Бичлэгийн тоо 3,329

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шинэ лабораторийг барьж байгаа 100 гаруй хятад ажилчин манай дөрвөн иргэнийг зодож, хүнд гэмтээсэн талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн.

Тэгвэл энэхүү асуудлаар “Даяар Монгол” хөдөлгөөнийхөн өчигдөр мэдээлэл хийлээ. Тэд “Хятадууд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр иргэнийг нь тэр дундаа төрийн цагдааг барьж зодлоо.

Аймшиггүйгээр ийм үйлдэл хийсэн нь Монгол Улсын иргэдийг төр, хуультай нь доромжилсон гэж бид үзэж байна. Тиймээс МХЕГ-ын барилгын ажлыг гүйцэтгэж байгаа хятад ажилчдыг нэн даруй улсаасаа гаргахыг төрийн томчуудаас шаардаж байна. Хэрвээ энэхүү шаардлагыг хүлээн авахгүй бол бид өөрсдийн арга хэмжээг авах болно” гэв.

Энэхүү хэрэгтэй холбоотой зарим зүйлийг тус хөдөлгөөний удирдах зөвлөлийн гишүүн, ерөнхий зохицуулагч Ч.Анхбаяраас тодрууллаа.

-Тухайн өдөр чухам юу болсон юм бэ. Танай хөдөлгөөнийхөн яагаад цөөхүүлээ очсон юм?

-Болсон явдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй. Хятадуудад зодуулсан дөрвөн иргэний хоёр нь манай хөдөлгөөнийх гэсэн ташаа мэдээлэл цацагджээ. Тэд “Хөх Монгол”, ”Талын цөөвөр чоно” гэсэн хөдөлгөөний гишүүн. Мэдээж дээрх хөдөлгөөнийхөн үйл ажиллагаа, зорилгын хувьд ижил болохоор андуурсан бололтой.

-Залуусыг хүнд гэмтсэн гэж дуулсан. Биеийн байдал нь дээрдэж байна уу?

-Онош нь тодорхой гараагүй байгаа. Гэхдээ нуруу нугасандаа маш хүнд гэмтэж, цаашид хөл дээрээ босож чадах эсэх нь эрсдэлтэй байгаа гэв. Хятад ажилчдад зодуулсан хоёр залуугийн биеийн байдал ямар байгааг мэдэхээр Гэмтэл согог сэргээн засварлах үндэсний төвд очлоо.

20-21 насны хоёр залууг н.Нямбаяр, н.Батмөнх гэх бөгөөд тус төвийн Тархи, нуруу нугасны тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Биднийг очих үед хохирогч н.Батмөнх хагалгаанд орсон байсан.

Тиймээс тасгийн эмч нараас нь мэдээлэл авах гэсэн боловч “Дээрээс мэдээлэл өгч болохгүй гэж хэлсэн” гэснээс өөр зүйл хэлсэнгүй. Түүнчлэн хохирогч залуусыг хэвлэлийнхэнтэй уулзахыг хориглосон байв.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3575635/a30/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Datesort Уншсан

Сонсох төхөөрөмж гэсэн нь ойсон долгион байсан бололтой

  • 2010-08-20
  • Уншсан 7295

Хамгийн хурдан гүйсэн хүүхэд 800 мянгаар шагнуулна

  • 2010-08-23
  • Уншсан 6244

Япончууд Монголыг сонирхож эхэлжээ

  • 2010-08-23
  • Уншсан 6902

Г.Эрдэнэболд олимпийн аварга боллоо

  • 2010-08-23
  • Уншсан 6638

Асашёорюүгийн багийн анхны Ялалт

  • 2010-08-24
  • Уншсан 6426

ТО ВАНГИЙН бүтээлгэсэн гайхамшигт цогцолбор

  • 2010-08-24
  • Уншсан 7186

МАХН нэрээ солих талаар ярилцжээ

  • 2010-08-24
  • Уншсан 6658

Халаас хоосон ч, толгой гэдгэр монгол залуусын цог хийморь ДЭЭШЭЭ

  • 2010-08-25
  • Уншсан 6664

С.Ганбаатар монгол ажилчдын цалинг нэмүүлэхээр боллоо

  • 2010-08-25
  • Уншсан 7192

Хүүхдийн парк нээлтийнхээ үеэр тасалбараа 50 хувь хөнгөлнө

  • 2010-08-25
  • Уншсан 7153

Д.Цахилгаан: Миний хүүд тулгаж байгаа ял нь хоёр хөршөө Монголын эсрэг дайсагнадаг гэж хэлсэнтэй адил байна

  • 2010-08-26
  • Уншсан 6767

Хубилай хааны усан онгоц Японы далайгаас олджээ

  • 2010-08-26
  • Уншсан 7923

“ДАЯАР МОНГОЛ”-ЫНХОН хятад ажилчдыг албадан гаргахыг шаардав

  • 2010-08-26
  • Уншсан 7968

Солонгосын тал энэ онд багтааж хариу өгнө

  • 2010-08-26
  • Уншсан 7704

Монголоос Кан Ён Сүнийг албадан гаргах эрх зүйн үндэслэлгүй гэлээ

  • 2010-08-26
  • Уншсан 8031

Монгол 2014 онд газрын тос боловсруулна

  • 2010-08-27
  • Уншсан 7787

Оршуулгын газруудыг цэгцэлнэ

  • 2010-08-27
  • Уншсан 8471

Монгол Улсад хоёр дахь боломж олдов

  • 2010-08-27
  • Уншсан 8332

Солонгос иргэд нэгнийхээ амийг хөнөөлөө

  • 2010-08-27
  • Уншсан 9444

Баян-Өлгийд тарваган тахал гарав

  • 2010-08-30
  • Уншсан 7532
배너신청
자생병원

배너신청