Бичлэгийн тоо 3,329

Японы Ерөнхий сайд Наота Кан Токиод ирсэн манай Ерөнхий сайдыг өргөөндөө хүлээн авч уулзжээ. Энэ уулзалтад улс төрийн томоохон төлөөлөгчдөөс гадна дэлхийд томоохон нэр нөлөө бүхий бизнесийн төлөөлөл оролцлоо. Хоёр Ерөнхий сайд Нью-Йоркт уулзах үеэрээ ашигт малтмал, дэд бүтэц болон бусад салбарт хөрөнгө оруулалт хийх, газрын ховор элементийг ашиглах чиглэлд хамтран ажиллах тухай хөндөн ярилцсан байна. Үүний дагуу энэ оны аравдугаар сард Японы судалгааны баг Монголд ирж хайгуул хийхээр бэлтгэж байгааг мэдээллээ.

Тус улс ирээдүйд уул уурхай, хөдөө аж ахуй, хувийн хэвшил гээд олон салбарын харилцааг шинэ түвшинд гаргах боломжтойг уулзалтын үеэр тэмдэглэв. Ерөнхий сайд С.Батболд өөрийн орны эрдэс баялагт тулгуурлаж Японы байгальд ээлтэй техник технологийг хослуулан эх орондоо нэмүү өртөг шингэсэн боловсруулах үйлдвэр байгуулан ажиллах сонирхлоо илэрхийлжээ.

Мөн Тавантолгой болон бусад үндэсний компанийн хувьцааг дэлхийн зах зээлд гар гах ажлыг өөдрөгөөр харж буйг дурдаж, төмөр замыг уул уурхайтай холбох, дулааны цахилгаан станц барих зэрэг бүтээн байгуулалтын томоохон ажлыг хоёр орны хөрөнгө оруулагчид хамтарч хийх боломжтойг тэмдэглэсэн юм. “Сүмитомо”, “Тошиба”, “Марү бени”, “Сожицү”, “Миц үй”, “Бусан” зэрэг компанийн төлөөлөгч манай хөрөнгө оруулалтын орчны талаар өөрсдийн байр сууриа илэрхийлэв.

Тэд Монголд хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэж байгааг онцолж, улс төрийн тогтвортой байдал, хөрөнгө оруулалтыг хамгаалах талд анхаарах нь чухал гэж хэллээ. Үндэстэн дамнасан томоохон аж ахуйн нэгжүүд манай улсын уул уурхай, ашигт малтмал, дэд бүтцийн салбар, тэр дундаа Тавантолгой, уран, газрын ховор элементийг ашиглах талаар хамтран ажиллах сонирхолтой байгаа аж.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3734060/b0b/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Datesort Уншсан

Мянган оюутны байр ирэх онд ашиглалтад орно

  • 2010-09-29
  • Уншсан 7122

Утаагүй такси үйлчилнэ

  • 2010-09-29
  • Уншсан 7198

Хакүхо хүрхрээнд цохиулна

  • 2010-09-29
  • Уншсан 6432

Ардчиллын хамтын нийгэмлэгийн орнуудыг Монгол Улс даргална

  • 2010-10-01
  • Уншсан 6577

Бахархалт залуус тодорлоо

  • 2010-10-01
  • Уншсан 6879

Хилчдэд оноосон ялыг хэвээр батлав

  • 2010-10-01
  • Уншсан 6549

Хүн худалдаалсан эгч дүүс 10-11 жил хорих ял эдэлнэ

  • 2010-10-02
  • Уншсан 6939

Б.Хурцыг суллахыг шаардсан ноот бичиг ГХЯ-наас илгээжээ

  • 2010-10-02
  • Уншсан 6874

Э.Одгэрэл тайзаа орхиж, кино урлагт урвах уу

  • 2010-10-02
  • Уншсан 7661

Арнольд Шварценеггерээс албан захидал иржээ

  • 2010-10-04
  • Уншсан 7414

1000 гаруй алба хаагч Туулын хөндийг цэвэрлэв

  • 2010-10-04
  • Уншсан 6909

Япончууд газрын ховор элемент судлахаар Монголд ирнэ

  • 2010-10-04
  • Уншсан 7357

Нэг настай хүүхдийн амийг егүүтгэв [3]

  • 2010-10-05
  • Уншсан 6310

Жэки Чаны гарын үсэгтэй зураг 8500 долларт хүрчээ [1]

  • 2010-10-05
  • Уншсан 6709

Үнэт эдлэл хулгайлсан гэмт хэрэгтэн шалны алчуурыг нь хүртэл авч явжээ

  • 2010-10-05
  • Уншсан 7270

Сулинхээрт заставын орлогч эхнэрээ хөнөөгөөд амиа егүүтгэлээ

  • 2010-10-06
  • Уншсан 6674

Олимпийн аваргуудын дүрийг зоосноо мөнхөллөө

  • 2010-10-06
  • Уншсан 6794

МАН нэр сэргээхийг үүрийн гишүүдийнх нь 81.3 хувь дэмжжээ

  • 2010-10-06
  • Уншсан 6711

“ЭРДЭНЭС МГЛ” КОМПАНИ УИХ-ЫН ТОГТООЛЫГ ЗӨРЧЖЭЭ

  • 2010-10-08
  • Уншсан 6535

Та интерполоор эрэн сурвалжлагдаж буй гэмт хэрэгтэн байсан ч Хүн, ам, орон сууцны улсын тооллогодоо оролцох эрхтэй

  • 2010-10-08
  • Уншсан 6266
배너신청
자생병원

배너신청