Бичлэгийн тоо 3,329

Дэлхийн 2-р дайны үеийн хамгийн гайхалтай нууц ажиллагаанууд

Дэлхийн хоёрдугаар дайны үеэр дайтагч талууд олон арван нууц ажиллагаа явуулж байсан нь эргэлзээгүй. Тэдний дунд аймшигтай, бүтэлгүй гэх мэт янз янзын ажиллагаанууд байсан бөгөөд одоо та бүхэндээ Британий тусгай албаны хамгийн гайхалтай ажиллагаануудаас жишээ болгон хүргэе.

Дэлхийн 2-р дайны үеийн хамгийн гайхалтай нууц ажиллагаанууд

10 Олтерра

Энэхүү ажиллагаа нь яг л дээр үеийн зөгнөлт зохиол шиг сонсогдож мэдэх юм. Гэсэн ч Италичууд дайны үеэр усан доорхи баазаас бага оврын шумбагч онгоцоор Британий тээврийн хөлгүүдрүү довтлох төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлсэн байна. Дайны ид үеэр Италийн Олтерра хэмээх хөлөг онгоц Гибралтарын хоолойд Британитай тун ойрхон Испанийн нэгэн боомтод гацаад байжээ. Энэ байдлыг Италичууд овжноор ашиглан 1942 оны сүүлээр шаардлагатай бүх зэвсэг хэрэглэлээ нууцаар зөөн аваачаад хөлгийн бөөрөнд усан доор харагдахгүй хэсэгт нь нүх гарган цоолж түүгээрээ жижиг шумбагч онгоцуудаа оруулж гарган Британий эсрэг дайралт хийх болсон байна. Тэд нийтдээ Британийн тээврийн зургаан хөлгийг живүүлсэн бөгөөд 1943 онд Итали улс бууж өгөх хүртэл баригдаагүй гэдэг. 

Олтерра

9 Франктон ажиллагаа

1942 онд Британы тусгай хүчний 10 дайчинг Францын нэгэн боомтруу хорлон сүйтгэх ажиллагаа хийлгэхээр илгээсэн байна. Харин тэд хүрэх газраа очтол маш хол зайг суман завиар явж туулсан гэж байгаа. Дайны дунд үед Германчууд Ази тивээс татаж буй хангалтын бараа материалаа Францын Бордо боомтоор хүлээн авч буйг мэдсэн Британичууд энэхүү боомтыг түйвээх хэрэгтэй гэж шийдсэн аж. Гэсэн  ч агаараас бөмбөгдөх гэх мэт ажиллагаа нь тус боомтын иргэдийг ихээр хохироох эрсдэлтэй байсан учир тусгай дайчдаа илгээхээр болсон байна. Британичууд нийтдээ таван суман завь бүхий арван дайчныг илгээсэн байна. Тэд далайн эргээс нэлээд зайтай шумбагч онгоцноос бууж далайд цутгадаг голыг өгсөн, өдөр нь нуугдаж шөнө нь сэлүүрдсээр хэдэн зуун километр явсан бөгөөд хоёр завь нь хөмөрч, нэг нь сураггүй алга болж ердөө хоёр завь буюу дөрвөн хүн л байндаа хүрсэн байна. Тэд нийт Германий хангалтын зургаан хөлгийг дэлбэлсэн бөгөөд хоёр нь баригдан цаазлагдсан бөгөөд үлдсэн хоёрыг Францийн босогчид оргуулсан ажээ. 

Франктон ажиллагаа

8 Зеппелин ажиллагаа

1944 он гэхэд дайны давалгаа эргэж Зөвлөлтын улаан арми Германчуудын гэрийн үүдэнд нь тулж ирээд байлаа. Харин Германчууд 1942 оноос эхлэн булаан эзлэсэн бүс нутгууддаа зөвлөлтын эсрэг ухуулга түгээх, улаан армийн дотоодод хорлон сүйтгэх ажиллагаа зохион байгуулах гэх мэтээр арга хэмжээ авсаар байсан ч тоймтой амжилт олсон нь үгүй. 1944 онд тэд Сталинийг хөнөөх Зеппелин ажиллагааг хэрэгжүүлсэн нь тэдгээр бүтэлгүй ажиллагааны нэг байсан юм. 

Тэд тусгайлан бэлтгэсэн орос тагнуулчдаа шаардлагатай бүх бичиг баримтыг бүрдүүлж, бүр хооронд нь гэрлүүлээд Сталинг хөнөөлгөхөөр Москва руу нисэх онгоцоор илгээсэн аж. Даан ч маш  их бороо, өтгөн үүлний улмаас онгоц нь осолдож азаар тагнуулчид амьд үлдэн цааш мотоциклоор явжээ. Гэтэл тэд эхний шалган өнгөрүүлэх цэгийг ч давж чадалгүй баригдчихсан аж. Учир нь гадаа их бороотой байхад тагнуулчдын хувцас нэлээн хуурай байсан нь шалган нэвтрүүлэх цэг дээрх цэргүүдийн сэжгийг төрүүлжээ.

Зеппелин ажиллагаа

7 Ганнерсайд ажиллагаа

Германчууд цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэснийг мэдсэн Британичууд түүнийг нь зогсоохийг хүссэн нь мэдээж. Ингээд цөмийн хөтөлбөрт чухал шаардлагатай хүнд ус гаргаж авдаг Норвеги дах усан цахилгаан станцыг нь устгахаар 10 хүний бүрэлдэхүүнтэй багийг 1943 онд илгээжээ. Гэвч тухайн багийн 6 гишүүн нь баригдаж хороогдсон бөгөөд Германчууд хамгаалалтаа улам чангатгасан байна. Харин хэд хоногийн дараа Британичууд дахин 6 дайчин явуулж үлдсэн дөрөвтэй нь нийлүүлсэн бөгөөд тэд маш хүнд замаар үйлдвэр дотор орж чадсан байна. Харин үйлдвэр дотор нь ямар ч хамгаалалт байгаагүйгээр барахгүй хөгшин манаач нь Британичуудад дуртайяа туслаж тэд бүүр тэндхийг дэлбэлэхээсээ өмнө өвгөнд гээсэн нүдний шилийг нь ч олж өгч амжсан гэдэг

Ганнерсайд ажиллагаа

6 Крейпэ ажиллагаа

Энэхүү нууц ажиллагаа нь магадгүй дэлхийн хоёрдугаар дайны түүхэн дэх Британийн хамгийн галзуу ажиллагаанд тооцогдох байх. 1944 онд Газар дундын тэнгист орших Крете арал Германчуудад эзлэгдээд байлаа. Харин тус арал дах Герман цэргийн коммандлагч генерал Крейпэ-г Британий тусгайгийн хоёрхон дайчин хулгайлж чадсан юм. Тэр хоёр ажиллагааг гүйцэтгээс хэдэн сарын өмнө арал дээр очин бэлтгэлээ базааж эхлэсэн бөгөөд Герман цэргийн хувцас өмсөн генерал Крейпэ-н машиныг эзлэж өөрийг нь багажинд чихээд хувцсыг нь өмсөж 20 гаруй шалгах цэгийг давж өөрсдийн талынхандаа хүрч чадсан байна. Энэхүү явдал Германчуудын хувьд байж боломгүй гутамшиг болсон бол Крете арлын оршин суугчид болон босогчдод томоохон сэтгэлийн дэм болжээ. 

Крейпэ ажиллагаа

5 Постмастер ажиллагаа

1941 онд Германы шумбагч завиудад Британы тээврийн хөлгүүдтэй холбоотой мэдээллийг Тээврийн хөлөг болгон өнгөлөн далдалсан хөлгүүд дээрээс өгч байна гэсэн хардлага төрж эхлэжээ. Тэгээд ч тэд мэдээлэл дамжуулаад байгаа гурван хөлгийг олсон байна. Харамсалтай нь тэд Испаний боомтод байрлаж байсан учраас шуудхан устгачихаж болохгүй байлаа. Харин Британы тусгай хүчнийхэн тус хөлгийн багийнханд зориулан боомтод үдэшлэг зохиохгоод эзгүй үлдсэн хөлгүүдийн харуулыг нь устгаж зангууг нь мултлаад Британий эргүүлийн хөлгүүд рүү хөвүүлчихсэн аж. Тэнд харин юу болсон нь ойлгомжтой. 

Энэ ажиллагааг амжилттай болгосноор тухайн үед дөнгөж байгуулагдаад байсан тусгай хүчний нэр хүнд ихээхэн өссөн гэдэг.

Постмастер ажиллагаа

4 Корона ажиллагаа

Британичууд анх Германы байрлалуудыг бөмбөгдөж эхлэхтэйгээ зэрэгцэн шөнийн цагаар тэдний бөмбөгдөгчдийг сөнөөх үүрэгтэй Германий сөнөөгч онгоцны нисгэгчдийг шоглож эхлэжээ. Тэд Герман хэлтэй хүмүүсийг ашиглан тэдний нисгэгчдэд буруу тушаал дамжуулан төөрөгдүүлдэг байж. Үүнийгээ Корона ажиллагаа хэмээн нэрлэжээ. 

Энэхүү ажиллагаанд ихэвчлэн Германаас дүрвэсэн унаган Герман хэлтэй еврейчүүд оролцож байсан гэдэг. Тэд Германы нисэх хүчний радио сувагт нэвтрэн нисгэгчдийнх нь толгойг ёстой нэг эргүүлэх шиг болдог байж. Нэг удаа бүүр Германы бүх сөнөөгчдийг баазруу нь буцааж тэр шөнөдөө Британий нэг ч онгоц сөнөөгүй гэдэг. Түүнчлэн төөрсөн Герман нисгэгчийг Британы зурваст газардуулан олзолсон тохиолдол ч гарч байв.

Корона ажиллагаа

3 Пепперминт ажиллагаа

Анхны цөмийн бөмбөгийг амжилттай туршсаны дараа ч холбоотны талын зарим эрдэмтэд цацраг идэвхит бодисыг цөмийн бөмбөг болгон ашигласнаас шууд хордуулах маягаар хэрэглэх нь илүү үр дүнтэй гэж үзсэн хэвээр байлаа. Хэдийгээр цацраг идэвхит бодисыг довтолгоонд ашиглахад хэцүү байсан ч дайсны байрлаж болох газрыг цацрагаар хордуулах маягаар хэрэглэх өндөр боломжтой гэж үзсэн байна. Тиймдээ ч Германчууд чухам энэ аргыг ашиглаж тэдний Европ дах давшилтыг сааруулна гэж итгэж байлаа. Тиймээс холбоотнууд цацраг идэвхит бодисыг илрүүлэх аппарат зохион бүтээж 1944 онд холбоотнууд Европ тивийг чөлөөлөх дайралтаа эхлэхэд аль хэдийнэ цацраг идэвхит бодис илрүүлэх зөөврийн төхөөрөмж бүтээгээд цэргүүдэд тараахад бэлэн болсон байв. Азаар Германчуудад цацраг идэвхит зэвсэг байгаагүй юм.

Пепперминт ажиллагаа

2 Эх сурвалж ажиллагаа

1943 онд Германий аймшигт байлдааны хөлөг Тирпиз Аталантын далайг айдаст автуулан Норвеги дах боомтдоо байрлаж байлаа. Харин Тирпизийг тогтоон барьж байсан Британий тэнгисийн хүчний сөнөөгч хөлгүүд нь Номхон Далайн тулаанд оролцох зайлшгүй шаардлагатай болоод байлаа. Ингээд Британичууд бичил шумбагч ашиглан Тирпиз-д хүрээд түүнд тэсрэх бодис бэхлэн сөнөөх төлөвлөгөө боловсруулжээ. Уг төлөвлөгөөг гүйцэтгэхээр гурван шумбагч илгээсэн байна. Тэдний хоёр нь Тирпизийг хүрээлж байсан торпед эсэргүүцэх торыг нэвтлэн орж даалгавараа биелүүлсэн бөгөөд Тирпизийн ёроолд маш том нүх гарч түүнийг засварлахад хоёр жил орчим хугацааг зарцуулсан гэдэг /засаад дуусахад нь дайн дуусч байлаа гэж/. Харин даалгавар биелүүлсэн шумбагчид бүгд дайсны эсэргүүцэлтэй тулгарч живсэн ажээ. 

Эх сурвалж ажиллагаа

1 Хазалт ажиллагаа

1941 онд Германчууд Францад шинэ радарууд байрлуулж эхлэжээ. Харин Британий командлал энэхүү радараас нэгийг өөрийн болгож судлаж үзэх зайлшгүй шаардлагатай гэж үзсэн байна. Ингээд шинэхэн байгуулагдаад байсан шүхрийн баталлионд энэ радарыг олж ирэх даалгаварыг өгсөн байна. Тэд Германы радарын байрлал дээр шүхэрчдийг радарын техникчийн хамтаар буулгаад техникчийг радарыг задалж дуустал хамгаалж, дараа нь радар болон техникчийг буцаан авчрах ёстой байв. 

Ингээд 1940 оны 2 сарын 20-нд тэд германы радио станцийг эзлэж авсан бөгөөд ширүүн галын дор радарыг задалж далайн эрэгрүү ухарсан байна. Гэвч тэр далайн эрэг нь сайтар бэхлэгдсэн нуувч байсан учир арай гэж эзэлж аваад тэднийг авах ёстой хөлөгтэйгөө радиогоор холбоо барьж чадалгүй гэрэлт дохиогоор холбоо барьж арай гэж дуудсан байна. Энэ бүх хугацаанд германы асар хүчтэй дайралтыг тогтоон барьж байсан гэж байгаа.

Тухайн үед Нацист Германы хүч чадлынхаа оргилд байсан болохоор энэ ажиллагааны амжилт Холбоотнуудал ихээхэн сэтгэл санааны дэм болсон гэдэг.

Хазалт ажиллагаа

57
таалагдаж байна

12
таалагдахгүй байна

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/9003187/783/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Datesort Уншсан
3169 Мянган оюутны байр ирэх онд ашиглалтад орно 2010-09-29 7122
3168 Утаагүй такси үйлчилнэ 2010-09-29 7198
3167 Хакүхо хүрхрээнд цохиулна 2010-09-29 6432
3166 Ардчиллын хамтын нийгэмлэгийн орнуудыг Монгол Улс даргална 2010-10-01 6577
3165 Бахархалт залуус тодорлоо 2010-10-01 6879
3164 Хилчдэд оноосон ялыг хэвээр батлав 2010-10-01 6549
3163 Хүн худалдаалсан эгч дүүс 10-11 жил хорих ял эдэлнэ 2010-10-02 6939
3162 Б.Хурцыг суллахыг шаардсан ноот бичиг ГХЯ-наас илгээжээ 2010-10-02 6874
3161 Э.Одгэрэл тайзаа орхиж, кино урлагт урвах уу 2010-10-02 7661
3160 Арнольд Шварценеггерээс албан захидал иржээ 2010-10-04 7414
3159 1000 гаруй алба хаагч Туулын хөндийг цэвэрлэв 2010-10-04 6909
3158 Япончууд газрын ховор элемент судлахаар Монголд ирнэ 2010-10-04 7357
3157 Нэг настай хүүхдийн амийг егүүтгэв [3] 2010-10-05 6310
3156 Жэки Чаны гарын үсэгтэй зураг 8500 долларт хүрчээ [1] 2010-10-05 6709
3155 Үнэт эдлэл хулгайлсан гэмт хэрэгтэн шалны алчуурыг нь хүртэл авч явжээ 2010-10-05 7270
3154 Сулинхээрт заставын орлогч эхнэрээ хөнөөгөөд амиа егүүтгэлээ 2010-10-06 6674
3153 Олимпийн аваргуудын дүрийг зоосноо мөнхөллөө 2010-10-06 6794
3152 МАН нэр сэргээхийг үүрийн гишүүдийнх нь 81.3 хувь дэмжжээ 2010-10-06 6711
3151 “ЭРДЭНЭС МГЛ” КОМПАНИ УИХ-ЫН ТОГТООЛЫГ ЗӨРЧЖЭЭ 2010-10-08 6535
3150 Та интерполоор эрэн сурвалжлагдаж буй гэмт хэрэгтэн байсан ч Хүн, ам, орон сууцны улсын тооллогодоо оролцох эрхтэй 2010-10-08 6266
배너신청
자생병원

배너신청