Бичлэгийн тоо 3,329

Монгол Улс, БНСУ-ын Гадаад харилцааны яамны Консулын зөвлөлдөх тавдугаар уулзалт өчигдөр Улаанбаатар хотод боллоо.

Монгол иргэд БНСУ руу зорчих нөхцөлийг хөнгөвчлөхөд анхаарч, туслахыг манай зүгээс тавив. Энэ нь юуны урьд визтэй холбоотой асуудал. Энэ асуудал тэнд сурч буй 4000 гаруй монгол оюутанд ч адил хамаатай.

Зорчих нөхцөлийг хөнгөвчлөх гэдэг ойлголтод виз хүсэхийн тулд бүрдүүлдэг бичиг баримтыг цөөлөх, виз авах хүсэлтээ гаргаснаас хойш хариу авах хугацааг богиносгох болон санхүүгийн асуудал орж буй. Түүнчлэн “хараар” гэж бид хэлдэг хууль бусаар БНСУ-д байгаа монгол хүмүүст тэнд оршн суух баримт бичиг, нэг удаагийн виз олгох, монголчуудыг аль болохоор буцаахгүй байх зэрэг асуудлаар санал солилцжээ.

Хоёр орны хооронд онгоц нислэг хийх тоог нэмэгдүүлэхэд тийзийн үнийг нэмэхгүй байх нь ач холбогдолтой гэж бас үзэв.

Хэлэлцсэн асуудал, Монголын талаас тавьсан саналыг судлаад энэ онд багтаан хариу өгөхөөр солонгос нөхөд амласан байна. Уулзалтад оролцогчдыг Монгол Улсын ГХЯ-ны Консулын газрын дарга Д.Ганхуяг, БНСУ-ын ГХЯ-ны Консулын газрын ерөнхий захирал Пэк Жү Хёнь нар тэргүүлэв.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3576897/232/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Datesort Уншсан
3249 Сонсох төхөөрөмж гэсэн нь ойсон долгион байсан бололтой 2010-08-20 7295
3248 Хамгийн хурдан гүйсэн хүүхэд 800 мянгаар шагнуулна 2010-08-23 6244
3247 Япончууд Монголыг сонирхож эхэлжээ 2010-08-23 6902
3246 Г.Эрдэнэболд олимпийн аварга боллоо 2010-08-23 6638
3245 Асашёорюүгийн багийн анхны Ялалт 2010-08-24 6426
3244 ТО ВАНГИЙН бүтээлгэсэн гайхамшигт цогцолбор 2010-08-24 7186
3243 МАХН нэрээ солих талаар ярилцжээ 2010-08-24 6658
3242 Халаас хоосон ч, толгой гэдгэр монгол залуусын цог хийморь ДЭЭШЭЭ 2010-08-25 6664
3241 С.Ганбаатар монгол ажилчдын цалинг нэмүүлэхээр боллоо 2010-08-25 7192
3240 Хүүхдийн парк нээлтийнхээ үеэр тасалбараа 50 хувь хөнгөлнө 2010-08-25 7153
3239 Д.Цахилгаан: Миний хүүд тулгаж байгаа ял нь хоёр хөршөө Монголын эсрэг дайсагнадаг гэж хэлсэнтэй адил байна 2010-08-26 6767
3238 Хубилай хааны усан онгоц Японы далайгаас олджээ 2010-08-26 7923
3237 “ДАЯАР МОНГОЛ”-ЫНХОН хятад ажилчдыг албадан гаргахыг шаардав 2010-08-26 7968
» Солонгосын тал энэ онд багтааж хариу өгнө 2010-08-26 7704
3235 Монголоос Кан Ён Сүнийг албадан гаргах эрх зүйн үндэслэлгүй гэлээ 2010-08-26 8031
3234 Монгол 2014 онд газрын тос боловсруулна 2010-08-27 7787
3233 Оршуулгын газруудыг цэгцэлнэ 2010-08-27 8471
3232 Монгол Улсад хоёр дахь боломж олдов 2010-08-27 8332
3231 Солонгос иргэд нэгнийхээ амийг хөнөөлөө 2010-08-27 9444
3230 Баян-Өлгийд тарваган тахал гарав 2010-08-30 7532
배너신청
자생병원

배너신청