд би бас л нэг ч ялагдаагүй юм шүү.” гэж хэлж байжээ.

Гуравдугаар байр: Майкл Фэлпс

 

phelps

Олимпийн наадмын хамгийн олон медальтай хүн. Үүний 18 нь алтан медаль бөгөөд алтын тоогоороо ч дээд амжилтын эзэн юм. Нийт 18 алтан медаль авсны 11 нь ганцаарчилсан төрлөөр авсан алтан медаль юм. Энэ ч гэсэн дэлхийн рекорд болж байна. Ганцаарчилсан төрлөөр хамгийн олон медал хүртсэн гэсэн ангилалд ч гэсэн “нисдэг загас” нэгт бичигдэнэ. 13 медалийг ганцаарчилсан төрлөөс авч байсан байна. Майкл Фэлпс 2004 оны Афиний олимпоос 6 алт, 2 хүрэл, 2008 оны Бээжингийн олимпоос 8 алт, 2012 оны Лондонгийн олимпоос 4 алт, 2 мөнгөн медаль хүртжээ. Тэрээр тив дэлхийн чанартай тэмцээн болон олимпийн наадмыг оролцуулсан олон улсын тэмцээнээс нийтдээ 77 медаль хүртсэн байдаг байна. Мөн тэрээр 7 удаа дэлхийн оны шилдэг сэлэгч болж байсан юм.   

2-р байр: Мартина Навратилова

Навратилова бол ганцаарчилсан, хос, холимог хосын төрөлд хамгийн агууд тооцогдох тамирчин билээ. Тэрээр 18 удаа их дуулгын тэмцээний ганцаарчилсан төрөлд түрүүлж, хосын төрөлд 31 удаа аваргалсан байдаг байна. Тэрээр ганцаарчилсан чансаагаар 332 долоо хоног, хосын чансаагаар 237 долоо хоног тус тус дэлхийн чансааны нэгдүгээрт эрэмбэлэгдэж байсан юм. Мөн хоёр ангилалд хоёуланд зэрэг багтаж, 200 долоо хоног чансаагаа хадгалж чадсан цорын ганц тамирчин. Навратиловад хамгийн олон гэсэн бүх амжилт хамаарна. Орчин цагийн тэннист ганцаарчилсан төрлөөр 167, хосын төрлөөр177 тэмцээнд түрүүлж байсан байна. 1982-1986 оныг хүртэл түүний ялалтын хувь 96.8 байсан юм. Үүнийг ойлгоход хялбар болговол 442 тоглолтоос 428-д нь ялсан гэсэн үг юм.

Martina-Navratilova-1990-007

Мөн тэрээр хамгийн олон хожлын цуврал гэсэн амжилтыг теннисний спортын түүхэнд эзэшдэг нэгэн билээ. Тодруулбал 74 тоглолт дараалан хожсон юм. Навратилова 1975-1994 оныг хүртэл 20 жилийн турш Дэлхийн чансааны эхний 10-т тогтмол бичигдэж байжээ. 1982-1987 оныг хүртэлх 6 жилийн хугацаанд Навратилова улирал бүр дор хаяж 2 их дуулгын тэмцээнд түрүүлж байсан байна. Мөн энэ хугацаанд хоёр ч улиралд нь 3 их дуулгын тэмцээний аварга болж байсан юм. Энэ бүхний дараа түүнийг теннисний талбайг эзэгнэсэн агуу аварга гэдэгтэй хэн ч маргахгүй байх.
Нэгдүгээр байр: Лин Дан

Дэлхийн чансааны номер нэг асан Лин Дан бол Бадминтоны спортын түүхэнд гайхалтай замналыг туулсан, туулж ч яваа тамирчин билээ. 2008 оны олимпийн наадамд аварга авч, үүнийгээ 2012 онд хамгаалж чадсан цорын ганц бадминтоны тамирчин.

Lin-Dan-World-Championships-final-2013-China-banner

Тэрээр мөн бадминтоны хамгийн том 9 тэмцээнд бүгдэд нь түрүүлж чадсан цор ганц тамирчин юм. Эдгээр 9 тэмцээнийг дурьдвал олимп, дэлхийн аварга, дэлхийн цом, томасийн цом, судирмэний цом, мастеруудын сүпер цуврал, бүх английн нээлттэй тэмцээн, азийн тоглолт, азийн аварга. Энэ амжилтыг гаргасан цорын ганц тамирчин бол Лин Дан юм. Сүпер хочтой Дан нь 2006, 2007, 2009, 2011, 2013 онуудад дэлхийн аваргын алтан медаль хүртэж байжээ. Мөн тэрээр 2005 2006 онуудад Дэлхийн цомын тэмцээнд түрүүлсэн юм. 2003 оноос хойш тэрээр жил болгон хоёр буюу түүнээс дээш тэмцээнд аварга авдаг бөгөөд үүнээсээ илүүтэйгээр өөрийн хамгийн ойрын өрсөлдөгч Чонг Вэйгээс хоорондын тоглолтын үр дүнгээр илүү гэдгээрээ бахархдаг байна. Лин Дан бол Бадминтоны спортын ноён оргилыг нэгэн арваны хугацаанд эзэгнэсан хүн гэж хэлэхэд буруудахгүй нэгэн билээ. Ийм учраас тэрээр энэхүү жагсаалтын нэгдүгээр байранд бичигдэж байна.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8908316/3ca/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Datesort Уншсан

Фэйсбүүкийг үндэслэгч олны доог болов

  • 2016-01-27
  • Уншсан 4940

Флойд Мэйвийдэр 9-р сард рингэн дээр гарна

  • 2016-01-25
  • Уншсан 5591

Цагийг эзэлсэн 10 тамирчин

  • 2016-01-25
  • Уншсан 3848

Кавсын явуулах дараагийн хүн нь Кевин Лав уу?

  • 2016-01-25
  • Уншсан 5207

Монголчууд ОХУ-д 3.8 сая ам.доллар төлөх болжээ

  • 2016-01-24
  • Уншсан 4832

Левандовски “Байерн”-ы төлөө 50 дахь гоолоо орууллаа

  • 2016-01-24
  • Уншсан 5505

Левандовски “Байерн”-ы төлөө 50 дахь гоолоо орууллаа

  • 2016-01-24
  • Уншсан 5548

Левандовски “Байерн”-ы төлөө 50 дахь гоолоо орууллаа

  • 2016-01-24
  • Уншсан 5773

Левандовски “Байерн”-ы төлөө 50 дахь гоолоо орууллаа

  • 2016-01-24
  • Уншсан 5604

Шалтгаангүй турах нь ямар нэг өвчний шинж

  • 2016-01-24
  • Уншсан 5380

Шалтгаангүй турах нь ямар нэг өвчний шинж

  • 2016-01-24
  • Уншсан 5314

Лионель Месси Бяцхан хүүгийн эрэлд

  • 2016-01-22
  • Уншсан 5474

70 жилийн дараа болзоонд уригдав

  • 2016-01-22
  • Уншсан 5362

Кэти Перри, Орландо Блум нар дотносчээ

  • 2016-01-13
  • Уншсан 5503

Лос- Анжелес хотын залуучууд "Өмдгүй зорчих өдөр"-ийг тэмдэглэжээ

  • 2016-01-13
  • Уншсан 5395

Ирвэс хамгаалагч Т.Лхагвасүмбэрэлд "Дэлхийн шилдэг судлаач" шагналыг нэхэн олголоо

  • 2016-01-13
  • Уншсан 5513

Орос казахууд Бат хааныг булаацалдлаа

  • 2016-01-12
  • Уншсан 5612

Дүрвэгсдийн “бэлгийн хүмүүжил” Европыг айлгаж байна

  • 2016-01-12
  • Уншсан 4935

Лео Месси тавдахь удаагаа Дэлхийн шилдгээр шалгарлаа

  • 2016-01-12
  • Уншсан 5705

АНУ-ын бөмбөгдөгч Хойд Солонгост анхааруулга өглөө

  • 2016-01-11
  • Уншсан 5780
배너신청
자생병원

배너신청