Бичлэгийн тоо 3,329

“Rio Tinto” компанийн Зэсийн группийн олон улсын үйл ажиллагаа хариуцсан ерөнхийлөгчөөр Б.Болдыг томилжээ. Тус компанид сүүлийн гурван жил зөвлөхөөр ажилласан тэрбээр ирэх зургадугаар сарын 3-наас үүрэгт ажлаа хүлээн авах бөгөөд Лондон хотод суурьшин ажиллах юм байна. “Rio Tinto”-гийн Зэсийн группийн гүйцэтгэх ерөнхий захирал Жан Себастьян Жак “Б.Болд Австрали, Өмнөд Африк, Папуа-Шинэ Гвиней, Индонез, Аляск дахь төслүүдийг хариуцан, Зэсийн группийн тодорхой хөрөнгийг борлуулах үйл ажиллагааг хянах, хөрөнгө оруулалтын багцыг нэгтгэхэд оролцох үүрэгтэй ажиллана. Мөн Зэсийн группийн хөрөнгө оруулалтын багцыг нэгтгэхэд анхаарна” гэж ярьжээ.

Мөн “Rio Tinto”-гийн Монгол Улсыг хариуцсан захирал, “Оюутолгой” компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРей “Бизнесийн хөрөнгө оруулалтын тааламжтай орчныг Монголын эрх ашигтай хослуулах чиглэлээр ажиллаж байгаа төр болон иргэний нийгмийн байгууллагууд Б.Болдоос зөвлөгөө авдаг” хэмээн ярьсан байна.

Дашрамд дурдахад, Б.Болд нь Монгол Улсын Техникийн их сургуулийг аж үйлдвэрлэлийн инженерчлэлийн бакалавр, АНУ-ын Коннектикут мужийн Брижпортын их сургуулийг Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй төгссөн аж. “Алтан Дорнод Монгол” компанид гүйцэтгэх захирлын албан тушаалтай тэрбээр өмнө нь “Newcom” группийн гүйцэтгэх захирал байснаас гадна Нью-Йорк, Лондон, Москва хотноо “JP Morgan” компанид удирдах албан тушаал хашсан арвин туршлагатай. Бас Монголын уул уурхайн үндэсний ассоциацын ТУЗ-ийн гишүүн, Монголын бизнесийн зөвлөлийн Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн зэрэг сонгуульт алба хашдаг юм. Тэрбээр “Дэлхийд тэргүүлэгч “Rio Tinto” компанид ажиллах болсондоо баяртай байна” хэмээн өгүүлжээ.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7234072/0d7/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Datesort Уншсан
3249 Сонсох төхөөрөмж гэсэн нь ойсон долгион байсан бололтой 2010-08-20 7295
3248 Хамгийн хурдан гүйсэн хүүхэд 800 мянгаар шагнуулна 2010-08-23 6244
3247 Япончууд Монголыг сонирхож эхэлжээ 2010-08-23 6902
3246 Г.Эрдэнэболд олимпийн аварга боллоо 2010-08-23 6638
3245 Асашёорюүгийн багийн анхны Ялалт 2010-08-24 6426
3244 ТО ВАНГИЙН бүтээлгэсэн гайхамшигт цогцолбор 2010-08-24 7186
3243 МАХН нэрээ солих талаар ярилцжээ 2010-08-24 6658
3242 Халаас хоосон ч, толгой гэдгэр монгол залуусын цог хийморь ДЭЭШЭЭ 2010-08-25 6664
3241 С.Ганбаатар монгол ажилчдын цалинг нэмүүлэхээр боллоо 2010-08-25 7192
3240 Хүүхдийн парк нээлтийнхээ үеэр тасалбараа 50 хувь хөнгөлнө 2010-08-25 7153
3239 Д.Цахилгаан: Миний хүүд тулгаж байгаа ял нь хоёр хөршөө Монголын эсрэг дайсагнадаг гэж хэлсэнтэй адил байна 2010-08-26 6767
3238 Хубилай хааны усан онгоц Японы далайгаас олджээ 2010-08-26 7923
3237 “ДАЯАР МОНГОЛ”-ЫНХОН хятад ажилчдыг албадан гаргахыг шаардав 2010-08-26 7968
3236 Солонгосын тал энэ онд багтааж хариу өгнө 2010-08-26 7704
3235 Монголоос Кан Ён Сүнийг албадан гаргах эрх зүйн үндэслэлгүй гэлээ 2010-08-26 8031
3234 Монгол 2014 онд газрын тос боловсруулна 2010-08-27 7787
3233 Оршуулгын газруудыг цэгцэлнэ 2010-08-27 8471
3232 Монгол Улсад хоёр дахь боломж олдов 2010-08-27 8332
3231 Солонгос иргэд нэгнийхээ амийг хөнөөлөө 2010-08-27 9444
3230 Баян-Өлгийд тарваган тахал гарав 2010-08-30 7532
배너신청
자생병원

배너신청