Бичлэгийн тоо 3,329

Хятадын Жэ Жиан мужийн нэгэн дунд сургуулийн 9 настай сурагч өнгөрөгч “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-өөр ээждээ зориулж ийм нэгэн зохион бичлэг бичжээ. Түүний хэлэх гэсэн санаа нь өнөөгийн нийгмийн иргэн бүрт тулгамдаад буй энгийн хэрнээ ноцтой асуудлыг хөндсөн байсан тул багш нар нь түүний зохион бичлэгийг интернэтэд дэлгэжээ.

Хүүгийн зохион бичлэгэнд:

“Өнөөдөр бол эмэгтэйчүүдийн баярын өдөр. Ээждээ, миний төлөө хийдэг бүх зүйлд баярлалаа гэж хэлмээр байна. Гэхдээ миний ээж энэ захиаг ч нэг их хайхрахгүй байх л даа. Учир нь тэр цаг ямагт гар утсаа ширтэж, намайг биш зөвхөн утсаа л харж, инээж байдаг юм. Ингэх болгонд нь надад хичнээн муухай санагддаг гээч... Гэхдээ л өнөөдөр баярын өдөр юм чинь ээждээ баяр хүргэж, баярлуулах нь зөв гэж бодлоо.

Би сая ээждээ баярын мэнд хүргэчихээд ирлээ. Гэтэл тэр ахиад л утсаа ширтсэн хэвээр байсан нь намайг бүр ч дордуулж орхив. Ээждээ тоогдох гэсэн хичээл зүтгэл бүхэн минь яагаад бүтдэггүй юм бол оо? Эсвэл ээж минь надад хайргүй болчихсон юм болов уу? Ингэж бодоод би ээжийнхээ хөлийг угааж өглөө.

Хөөх... тэр гэнэт утсаа ширтэхээ болиод, над руу хараад инээсэн гэвэл та итгэх үү багш аа? Би сайн хүүхэд юм байна гэсэн бодол надад төрөхөд өөрийн эрхгүй инээд хүрч байсан шүү. Хөлийг нь угааж дуусахад тэр надад “Ээжийнхээ хөлийг угааж өгсөн чинь сайн байна. Гэхдээ илүү их хичээл зүтгэл гаргах хэрэгтэй шүү” гэж хэллээ. Би уг нь түүнээс арай илүү зүйл хүлээж байсан юмсан...

Дараа нь тэр утсаа барьсан чигтээ өрөөнөөс гарахдаа “Хурдан ирээд даалгавраа хийчихээд унтаарай” гэж хэлэв. Ингэж л миний хамгийн гунигтай эмэгтэйчүүдийн баяр өнгөрсөн юм даа” хэмээн бичжээ.

Хүүгийн зохион бичлэгийг багш нар нь интернэтэд байршуулснаас 24 цагийн дотор 9 сая гаруй хүн уншсан байна.

Түүнийг нь мэдээж ээж нь харсан бөгөөд тэрээр: “Хүүгийнхээ зохион бичлэгийг уншаад, нөхөр бид хоёр маш их эмзэглэсэн. Үнэхээр ичиж байна. Бид хоёр байнга л онлайнаар тоглоом тоглож, олон нийтийн сүлжээ хэрэглэдэг юм л даа. Гэхдээ энэ нь миний хүүд ингэтлээ нөлөөлж байна гэж төсөөлсөн ч үгүй. Одооноос хүүдээ анхаарал хандуулах болно” гэжээ.

Эх сурвалж: Caak.mn


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/9020110/8d0/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Datesort Уншсан

Гайхамшигтай тунгалаг биет 20 амьтан

  • 2016-03-30
  • Уншсан 4339

9 настай Хятад хүүгийн захиа олон сая хүнийг уяраав

  • 2016-03-29
  • Уншсан 4852

Арьсаа чийгшүүлэх 10 арга

  • 2016-03-29
  • Уншсан 4419

Элэгний B вирусын эсрэг таван эмийг хөнгөлөлттэй үнээр авах боломжтой боллоо

  • 2016-03-29
  • Уншсан 4706

Тархи биднийг элдэв муу зуршлын хүрээнд 5 янзаар барих гэж оролддог

  • 2016-03-21
  • Уншсан 4562

Бразиль модел Изабелийн шинэ зургууд

  • 2016-03-21
  • Уншсан 5247

Дэлхийн 2-р дайны үеийн хамгийн гайхалтай нууц ажиллагаанууд

  • 2016-03-21
  • Уншсан 4944

Өндөр боловсролтой залуучуудаар цай л зөөлгөж байна

  • 2016-03-16
  • Уншсан 4822

Умард Солонгос АНУ-ын оюутанд 15 жилийн хорих ял оноолоо

  • 2016-03-16
  • Уншсан 5297

Шоколад амттай, биед ч тустай

  • 2016-03-15
  • Уншсан 5413

Олны танил хүмүүс ямар амьтадтай адилхан харагддаг вэ

  • 2016-03-15
  • Уншсан 5377

Таны биеийг эрч хүчээр тэтгэх смүүти бэлтгэх жор

  • 2016-03-11
  • Уншсан 4976

Нүүрэндээ иллэг хийх зөв дараалал

  • 2016-03-11
  • Уншсан 4967

Улаанбаатар хотын орон сууцны үнийн индекс

  • 2016-03-11
  • Уншсан 5136

Кэйлор Навас агуу Ван дер Сарын амжилтыг эвдлээ

  • 2016-03-09
  • Уншсан 5035

Сэтгүүлч бүсгүй нүцгэн зургийнхаа төлөө 55 сая доллар нэхэмжилжээ

  • 2016-03-09
  • Уншсан 5063

Леброн амжилтаа ахиулсаар

  • 2016-03-09
  • Уншсан 5107

Кенсингтоны ордон Кембрижийн гүнтнүүдийн гэр бүлийн шинэ зургуудыг тавьжээ

  • 2016-03-08
  • Уншсан 4867

Бейонсе охиныхоо сургууль дээр “тоглолт” хийжээ

  • 2016-03-08
  • Уншсан 5444

Өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр

  • 2016-03-08
  • Уншсан 5420
배너신청
자생병원

배너신청