Бичлэгийн тоо 3,329

АТГ-ын удирдлагатай холбоотой дуулиан хэвлэлийн хуудсыг чимэх болсоор удлаа. Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав саяхан хийсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр сэтгүүлчдэд Ч.Сангарагчаа, Д.Сундуйсүрэн нарын эрхийг түдгэлзүүлэхээр УИХ-д дахин хандаж байгаагаа мэдэгдсэн. Түүгээр зогсохгүй “Ч.Сангарагчаа өөрийн ажилтан, хэлтсийн дарга Э.Амарбатыг бүтэн 15 хоногийн турш тагнаж чагнаж, хууль бус гүйцэтгэх ажил явуулж байгаад үйлдэл дээрээ баригдсан” хэмээн мэдэгдсэн юм. Ч.Сангарагчаа юуны учир удирдлагадаа ажиллаж байгаа хүнийг тагнах болов.

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР ХУУЛЬ ЗӨРЧИЖ НУУЦ ЗАДРУУЛАВ УУ

Монгол төрд нууц гэх зүйл үнэхээр үгүй боллоо. Үүнийг сүүлийн үед болж байгаа үйл явдал, албан тушаалтнуудын хэлж ярьж байгаа бүхэн нотлох болов уу. Төрийн нууц задруулахгүй гэж ам өчиг өгч, гарын үсэг зурсан албан тушаалтнууд албаны эрх мэдлээ хэтрүүлэн төрийн нууцад хамаарах мэдээ, баримт сэлтийг задлаж байгаа нь гайхмаар. Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав өнгөрсөн долоо хоногт сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ нууц задруулсан гэдгийг хэд хэдэн хуульч хэлж байна. АТГын удирдлагыг нухчин дарахын төлөө төрийн нууцад хамаарах мэдээ сэлтийг задлаж байгаа нь түүнд юу ч биш бололтой.


Төрийн нууц гэдэг бол ам нь халсан авгайчуудын ярих хов биш байлтай. Харин өнөөдөр манайд төрийн нууц айлын авгайчуудын ярих ховын дайтай үнэгүйдсэн гэхэд нэг их хилсдэхгүй. Улсын ерөнхий прокурор төрийн нууц задруулсан гэж хуульчид үзэх үндэслэл нь түүний хийсэн мэдээлэлтэй холбоотой. Тэрбээр сэтгүүлчдэд Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсээс “Маш нууц” хэмээн тамга дарсан бичгийг уншсан нь хуульчдыг ийн хэлэхэд хүргэсэн аж. Бид ТЕГ-ын эх сурвалжаас Улсын ерөнхий прокурорт явуулсан бичгийн талаар тодруулахад “Нууцын зэрэглэлтэй бичиг явуулсан” гэв.


Төрийн нууцын тухай хуульд “Гүйцэтгэх ажлын арга хэлбэр, хүч хэрэгсэл, мэдээллийн эх сурвалж, орон тоо, зохион байгуулалт, баримт бичиг, архив, мэдээллийн сан нууцад хамаарна” гэж заасан байгаа. Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд “Гүйцэтгэх ажлын шугамаар шалгасан болон шалгаж байгаа хэргийн баримт бичиг, холбогдох эд зүйл, үйл ажиллагаа маш нууцын зэрэглэлд хамаарахаар” заажээ.


Уг нь Эрүүгийн хуулийн 87 дугаар зүйлд “Төрийн нууцад хамаарах мэдээ, баримт бичиг, эд зүйл, объект, үйл ажиллагааг итгэмжлэгдэн хариуцсан буюу албан тушаал ажил үүргийн хувьд мэдсэн этгээд задруулсан нь эх орноосоо урвах, тагнуул хийх гэмт хэргийн шинжгүй бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг. Харин мөрдөн байцаалтад байгаа хэргийн талаар прокурорын зөвшөөрлөөр мэдээлэл өгч болно гэсэн заалт Эрүүгийн байцаан шийтгэх хуульд байдаг.


Эндээс үзвэл Улсын ерөнхий прокурор хууль зөрчиж улсын нууц задруулав уу гэж болохоор байна. Тэрбээр энэ үйлдлээрээ Төрийн нууцын тухай, Гүйцэтгэх ажлын тухай, Авлигын эсрэг, Төрийн албаны хууль, Прокурорын байгууллагын тухай гээд олон хууль зөрчиж байна. Энэ нь түүнийг хуульч гэж хэлэхэд эргэлзээ төрүүлэхээр. АТГ-аас УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд хандаж бичсэн албан бичигт прокурор, тагнуулын байгууллагын нэр бүхий албан тушаалтнууд хууль зөрчсөн талаар дурдсан байгаа аж.


Түүгээр зогсохгүй уг албан бичигт Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав, Улсын ерөнхий прокурорын туслах, Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Л.Болд нар ажил үүргийнхээ хүрээнд мэдсэн төрийн нууцад хамаарах мэдээллийг хэвлэлийнхэнд задруулсан талаар дурдаж, тэдний хууль бус үйл ажиллагааг анхааралдаа авахыг хүссэн аж.


Э.АМАРБАТ ХҮҮХЭЛДЭЙ БОЛСОН УУ

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн даргаар ажиллаж байгаад албан тушаал буурсан Э.Амарбат сүүлийн хэд хоногт ажилдаа очоогүй гэнэ. Албан тушаалыг нь бууруулсныг эсэргүүцэж ийнхүү ажилдаа очихгүй яваа хэмээн зарим нэг нь үзэж байв. Харин албаны эх сурвалж түүнийг “Эрүүл мэндийн шалтгааны улмаас ажилдаа ирэхгүй байгаа. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа” гэсэн юм. Э.Амарбатыг ажлын байрны зорилго зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэлээр АТГ-ын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн Төрийн албаны тухай хуулийн заалтын дагуу албан тушаалаас нь бууруулж мөрдөн байцаагч болгосон гэсэн.

Хэдийгээр ажилдаа очоогүй ч түүнийг Мөрдөн шалгах хэлтсийн нэгдүгээр албанд байцаагчаар томилсон аж. Өнгөрсөн өвлөөс эхлэн хэл ам татлах болсон түүнийг удирдлага нь юуны учир тагнах болов. Энэ асуудал нууцын зэрэглэлд хамаарч байгаа аж. Тиймээс тагнуулынхан Улсын ерөнхий прокурорт явуулсан албан бичгээ маш нууц гэж илгээсэн юм байна. АТГ-ынхан нэгнийгээ тагнаж чагнасан асуудал “гээнэ дээ ч бий, гооно доо ч бий” гэдгээр хэн хэнийх нь буруу байгаа бололтой.


Бидэнд олдсон мэдээллээр Э.Амарбатыг чагнаж, тагнаж байсан нь үнэн гэнэ. Гэхдээ Гүйцэтгэх ажлын тухай хууль зөрчөөгүй гэдгийг тагнуулынхан тогтоосон аж. Учир нь Гүйцэтгэх ажил явуулахдаа прокурорт заавал мэдэгдэх ёстой байдаг аж. Энэ ажлыг хойшлуулшгүй тохиолдолд гүйцэтгэх ажил хийх эрх бүхий байгууллагын даргын зөвшөөрлөөр явуулж, тодорхой хугацааны дотор прокурорт мэдэгдэх заалт ч байдаг юм байна. Үүний дагуу гүйцэтгэх ажил явуулсан гэдгийг холбогдох хууль хяналтын байгууллагын эх сурвалж нотоллоо.


Э.Амарбатад гүйцэтгэх ажил явуулах болсон шалтгаан нь түүнтэй холбоотой шалгах шаардлагатай асуудал байсан учраас хийсэн гэх бөгөөд энэ нь хуульд харшлахгүй гэдгийг хууль хяналтын байгууллагын олон эх сурвалж нотолж буй юм. Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав Э.Амарбатыг бамбай болгосон нь АТГ-т “харшилтай”, тус байгууллагын эсрэг ашиг сонирхолтой улстөрчид нөхцөл байдлыг өөрсдөдөө ашигтайгаар эргүүлэхийн тулд гүйцэтгэх ажлыг бамбай болгосон гэх хардлага ч иргэдийн дунд байгаа юм.


Ямар сайндаа л иргэд “Бурхинууд золиосныхоо хүүхэлдэйгээр Э.Амарбатыг сонголоо” гэж ярилцаж, зарим мэдээллийн сайтын дор ингэж сэтгэгдэл үлдээж байх вэ дээ.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3452779/9b3/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Datesort Уншсан
3169 Мянган оюутны байр ирэх онд ашиглалтад орно 2010-09-29 7122
3168 Утаагүй такси үйлчилнэ 2010-09-29 7198
3167 Хакүхо хүрхрээнд цохиулна 2010-09-29 6432
3166 Ардчиллын хамтын нийгэмлэгийн орнуудыг Монгол Улс даргална 2010-10-01 6577
3165 Бахархалт залуус тодорлоо 2010-10-01 6879
3164 Хилчдэд оноосон ялыг хэвээр батлав 2010-10-01 6549
3163 Хүн худалдаалсан эгч дүүс 10-11 жил хорих ял эдэлнэ 2010-10-02 6939
3162 Б.Хурцыг суллахыг шаардсан ноот бичиг ГХЯ-наас илгээжээ 2010-10-02 6874
3161 Э.Одгэрэл тайзаа орхиж, кино урлагт урвах уу 2010-10-02 7661
3160 Арнольд Шварценеггерээс албан захидал иржээ 2010-10-04 7414
3159 1000 гаруй алба хаагч Туулын хөндийг цэвэрлэв 2010-10-04 6909
3158 Япончууд газрын ховор элемент судлахаар Монголд ирнэ 2010-10-04 7357
3157 Нэг настай хүүхдийн амийг егүүтгэв [3] 2010-10-05 6310
3156 Жэки Чаны гарын үсэгтэй зураг 8500 долларт хүрчээ [1] 2010-10-05 6709
3155 Үнэт эдлэл хулгайлсан гэмт хэрэгтэн шалны алчуурыг нь хүртэл авч явжээ 2010-10-05 7270
3154 Сулинхээрт заставын орлогч эхнэрээ хөнөөгөөд амиа егүүтгэлээ 2010-10-06 6674
3153 Олимпийн аваргуудын дүрийг зоосноо мөнхөллөө 2010-10-06 6794
3152 МАН нэр сэргээхийг үүрийн гишүүдийнх нь 81.3 хувь дэмжжээ 2010-10-06 6711
3151 “ЭРДЭНЭС МГЛ” КОМПАНИ УИХ-ЫН ТОГТООЛЫГ ЗӨРЧЖЭЭ 2010-10-08 6535
3150 Та интерполоор эрэн сурвалжлагдаж буй гэмт хэрэгтэн байсан ч Хүн, ам, орон сууцны улсын тооллогодоо оролцох эрхтэй 2010-10-08 6266
배너신청
자생병원

배너신청