Бичлэгийн тоо 3,329

Японы Ерөнхий сайд Наота Кан Токиод ирсэн манай Ерөнхий сайдыг өргөөндөө хүлээн авч уулзжээ. Энэ уулзалтад улс төрийн томоохон төлөөлөгчдөөс гадна дэлхийд томоохон нэр нөлөө бүхий бизнесийн төлөөлөл оролцлоо. Хоёр Ерөнхий сайд Нью-Йоркт уулзах үеэрээ ашигт малтмал, дэд бүтэц болон бусад салбарт хөрөнгө оруулалт хийх, газрын ховор элементийг ашиглах чиглэлд хамтран ажиллах тухай хөндөн ярилцсан байна. Үүний дагуу энэ оны аравдугаар сард Японы судалгааны баг Монголд ирж хайгуул хийхээр бэлтгэж байгааг мэдээллээ.

Тус улс ирээдүйд уул уурхай, хөдөө аж ахуй, хувийн хэвшил гээд олон салбарын харилцааг шинэ түвшинд гаргах боломжтойг уулзалтын үеэр тэмдэглэв. Ерөнхий сайд С.Батболд өөрийн орны эрдэс баялагт тулгуурлаж Японы байгальд ээлтэй техник технологийг хослуулан эх орондоо нэмүү өртөг шингэсэн боловсруулах үйлдвэр байгуулан ажиллах сонирхлоо илэрхийлжээ.

Мөн Тавантолгой болон бусад үндэсний компанийн хувьцааг дэлхийн зах зээлд гар гах ажлыг өөдрөгөөр харж буйг дурдаж, төмөр замыг уул уурхайтай холбох, дулааны цахилгаан станц барих зэрэг бүтээн байгуулалтын томоохон ажлыг хоёр орны хөрөнгө оруулагчид хамтарч хийх боломжтойг тэмдэглэсэн юм. “Сүмитомо”, “Тошиба”, “Марү бени”, “Сожицү”, “Миц үй”, “Бусан” зэрэг компанийн төлөөлөгч манай хөрөнгө оруулалтын орчны талаар өөрсдийн байр сууриа илэрхийлэв.

Тэд Монголд хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэж байгааг онцолж, улс төрийн тогтвортой байдал, хөрөнгө оруулалтыг хамгаалах талд анхаарах нь чухал гэж хэллээ. Үндэстэн дамнасан томоохон аж ахуйн нэгжүүд манай улсын уул уурхай, ашигт малтмал, дэд бүтцийн салбар, тэр дундаа Тавантолгой, уран, газрын ховор элементийг ашиглах талаар хамтран ажиллах сонирхолтой байгаа аж.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3734060/ebf/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Datesort Уншсан
배너신청
자생병원

배너신청