Бичлэгийн тоо 3,329

 Оюутан, сурагчдыг нэгэн талбайд нэгтгэж хичээлийн анхны үдшийн дурсамж үлдээдэг “Хичээлийн дараа” шоу тоглолт гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ шоуг “Харанга” хамтлагийн гишүүн Ц.Чулуунбатын “UP music” продакшн зохион байгуулдаг.

Түүнчлэн энэ сарын 22-нд тус хамтлагийнхан БНСУ-д ажиллаж байгаа монголчуудтайгаа уран бүтээлээрээ золгон мэндчилэх гэж байгаа. Түүнтэй утсаар холбогдож энэ талаар тодрууллаа.

-Сайн байна уу, “Өнөөдөр”-ийн “Утасны анд” байна. Та яг одоо хаана, ямар ажил амжуулаад явж байна вэ?

-“Хичээлийн дараа” шоу тоглолтын хамгаалалтын талаар ярилцаж, тохирчихоод “Шангрилла”-гийн урдуур өнгөрч явна.

-Энэ жил хичээлийнхээ дараа хэний дууг сонсох боломжтой вэ?

-Орчин үеийн залуусын сонсох дуртай хамтлаг, дуучдыг бүгдийг нь сонсгох болно. Залуусын ертөнц биднийхээс маш их ялгаатай. Тэдний сонсох хөгжим ч бидэнтэй адилгүй. Өмнөх жилүүдэд оролцож байсан хуучин ангийнхнаас гадна “Universe best songs” наадмын шилдэг оролцогчид, “Моханик”, “Пипс” зэрэг хамтлаг, Б.Эгшиглэн, Цэлмүүн нарын залуу дуучид оролцоно.

Тоглолтод дуучин С.Наран урилгаар оролцож байгаа. Түүнээс гадна манай тоглолтыг АПУ, “Мөнхийн үсэг” компани хамтран зохион байгуулж, залуусын ундаагаар “Фрутта” жүүс сонгогдоод байна. Тоглолтын ерөнхий найруулагчаар “Up music”продакшны Х.Халиун ажиллаж байгаа.

-“Хичээлийн дараа”-гийн дараа “Харанга”-ынхан БНСУ-ыг зорих гэж байгаа гэсэн үү?

-Манай хамтлагийн 20 жилийн ойн аялан тоглолтыг зохион байгуулахад хамтран ажилласан “Хаан” банкны урилгаар БНСУ-д ажиллаж амьдарч байгаа монголчууддаа “Харанга” хамтлаг, гавьяат жүжигчин Б.Сарантуяагийн хамт ая дуугаа өргөх гэж байгаа юм. Олон хүн багтаах тоглолтын том танхим сонгосон байгаа. Энэ сарын 22-нд Сөүлд тоглолтоо үнэ төлбөргүй хүргэх юм.

-Тоглолтын тасалбарыг 30 мянган воноор худалдаалж байгаа гэсэн ташаа мэдээлэл гарсан байсан.

-“Хаан” банк зохион байгуулж байгаа шүү дээ. Монголчууддаа бэлэг барьж байгаа юм. Тэгээд ч ер нь “Харанга”-ынхан 20 жилийн ойн тоглолтоосоо эхлээд үнэгүй тоглодог моодтой болоод байгаа шүү дээ.

-Та бүхний уран бүтээлд амжилт хүсье.

-Баярлалаа. “Харанга”-ынхан тун удахгүй шинэ уран бүтээлийн бэлтгэлдээ орох гэж байгаа. Цаашдаа ч үзэгчидтэйгээ хамт байсаар байх болно.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

 

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3607174/67c/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Datesort Уншсан
3229 Танхайрсан иргэдийнхээ хэргийг үнэн зөв шийдэхийг хүсэв 2010-08-30 8060
3228 Амьтны эд эрхтний наймаачид торгуулаад өнгөрчээ 2010-08-30 8607
3227 Идлэг шонхорт зориулж 5000 үүр барина 2010-08-31 7305
3226 72 хоногийн дараа тооллого эхэлнэ 2010-08-31 7354
3225 "Сүнжин гранд" зочид буудлын дэд захирлыг цагдан хорив 2010-08-31 8548
3224 Эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн хүүхдүүдийг урамшуулав 2010-09-01 7440
3223 Оюутолгойд ажиллаж буй 30 ажилтны гэрээг цуцлав [1] 2010-09-01 7712
3222 NHK сүмо дамжуулна 2010-09-01 7183
» “Харанга” үнэгүй тоглодог моодтой болжээ 2010-09-02 8770
3220 Хакүхо ерөнхийлөгчийн эсрэг 2010-09-02 9215
3219 Зодооны асуудлаар Хятадын Засгийн газраас төлөөлөгчид иржээ [3] 2010-09-02 7948
3218 Ньюкасл өвчний шинж тэмдэг гурван аж ахуйн нэгжээс илрэв 2010-09-06 7475
3217 БНСУ-д 1263 монгол хоригдож байна [1] 2010-09-06 8706
3216 Монгол ноолууран оймс 400 доллараар зарагдаж эхэллээ [1] 2010-09-06 8209
3215 БАЯНЗҮРХИЙНХЭН ЦЭЦЭРЛЭГТ ХОТХОНТОЙ БОЛЛОО 2010-09-07 7521
3214 Дарга нараа хөнөөсөн хилчдийн шүүх хурал хойшиллоо 2010-09-07 7298
3213 Татвараас зайлсхийсэн хятадуудыг хэрэгт татлаа 2010-09-07 7573
3212 Л.ДОНДОГ: Н.ЭНХБАЯР, НАМАЙГ ХҮЛЭЭЖ БАЙГААРАЙ ГЭСЭН 2010-09-08 7285
3211 АСАШЁОРЮҮ Карелинтай уулзав 2010-09-08 7216
3210 Л.Байгалмааг “золиослогчид”-ын хэргийг прокурорт шилжүүлэв 2010-09-08 7257
배너신청
자생병원

배너신청