Бичлэгийн тоо 3,329

Ерөнхий сайд С.Батболд Дорноговь аймгийн Зүүнбаян, Цагаан элсний бүтээгдэхүүн хуваах гэрээт талбайд газрын тосны хайгуул, олборлолт явуулж буй “Доншен” компанийн үйл ажиллагаатай танилцав. БНХАУ-ын хөрөнгө оруулалттай тус компани одоогоор туршилтын олборлолт явуулж байгаа бөгөөд 2010 он гарсаар 328739 баррель нефть олборложээ.

Гэрээнд заасан нөхцөлийн дагуу энэ оны хоёрдугаар хагасаас эхлэн олборлолтын горимд шилжих ажээ. Бүтээгдэхүүн хуваах гэрээнд зааснаар хайгуулын үе шат нь 2010 онд дуусах бөгөөд 20-30 жил олборлолтын үйл ажиллагаа эрхлэх боломжтой юм байна. “Нийт 177 сая баррель түүхий тосны нөөцөөс ашиглалтын баталгаат нөөц нь 40 сая” хэмээн Ерөнхий сайдад танилцууллаа.

Сайншандын аж үйлдвэрийн цогцолборт газрын тос боловсруулахад доод тал нь нэг сая тоннын хүчин чадалтай технологи бүхий үйлдвэр байгуулах шаардлагатай юм байна. Ийм үйлдвэр байгуулах хүсэлтэй арав гаруй компани одоогийн байдлаар мэргэжлийн байгууллагуудад хүсэлт гарга жээ. “2014 онд газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулна” хэмээн Ерөнхий сайд С.Батболд мэдэгдлээ.

Олон жил ярьж байгаа газрын тос боловсруулах үйлдвэр барих нүсэр ажлыг Сайншандын аж үйлдвэрийн паркийг түшиглэн босгохоор Засгийн газар зорьж байна. Дорнын говиос уран эрж буй францын “Арева” группийн хайгуулын явцыг Ерөнхий сайд С.Батболд бас үзэв.

Тус групп Канад, Казахстан, Нигер зэрэг улсад олборлолт явуулдаг бөгөөд өнгөрсөн онд нийт 8.630 тонн уран үйлдвэрлэжээ. “Арева”-гийн салбар “Кожеговь” компани 1997 оноос манай улсад үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Тэд ураны бүтээгдэхүүн “шар нунтаг”- ийн эхний үйлдвэрлэлийг 2015 онд явуулах зорилготойгоор Дорноговь, Сүхбаатарын нутагт хайгуул хийж эхлээд байна.

2010-2011 онд тус компани газар дор уусган олборлох туршилт явуулах гэж буйгаа Ерөнхий сайдад танилцуулж байв. Одоогийн байдлаар манай улсад 10000 тонн орчим ураны нөөц илрээд байгаа бөгөөд цаашид өсөн нэмэгдэх магадлал өндөр байгааг Францын мэргэжилтн үүд тайлбарласан.

Ерөнхий сайд ураны хайгуул хийж байгаа “Арева” компанийн үйл ажиллагаа Монголын ард түмэнд нээлттэй байх ёстой хэмээгээд, энэ талаар болон орон нутгийн иргэдтэй хэрхэн хамтарч ажилладгийг нь сонирхлоо. Ажлын байр бий болгож, боловсон хүчин бэлтгэх бодолтой байгаагаа ч тэд хэллээ.

Монголчуудыг сургах ажлыг Казахстан, Францад эхлүүлжээ. Компаниас нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлж эрүүл мэнд, боловсролын салбарт багагүй дэмжлэг үзүүлж байгаа аж.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3580263/6d6/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Datesort Уншсан
3249 Сонсох төхөөрөмж гэсэн нь ойсон долгион байсан бололтой 2010-08-20 7295
3248 Хамгийн хурдан гүйсэн хүүхэд 800 мянгаар шагнуулна 2010-08-23 6244
3247 Япончууд Монголыг сонирхож эхэлжээ 2010-08-23 6902
3246 Г.Эрдэнэболд олимпийн аварга боллоо 2010-08-23 6638
3245 Асашёорюүгийн багийн анхны Ялалт 2010-08-24 6426
3244 ТО ВАНГИЙН бүтээлгэсэн гайхамшигт цогцолбор 2010-08-24 7186
3243 МАХН нэрээ солих талаар ярилцжээ 2010-08-24 6658
3242 Халаас хоосон ч, толгой гэдгэр монгол залуусын цог хийморь ДЭЭШЭЭ 2010-08-25 6664
3241 С.Ганбаатар монгол ажилчдын цалинг нэмүүлэхээр боллоо 2010-08-25 7192
3240 Хүүхдийн парк нээлтийнхээ үеэр тасалбараа 50 хувь хөнгөлнө 2010-08-25 7153
3239 Д.Цахилгаан: Миний хүүд тулгаж байгаа ял нь хоёр хөршөө Монголын эсрэг дайсагнадаг гэж хэлсэнтэй адил байна 2010-08-26 6767
3238 Хубилай хааны усан онгоц Японы далайгаас олджээ 2010-08-26 7923
3237 “ДАЯАР МОНГОЛ”-ЫНХОН хятад ажилчдыг албадан гаргахыг шаардав 2010-08-26 7968
3236 Солонгосын тал энэ онд багтааж хариу өгнө 2010-08-26 7704
3235 Монголоос Кан Ён Сүнийг албадан гаргах эрх зүйн үндэслэлгүй гэлээ 2010-08-26 8031
» Монгол 2014 онд газрын тос боловсруулна 2010-08-27 7787
3233 Оршуулгын газруудыг цэгцэлнэ 2010-08-27 8471
3232 Монгол Улсад хоёр дахь боломж олдов 2010-08-27 8332
3231 Солонгос иргэд нэгнийхээ амийг хөнөөлөө 2010-08-27 9444
3230 Баян-Өлгийд тарваган тахал гарав 2010-08-30 7532
배너신청
자생병원

배너신청