Бичлэгийн тоо 3,329
Би зочид буудалд галд өртөж үхсэн. Гэхдээ дараа нь сэрэхэд би хүүхэд болчихсон байсан.
Уншсан 3630 vote 0 2016.05.04 12:30:28Би зочид буудалд галд өртөж үхсэн. Гэхдээ дараа нь сэрэхэд би хүүхэд болчихсон байсан
Люк гэх нэртэй 5 настай хүү АНУ-ын Охайо мужийн Цинциннати хотод амьдардаг. Люк 5 настай хэдий ч их сонин сонин зүйл ярьж гэрийнхнийгээ сандаргах болжээ. Түүний ярьдаг зүйл нь би өмнөх амьдралаа санадаг гэдэг үг юм. Түүний хэлж байгаагаар тэр урьд нь Чикаго хотод амьдран суудаг 30 настай хар арьстан бүсгүй Пэм гэгч байсан гэнэ. Мөн /Би зочид буудалд галд өртөж үхсэн. Гэхдээ дараа нь сэрэхэд би хүүхэд болчихсон байсан./ Гэж хэлсэн байна.
Жаалхүү өөрийн урьд насны тухай байнга чалчиж байсан тул ээж нь хувийн мөрдлөг явуулахаар шийджээ.
Ээж нь судлаад үзтэл хүүгийнх нь яриад байгаа тэр бүсгүй болох Памела Робинсон 1993 онд Paxton зочид буудалд болсон гал түймрийн үеэр нас барсан нэгэн байсан гэнэ. Тэр үед бүсгүй үнэхээр л 30 настай байсан байна.