Бичлэгийн тоо 3,329

 Европоос Монгол руу ирдэг ачааг тээвэрлэх ”Монголын буухиа” олон улсын чингэлэг тээврийн галт тэрэг тэртээ 2002 оны гуравдугаар сарын 15-ны өдөр анх Брест-Улаанбаатар чиглэлд албан ёсоор аялж эхэлсэн байдаг. Одоогоос 11 жилийн өмнө гэсэн үг. Одоо ч энэ аялал тасралтгүй үргэлжилсээр сар бүрийн 10, 20, 30-ны өдрүүдэд Брест өртөөнөөс Улаанбаатарыг зорин гарч байна.

Өнгөрсөн хугацаанд “Монголын буухиа” галт тэрэг нийт 7536 TEU (20 фут-д шилжүүлснээр) чингэлэг ачааг Европын орнуудаас Монгол руу тээвэрлэжээ. Энэхүү “Монголын буухиа” чингэлэг тээврийн галт тэрэгний түүхийг сөхвөл, тэр үед Европын орнуудаас Монголд ирэх ачаатай чингэлгүүд ганц нэгээрээ ТрансСибирийн төмөр замын өргөн уудам орон зайд “тэнүүчлэн”, өртөөнөөс өртөө дамжин, Монгол руу чиглэсэн галт тэрэг бүрт холбогдсоор хоёр, гурван сарын дараа Улаанбаатарт ирэх нь ердийн үзэгдэл болсон байлаа.

Ийнхүү тэнүүчилж явснаас болж замдаа ачаа алдагдах, олон хоногоор саатах зэрэг шалтгаанаас эзэд нь УБТЗ-ыг гуйж, нэхэл дагал болсны эцэст ажил бүтдэг байсныг манай бизнесмэнүүд санаж байгаа байх. Олон улсын тээвэр зуучийн “Туушин” компани Европоос ирэх Монгол Улсын ачааг саадгүй, бүрэн бүтэн, түргэн шуурхай тээвэрлэн авч ирэх зорилгоор “Монголын буухиа” галт тэргийг санаачлан зохион байгуулж, ОХУ-ын ЗАО ”Рубикон”, Беларусь улсын “Белинтертранс” компаниудын удирдлагууд хамтран ажиллах гурван талт гэрээг үзэглэсэн түүхтэй.

Дээр дурдсан саад бэрхшээлүүд арилж, Монголын ачаа Брестээс Улаанбаатар өртөө хүртэлх 7340 км замыг 12 хоногт туулан ирдэг болсон нь ХБНГУ-ын далайн боомт Хамбургээс далайгаар аялан, Хятадын Тяньжин боомтоор дайрч, манай Замын-Үүдээр орж ирж байснаас 4-5 дахин богино хугацаа байсан учраас “Монголын буухиа” анхнаасаа л гадаад дотоодын хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн талархлыг хүлээсэн нь олон улсын тээврийн салбарын “монгол брэнд” болсон юм.

Монгол Улсын хэрэгцээт бараа Европын улс бүрээс ачигддагаас үүдэн Польшийн төмөр замын “Траде транс”, ХБНГУ-ын “Транза”, Чехийн “Арго Богемия” компаниуд зохион байгуулагчдын бүрэлдэхүүнд нэгдэн, манай эгнээг өргөжүүлсээр галт тэрэгний зохион байгуулагчдын Олон улсын консерциум байгуулагджээ. “Монголын буухиа” галт тэрэг НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн Нийгэм эдийн засгийн комиссын анхаарал дэмжлэгийг хүлээж, 2004 онд анхны буухиа галт тэрэгний туршилтын аялал хийсэн нь “эх газрын гүүр” болсон төмөр замаар чингэлгийн буухиа галт тэргийг далайн тээврээс гурав дахин богино хугацаанд зохион байгуулж болохыг харуулсан юм. Монгол Улсын Засгийн газрын “Транзит Монгол” үндэсний хөтөлбөрт “Монголын буухиа” галт тэрэгний төслийг үргэлжлүүлэн Ази Европыг холбох монгол менежментийг бий болгоно” гэсэн зорилт дэвшүүлснийг “Туушин” ХХК болон Олон улсын чингэлэг тээврийн консерциум амжилттай хэрэгжүүлж байна.

Манай улсын эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулж байгаа уул уурхайн бүтээгдэхүүнийг төмөр замаар Ази-Европын зах зээлд шуурхай хүргэх бэлэн шийдэл нь энэхүү “Монголын буухиа” галт тэрэг болж байна. Монголын экспортын ачаа бүхий галт тэргийг Европ руу 10 хоногт тээвэрлэх боломжийг бий болгосон, Монгол Улсын өрсөлдөх чадварыг эрс дээшлүүлэх чадамж бүхий уг галт тэргийг төр засаг дэмжиж, бүх талаар хамтран ажиллавал улс орны төдийгүй та бидний ажил амьдрал, бизнест нэн тустай байх болов уу. ХБНГУ-аас БНХАУ-ын Шанхай хот хүрэх 52 вагон бүхий бүрэн бүрэлдэхүүнтэй “Монголын буухиа” чингэлгийн галт тэрэг замдаа явж байгаа бөгөөд өнөөдөр Улаанбаатар өртөөнд ирээд, Шанхай хотыг зорих юм байна. Энэхүү галт тэрэг аялах нь далайд гарцгүй Монгол орны хувьд дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, төмөр замын тээврийн салбарын бүтээмжийг дээшлүүлэхээс гадна улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд онцгой ач холбогдолтой үйл явдал болж байна.


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7219183/ef4/trackback

gutal

2013.04.25 23:19:54
*.44.251.163

ta buhend amjilt husie

List of Articles
Дугаар Гарчиг Datesort Уншсан
3249 Сонсох төхөөрөмж гэсэн нь ойсон долгион байсан бололтой 2010-08-20 7295
3248 Хамгийн хурдан гүйсэн хүүхэд 800 мянгаар шагнуулна 2010-08-23 6244
3247 Япончууд Монголыг сонирхож эхэлжээ 2010-08-23 6902
3246 Г.Эрдэнэболд олимпийн аварга боллоо 2010-08-23 6638
3245 Асашёорюүгийн багийн анхны Ялалт 2010-08-24 6426
3244 ТО ВАНГИЙН бүтээлгэсэн гайхамшигт цогцолбор 2010-08-24 7186
3243 МАХН нэрээ солих талаар ярилцжээ 2010-08-24 6658
3242 Халаас хоосон ч, толгой гэдгэр монгол залуусын цог хийморь ДЭЭШЭЭ 2010-08-25 6664
3241 С.Ганбаатар монгол ажилчдын цалинг нэмүүлэхээр боллоо 2010-08-25 7192
3240 Хүүхдийн парк нээлтийнхээ үеэр тасалбараа 50 хувь хөнгөлнө 2010-08-25 7153
3239 Д.Цахилгаан: Миний хүүд тулгаж байгаа ял нь хоёр хөршөө Монголын эсрэг дайсагнадаг гэж хэлсэнтэй адил байна 2010-08-26 6767
3238 Хубилай хааны усан онгоц Японы далайгаас олджээ 2010-08-26 7923
3237 “ДАЯАР МОНГОЛ”-ЫНХОН хятад ажилчдыг албадан гаргахыг шаардав 2010-08-26 7968
3236 Солонгосын тал энэ онд багтааж хариу өгнө 2010-08-26 7704
3235 Монголоос Кан Ён Сүнийг албадан гаргах эрх зүйн үндэслэлгүй гэлээ 2010-08-26 8031
3234 Монгол 2014 онд газрын тос боловсруулна 2010-08-27 7787
3233 Оршуулгын газруудыг цэгцэлнэ 2010-08-27 8471
3232 Монгол Улсад хоёр дахь боломж олдов 2010-08-27 8332
3231 Солонгос иргэд нэгнийхээ амийг хөнөөлөө 2010-08-27 9444
3230 Баян-Өлгийд тарваган тахал гарав 2010-08-30 7532
배너신청
자생병원

배너신청