Бичлэгийн тоо 3,329
Өглөөг эрч хүчтэй угтахын тулд “зайлсхийх хэрэгтэй - 10” зүйл



Хүн бүхэн л өглөөг эрч хүчтэй угтаж, өөрийн хийж чадах үр бүтээмжийнхээ оргилд хүрэхийг хүсдэг. Гэсэн хэдий ч зарим өдөр сайхан, заримдаа харанхуй бүрхэг байх нь олонтаа. 

Үүний учир шалтгаан нь юу гэвээс бид өглөөг зөв сайхан угтах суурь зарчмуудыг тогтмол дагаж мөрдөөгүйгээс үүдэлтэй ажээ. Тиймээс амьдралын тань алтан өдрийг дэмий зүйл болгодог хорт зуршлуудаас ангижирч ганхашгүй үр бүтээмжтэй хүн болохын тулд дараах нийтлэлийг уншаарай. 

Энд дурдагдсан зүйлсийг хэрэгжүүлснээр амьдралд тань мэдэгдэхүйц эерэг өөрчлөлт гарна гэдэгт итгэлтэй байна.

УНТАХААС ЯДАЖ НЭГ ЦАГИЙН ӨМНӨ ЭЛЕКТРОН ХЭРЭГСЛҮҮДЭЭ УНТРААХ 
Хүмүүсийн өдрийн бүтээмжийг бууруулдаг хамгийн гол хүчин зүйл нь хангалттай сайн унтаж амраагүйтэй холбоотой байдаг. Нойрны хэвийн байдлыг тархины мелатонин гэдэг гормон зохицуулдаг. Гэвч унтахын өмнө электрон хэрэгсэл ширтэх нь нойр хулжиж, шөнө тайван унтаж амрах нөхцлийг бууруулдаг байна. Учир нь гар утас, компьютерээс ялгарах хурц туяа нь мелатониныг багасгадаг аж. Иймээс унтахаас ядаж нэг цагийн өмнө бүх электрон хэрэгслээ салгаад сэтгэл оюунаа бүрэн тайвшруулж амраарай. Тэгээд маргаашийн бүтээмж тань хэрхэн дээшлэхийг ажиглаарай.

СЭРҮҮЛГЭЭ “SNOOZE” ДЭЭР НЬ ТАВИХГҮЙ БАЙХ 
Өглөө сэрүүлэг дуугарсан л бол даруйхан босох хэрэгтэй. Эс бөгөөс сэрүүлгээ түр унтраачихаад дуг хийх үед хүний биед нойрны шинэ мөчлөг бий болж сэрэхэд улам хэцүү нөхцөл үүсдэг. Түүнчлэн өглөө сэргэг босох хамгийн гол арга бол мэдээж хэрэг орой бүх ажлаа цэгцлээд эртхэн унтраж амрах билээ.


ӨӨРТӨӨ ХЭТ АЧААЛАЛ ӨГӨХӨӨ БОЛИХ 
Өдөр тутмын ажлаа төлөвлөхдөө хэтэрхий олон зүйлийг бүү бичээрэй. Учир нь ингэснээр таны оюун санаа тодорхой хэмжээний дарамтанд орж өдрийн турш стресстэхэд нөлөөлдөг. Харин үүний оронд чухал хэдэн ажлаа л төлөвлөөд боломжоороо хийж гүйцэтгэснээр илүү олон зүйлийн амжуулахаас гадна сэтгэл санаа ч хөнгөн байх болно.

ӨГЛӨӨ СЭРМЭГЦЭЭ ЦАХИМ ШУУДАНГАА ШАЛГАХ ХЭРЭГГҮЙ 
Өглөө сэрмэгцээ орчин тойронд юу болж байгааг, цахим шуудан ирсэн эсэхийг шалгахаар электрон хэрэгсэл рүүгээ яарах нь тийм ч оновчтой үйлдэл биш юм. Учир нь та эцэс төгсгөлгүй үргэлжлэх мэдээллийн шуурганд автаж өглөө хийхээр төлөвлөсөн ажлынхаа цагаас хомслох эрсдэлтэй. Тиймээс өглөө босоод эн тэргүүнд хийх зүйлсээ жин тан болгочихоод чөлөөт цагаараа цахим ертөнцөөр аялах боломж хангалттай олдоно.

ЗААВАЛ ӨГЛӨӨГ ХҮЛЭЭХ ШААРДЛАГАГҮЙ 
Өглөө бүх зүйлийг хяналтын дор явуулах цорын ганц арга бол өмнөх орой нь бүх зүйлийг ягштал бэлдсэн байх явдал юм. Тиймээс заавал өглөөг хүлээлгүйгээр орой дараах гол зүйлсийг бэлдэж заншаарай: 
  • Маргааш ямар хувцас өмсөхөө өмнөх орой нь бэлдсэнээр өглөө хувцас, гоёл чимэглэлүүдээ ухаж төнхөж цаг барах шаардлагагүй болно. Ер нь өөрийнхөө бүх хувцас хэрэглэлийг үргэлж эмх цэгцтэйгээр хадгалснаар маш их цаг зав хэмнэгддэг.
  • Хийх ажлынхаа жагсаалтыг заавал маргааш гэлтгүйгээр орой гаргаж заншаарай. Тэгснээр өглөө босоод шууд л жагсаалтаа биелүүлж эхлэх боломж бүрдэх учир өдрийн үр бүтээмж хамаагүй дээшилнэ.
  • Өдрийн хоолоо заавал өглөө бэлдэх шаардлагагүй. Өдөр ажлын завсарлагаанаар идэх хоолоо орой бэлдэж хөргөчиндөө хийвэл өглөө босоод чанахад л хангалттай. Гэртээ хоолоо бэлдэх нь хамгийн эрүүл бөгөөд эдийн засгийн хэмнэлттэй сонголт билээ.
  • Машиныхаа бензинийг өглөө ажилдаа явах замдаа дүүргэнэ гэж найдах хэрэггүй. Түүнийхээ оронд орой ажлаа тараад дүүргэчихвэл өглөө шатахуун түгээх станцын урт дараалал, замын түгжрэл гээд олон асуудлаас хол байж чадна.

ӨГЛӨӨГ ЗОРИЛГОГҮЙ ЭХЭЛЖ БОЛОХГҮЙ 
Өглөө сэрээд яг юу хийхээ мэдэхгүй төөрчихсөн мэт байдалтай байх нь таны алтан цагас ямар их хороодгийг мэдэх үү. Та шууд эхэлсэн бол хагас цагийн дотор хийх байсан ажлыг төөрч будилж байж нэг цагаас ч илүү хугацаа зарцуулан хийх болдог. Тиймээс өглөөг заавал бага гэлтгүй зорилго, зорилттойгоор эхлээрэй.

ӨГЛӨӨНИЙГ ЦАЙГАА АЛГАСАХГҮЙ БАЙХ 
Зарим хүн завгүй гэсэн шалтгаанаар өглөөний цайгаа ихэвчлэн уудаггүй. Гэтэл өглөөний цай бол хүний биеийн түлш юм. Та бензингүй машинтай өглөө гардаггүй шүү дээ. Өглөө эрүүл хооллосноор хүний ажлын чадамж, анхаарал төвлөрөлт, сэтгэл санааны тогтвортой байдал маш сайн байх үндэс болдог байна. 


АЖИЛ РУУГАА БУСАД ХҮМҮҮСТЭЙ ИЖИЛ ЦАГТ ЯВАХГҮЙ БАЙХ 
Бусдаас илүү амжилттай байхын гол үндэс нь өглөө хүн бүхнээс түрүүлж гучин минутын өмнө ажилдаа гарах ажээ. Эрт ажил дээрээ очсоноор хүмүүстэй харилцаагаа бэхжүүлэх, шинэ санаачлага гаргах, ажлаа илүү тайвнаар эхлэхэд ихээхэн тус нэмэртэй.

ЦАГИЙГ БҮҮ ДЭМИЙ ӨНГӨРҮҮЛЭЭРЭЙ 
Ихэнх хүмүүс цагаа зөв зохицуулж сураагүйгээс болж үргэлж завгүй байдаг. Гэхдээ аливаа амжилтгүй үйл явдал бүхнийг надад бусад шиг хангалттай цаг байхгүй гэсэн үгээр бүү халхлаарай. Учир нь агуу ихийг хийж бүтээсэн дэлхийн хамгийн суут хүмүүст ч яг бидэнтэй адил өдрийн 24 цаг л оногдсон байдгийг санаарай.

ГЭРЭЭСЭЭ ХЭЗЭЭ Ч УУРТАЙ ГАРАХГҮЙ БАЙХ
Уур хилэн гэдэг хэн нэгнийг өвтгөж шархлуулж харамсал гомдол дагуулдаг хамгийн хөнөөлтэй зүйл билээ. Тиймээс ямар ч хэцүү нөхцөл байдал үүссэн уурлаж бухимдлаа гээд шийдэж чадахгүй учраас биеэ бариад тайвширч асуудлыг өөр өнцгөөс харах хүртлээ хүлээцтэй хандаж байгаарай. Тэр тусмаа гэрийнхэнтэйгээ маргалдаж гэрээсээ ууртай гарснаар өдрийн турш хийж байгаа зүйлстээ төвлөрч чадахгүй, мөн эргэн тойрны хүмүүстээ эвгүй сэтгэгдэл төрүүлэхийг ч үгүйсгэхгүй юм. Хоёрдугаарт хайртай хүмүүсээ гомдоочихоод эргээд харамсах болно. Тиймээс тайван байдал гэдэг бол үр бүтээмжтэй хүний хамгийн эрхэм зан чанар билээ.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8382714/b45/trackback

gutal

2014.11.28 21:01:21
*.44.251.163

bayrlalaa

List of Articles
Дугаар Гарчиг Datesort Уншсан
3149 Илүүдэл жингээ хасах энгийн дүрмүүд 2016-03-03 5978
3148 Та ямар бүлгийн цустай вэ. Хэрхэн хооллох вэ? 2016-03-03 5721
3147 ШҮДНИЙ ӨВЧИН ХОРТ ХАВДАР ҮҮСГЭДЭГ 2016-03-02 5469
3146 Усэйн Болтын дээд амжилтыг эвдсэн ч бүртгэсэнгүй 2016-03-02 5751
3145 Шекспирийн бунхныг шалгаж эхэллээ 2016-03-02 5707
3144 Forbes-ийн дэлхийн хамгийн баян хүний жагсаалтыг Билл Гейтс ахин тэргүүллээ 2016-03-02 5810
3143 THE MONGOLZ багийн Польш явах виз гарлаа 2016-02-29 5729
3142 “Mad Max fury road” гурван оскарын эзэн боллоо 2016-02-29 5768
3141 Зүсээ хувиргасан "казино" буюу залуусын хэтэвчийг тэмтэрсэн автомат тоглоомын газрууд 2016-02-29 6181
3140 Зүсээ хувиргасан "казино" буюу залуусын хэтэвчийг тэмтэрсэн автомат тоглоомын газрууд 2016-02-29 5619
3139 ГЭРТ ХУРИМЛАХ МООД ЕВРОПТ ДЭЛГЭРЧЭЭ 2016-02-26 5875
3138 Төгрөг “тэнхрэх” найдлага байна уу, Ерөнхий сайд аа! 2016-02-23 5717
3137 Ардын Төрийн Наадмын аварга цолтой бөхчүүд-13: Д.Хадбаатар 2016-02-23 5838
3136 UFC 196 дэлхийг зогсооно 2016-02-23 5669
3135 ХҮН-ын дарга С.Ганбаатар Мүүнийн шашинтай юу 2016-02-22 5456
3134 Турахыг хүсдэг бүсгүйчүүдийн гаргадаг 6 алдаа 2016-02-22 5231
3133 Өмнөд Солонгосын бүтээгдэхүүн дэлхий нийтийн анхаарлыг татаж байна 2016-02-22 5212
3132 "Хоёр Мөнх"-ийн талаар Улсын заан том Санжаа ийн хуучилжээ 2016-02-22 5424
3131 Майли Сайрус, Лиам Хемсворт нар гэрлэжээ 2016-02-22 5718
3130 Монголчуудад цагаачлал олгохгүй 2016-02-16 6788
배너신청
자생병원

배너신청