Бичлэгийн тоо 3,329
  Улаанбаатар хот, Төрийн ордон, 2013 оны 3 дугаар сарын 7

– Монголын хүүхэд, эмэгтэйчүүд, гэр бүлийн сайн сайхны төлөө гэсэн нэгдмэл зорилго, нийтлэг үзэл санаагаараа нэгдсэн Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сан болон УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг хамтран ажиллахаар болж, өнөөдөр Төрийн ордонд Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. 

Тус Санамж бичгийн хүрээнд хоёр тал сургуулийн өмнөх насны хүүхдийн боловсрол, хөгжил, эх, хүүхдийн эрүүл мэнд, хүүхэд хамгаалал, нийгмийн баримжаатай төсвийн бодлого, ухуулга нөлөөлөл зэрэг асуудлаар хамтран ажиллахаар тохиролцлоо. 

УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг дээр дурдсан асуудлаарх бодлого, хууль тогтоомж, хөтөлбөр, төсвийг батлах, тэдгээрийг үндэсний болон орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх, хяналт тавихад дэмжлэг үзүүлэх мөн иргэд, олон нийт, шийдвэр гаргагч, бодлого боловсруулагч нарт холбогдох асуулаар ухуулга нөлөөлөл хийх юм. Харин НҮБ-ын Хүүхдийн сангийн зүгээс эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийг хангах талаарх олон улсын тэргүүн туршлагуудыг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. 

“УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгийн зүгээс биднийг ийнхүү дэмжиж байгаад бид маш их баяртай байгаа бөгөөд бидний хамтын ажиллагааны үр дүнд хүүхдийн асуудал бодлогын түвшинд улам чухал байр суурь эзэлж, улмаар хүүхэд, эмэгтэйчүүд, тэр дундаа хамгийн эмзэг бүлгийн хүүхэд, эмэгтэйчүүдэд үр өгөөжөө хүртээсэн олон чухал үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч ноён Мохамед Фолл тус Санамж бичигт гарын үсэг зурах ёслолд зориулсан хэвлэлийн бага хурал дээр хэллээ. Тэрээр нэмж хэлэхдээ “энэхүү Санамж бичигт гарын үсэг зурснаар Мянганы хөгжлийн зорилтуудад хүрэхэд чиглэсэн монголчуудын хүчин чармайлтыг эрчимжүүлэх, мөн НҮБ-ын Хүүхдийн сангийн “Амлалт баталгаажуулах” санаачилгын хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой түншлэл болно гэж үзэж байна” гэлээ. 

Ноён Мохамед Фолл НҮБ-ын Хүүхдийн сангийн нэрийн өмнөөс болон хувиасаа Монголын нийт охид, эмэгтэйчүүдэд олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэж, НҮБ-ын Хүүхдийн сангийн зүгээс Монголын хүүхэд, гэр бүл, эмэгтэйчүүдийн сайн байхны төлөө бүхий л хүчин чармайлтаа дайчлан ажиллах болно гэдгээ илэрхийллээ.  Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаанд УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгийг төлөөлж М. Батчимэг, З.Баянсэлэнгэ, Р. Бурмаа, Ц.Оюунгэрэл, Д. Оюунхорол, Д. Сарангэрэл нар оролцлоо.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7098834/5fb/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Datesort Уншсан
3169 Мянган оюутны байр ирэх онд ашиглалтад орно 2010-09-29 7122
3168 Утаагүй такси үйлчилнэ 2010-09-29 7198
3167 Хакүхо хүрхрээнд цохиулна 2010-09-29 6432
3166 Ардчиллын хамтын нийгэмлэгийн орнуудыг Монгол Улс даргална 2010-10-01 6577
3165 Бахархалт залуус тодорлоо 2010-10-01 6879
3164 Хилчдэд оноосон ялыг хэвээр батлав 2010-10-01 6549
3163 Хүн худалдаалсан эгч дүүс 10-11 жил хорих ял эдэлнэ 2010-10-02 6939
3162 Б.Хурцыг суллахыг шаардсан ноот бичиг ГХЯ-наас илгээжээ 2010-10-02 6874
3161 Э.Одгэрэл тайзаа орхиж, кино урлагт урвах уу 2010-10-02 7661
3160 Арнольд Шварценеггерээс албан захидал иржээ 2010-10-04 7414
3159 1000 гаруй алба хаагч Туулын хөндийг цэвэрлэв 2010-10-04 6909
3158 Япончууд газрын ховор элемент судлахаар Монголд ирнэ 2010-10-04 7357
3157 Нэг настай хүүхдийн амийг егүүтгэв [3] 2010-10-05 6310
3156 Жэки Чаны гарын үсэгтэй зураг 8500 долларт хүрчээ [1] 2010-10-05 6709
3155 Үнэт эдлэл хулгайлсан гэмт хэрэгтэн шалны алчуурыг нь хүртэл авч явжээ 2010-10-05 7270
3154 Сулинхээрт заставын орлогч эхнэрээ хөнөөгөөд амиа егүүтгэлээ 2010-10-06 6674
3153 Олимпийн аваргуудын дүрийг зоосноо мөнхөллөө 2010-10-06 6794
3152 МАН нэр сэргээхийг үүрийн гишүүдийнх нь 81.3 хувь дэмжжээ 2010-10-06 6711
3151 “ЭРДЭНЭС МГЛ” КОМПАНИ УИХ-ЫН ТОГТООЛЫГ ЗӨРЧЖЭЭ 2010-10-08 6535
3150 Та интерполоор эрэн сурвалжлагдаж буй гэмт хэрэгтэн байсан ч Хүн, ам, орон сууцны улсын тооллогодоо оролцох эрхтэй 2010-10-08 6266
배너신청
자생병원

배너신청