Бичлэгийн тоо 3,329

Олимп, дэлхийн дэвжээнд одтой сайхан барилдаж, ганзага дүүрэн ирсэн бөхчүүд, шатрын хөлгийн ард билэг оюунаа уралдуулан, амжилтын арвин ургац хураасан шатарчдаараа ард түмэн бахархаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа нар өчигдөр цуутай тамирчдаа Эрүүл мэндийн яамны хурлын танхимд хүлээн авч уулзан, халуун баяр хүргэсэн юм. Төрийн тэргүүн “Улсын хөгжлийг тодорхойлох гол хүчин зүйлийн нэг нь спорт.

Манай тамирчид өндөр амжилт гарган, тив дэлхийн тэнгэрт Төрийн дууллаа эгшиглүүлж буй нь Монгол орны нэр хүндийг улам өсгөж байна” хэмээн онцлоод спортын “фронт”- ын хэсэг дайчныг шагнаж урамшуулсан юм.

Үүнд “Москва- 2010” чөлөөт бөхийн ДАШТ-д түрүүлсэн С.Батцэцэгийг Монгол Улсын гавьяат тамирчин, түүний дасгалжуулагч З.Дүвчин, А.Цэдэнсодном нарыг гавьяат дасгалжуулагч, Универсиадын аварга, Азийн наадмын мөнгө, жүдогийн ДАШТ-ий хүрэл медальт М.Бундмаа болон оюутны дэлхийн аварга, их мастер Б.Мөнгөнтуулыг аавынх нь хамтаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Сингапур-2010” залуучуудын олимпийн багийн мөнгөн медальт О.Дөлгөөн, их мастер Т.Батчимэг, Б.Гүндаваа нарыг Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнасан юм.

Зангиагүй уулзалтын үеэр тамирчид тө- рийн тэргүүнтэй өмнөө тулгардаг бэрхшээлүүдийн талаар илэн далангүй ярилцав. Буудлагын залуучуудын дэлхийн аварга Ц.Хонгорзул мэргэн буудагчдад бэлтгэл хийх сум хүрэлцээгүй байгааг өгүүлээд “Улс улсын тамирчид жигдэрсэн хувцастай байдаг. Гэтэл бид ямар ч тэмцээнд гаднын фирмүүдээс хувцас гуйдаг.

Тухайн улсын нэрийн хуудас болсон тамирчид ингэж явж болохгүй. Энэ асуудлыг шийдэж өгнө үү” хэмээсэн юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүний саналыг нааштайгаар хүлээн авч, Монголын тамирчдын жигдрэх спортын хувцасны дизайн, мөн бэлтгэлийн буудлагын сум хэрэгслийг судлуулах зорилгоор Европын орнуудад хийх айлчлалын багт буудагч охиныг багтааснаа дуулгав.


www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3671950/d33/trackback

sum123

2010.09.20 23:33:55
*.241.173.13

z.duvchin zaandaa bayar xurgi tanii taniliin okhin solongos ulsaas tand bayarlaj talarkhsanaa ilerhkiilej baina.

List of Articles
Дугаар Гарчиг Datesort Уншсан

2080 онд Монгол цасанд “даруулна”

  • 2010-09-09
  • Уншсан 7438

“ОЮУТОЛГОЙ” КОМПАНИ “DISCOVER MONGOLIA”-Д ОРОЛЦСОНГҮЙ

  • 2010-09-09
  • Уншсан 9368

МАХН нэрээ сольсноор ямар эрсдэл хүлээх үү

  • 2010-09-09
  • Уншсан 6998

Дараах иргэдэд АЖЛЫН САНАЛ ИРЛЭЭ

  • 2010-09-09
  • Уншсан 8572

Монгол сүмоч эмнэлэгт хүргэгдэв

  • 2010-09-10
  • Уншсан 8401

Он гарсаар 638 эмэгтэй гэмт хэрэгт хэрэгт холбогджээ

  • 2010-09-10
  • Уншсан 8624

Ажиллах хүчний дуэль. Монгол vs “korina” [1]

  • 2010-09-10
  • Уншсан 8301

Хөх хотод монгол охин нас барсан мэдээлэл нотлогдсонгүй

  • 2010-09-14
  • Уншсан 6677

Залуусаа “татахад” Германы “ноу хау”-г хэрэглэнэ

  • 2010-09-14
  • Уншсан 6748

“Жаст” групп Олег Дерипаскагийн компанитай хамтарна

  • 2010-09-14
  • Уншсан 7104

Ерөнхийлөгч замын хөдөлгөөнд өөрчлөлт оруулах нь

  • 2010-09-15
  • Уншсан 6926

Бор-Өндөрийн уурхайд нуралт болж, хүний амь эрсэдлээ

  • 2010-09-15
  • Уншсан 7015

2010.10.05-ны өдөр БНСУ руу хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар ЯВАХ ИРГЭДИЙН НЭРС

  • 2010-09-15
  • Уншсан 8454

Монголчуудын мөнгийг завшсан А.Е.Новожилов шүүхээс оргожээ

  • 2010-09-16
  • Уншсан 6719

Хүчингийн хэрэг үйлдсэн багш нарт 17-28 жилийн ял оноов

  • 2010-09-16
  • Уншсан 8486

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТНУУДЫН ЭГНЭЭ ГУРВААР ТЭЛЛЭЭ [1]

  • 2010-09-16
  • Уншсан 6933

780 монгол иргэн сайн дураараа нутаг буцжээ

  • 2010-09-17
  • Уншсан 7763

О.Энхцэцэг НҮБ-ын эдийн засаг, санхүүгийн байнгын хорооны дарга болжээ

  • 2010-09-17
  • Уншсан 7198

Дарга нараа хөнөөсөн хилчдийн амийг хэлтрүүллээ

  • 2010-09-17
  • Уншсан 7838

“Монгол мах экспо”-гоос аммиак алдагдав

  • 2010-09-20
  • Уншсан 6868
배너신청
자생병원

배너신청