Бичлэгийн тоо 3,329

Энэ жилийн хоёрдугаар сард зодог тайлсан их аварга Асашёорюү Монголын тулааны урлагийн тамирчдыг дэмжихээр “Асашёорюү” нэртэй баг байгуулаад анхныхаа тулаанд орлоо. Түүний сонгосон тамирчин нь “Монголын тулааны урлагийн хаан” гэж болохоор кёкүшин каратэгийн тамирчин Ж.Нарантунгалаг юм. Дунд жингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголоо төлөөлсөн түүний өрсөлдөгч Японы хашир мастер, Америкийн рингэнд зодолдож явсан Гооно Акихиро.

Тэмцээн Сүмогийн ордонд болсон бөгөөд сэтгүүлчид их аваргыг тэсэж ядан хүлээсэн ч Асашёорюү бараагаа харуулсангүй. Тоглолт прайд буюу манайхны нэрлэж заншсанаар дүрэмгүй зодооны журмаар гурван үеэр тав таван минутаар явагдлаа. Ж.Нарантунгалаг анхнаасаа каратэгийн тамирчин ч Монголд болсон прайд тэмцээнд ялагдаж үзээгүй. Харин түүний өрсөлдөгч Гооно кик бокс, байлдааны самбогоор хичээллэн, 55 тоглолтод оролцсон туршлагатай дайчин. Тулааны эхний үеэс л Тунгаа Гооногоос давуу байгаа нь ажиглагдлаа.

Гооно барилцаж авахаас зайлсхийн, зайгаа барин ринг тойрч байсан бол Тунгаа үндэсний бөхийн мэх хэрэглэн байн байн унагаасаар. Нэгдүгээр үеийн сүүлд рингийн буланд шахан довтолсон боловч харамсалтай нь цаг дуусаж, хүнд цохилтод оруулах боломж гарсангүй. Хоёрдугаар үед Гооно бага зэрэг сэргэн манай тамирчныг хоёр удаа хүнд байдалд оруулж чадсан ч Ж.Нарантунгалаг сөрөг довтолгоон хийж, хүнд байдлаас гарч чадсан. Гэхдээ өрсөлдөгчийнхөө бүсэлхийнээс доош цохисон учир торгуулчихав. Ж.Нарантунгалаг сэрвүү барьцнаас мушгин унагааж, дээр нь гарч, нүүр нүдгүй балбаж эхэлсэн ч бас л цаг дуусаж, япон тамирчин аврагдлаа.

Сүүлийн үед ч Тунгаа дайран, Гооно хамгаалсаар дууссан эл тоглолтод манай тамирчин илт давуу байдлаар ялсан юм. Шүүгч нар 30-28, 30-29, 30-28 оноогоор манай тамирчинд ялалт өгөв. “Асашёорюү” баг арлын орны тулааны ертөнцийг орвонгоор нь буулгахын эхлэл ийнхүү тавигдлаа. Тэмцээний дараа Тунгаа хэвлэлийн бага хурал хийлгэснийг сонирхуулъя.

-Тэмцээн ямар болов? Өрсөлдөгч чинь хэр байв?

-Ялсандаа маш баяртай байна. Гооно сайн тамирчин. Магадгүй жин хассан нь нөлөөлсөн байж болох. Ямар ч гэсэн өнөөдөр би илүү байлаа.

-Нууц тактик бэлдсэн тухай та ярьж байсан. Тактик ёсоороо тоглож чадав уу?

-Чадсан. Кикбоксын тактикийг монгол бөхийн мэхтэй хослуулах болон ойрын зайнаас тоглохоор тактик боловсруулснаа гүйцэтгэж чадсан. -Асашёорюү зөвлөгөө өгсөн үү? -Их аварга сэтгэл зүйн зөвлөгөө их өгсөн. “Өөрийгөө дийлж, өрсөлдөгчөө ялна” хэмээн захиж байлаа. Оноогоор илүү байгаадаа сэтгэл амралгүй, болгоомжтой тоглоход аваргын захиас их хэрэг болсон.

-Асашёорюүтэй утсаар ярив уу?

-Дөнгөж сая утасдаж, баяр хүргэлээ.

-Өөр юм яриагүй хэрэг үү?

-“Маргааш Японд очно. Уулзана биз дээ” гэж асуусан. Гэхдээ би маргааш Монгол руу харих болохоор уулзаж амжихгүйгээ дуулгаж, дараа учрахын ерөөл тавьсан.

-“Асашёорюү” багийн анхны тамирчны үүргийг нэр төртэй биелүүллээ.

-Тиймээ, баяртай байна. Гурван жил япон багштай хичээллэсний хэрэг гарсан. Дараагийн тоглолт шийдэгдээгүй байгаа ч тулалдахад хэзээд бэлхэн байна.

-Өнөөдөр та их сонин мэхнүүд хэрэглэж байлаа.

-Дандаа монгол бөхийн мэхнүүд.

-Цаашдаа танай багаас ямар тамирчид оролцох бол оо?

-Манайд хүчтэй сайн залуу олон бий. Хэн ч бай ялалтын төлөө л үзэлцэх болно.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3567032/cf0/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Datesort Уншсан
3249 Сонсох төхөөрөмж гэсэн нь ойсон долгион байсан бололтой 2010-08-20 7295
3248 Хамгийн хурдан гүйсэн хүүхэд 800 мянгаар шагнуулна 2010-08-23 6244
3247 Япончууд Монголыг сонирхож эхэлжээ 2010-08-23 6902
3246 Г.Эрдэнэболд олимпийн аварга боллоо 2010-08-23 6638
» Асашёорюүгийн багийн анхны Ялалт 2010-08-24 6426
3244 ТО ВАНГИЙН бүтээлгэсэн гайхамшигт цогцолбор 2010-08-24 7186
3243 МАХН нэрээ солих талаар ярилцжээ 2010-08-24 6658
3242 Халаас хоосон ч, толгой гэдгэр монгол залуусын цог хийморь ДЭЭШЭЭ 2010-08-25 6664
3241 С.Ганбаатар монгол ажилчдын цалинг нэмүүлэхээр боллоо 2010-08-25 7192
3240 Хүүхдийн парк нээлтийнхээ үеэр тасалбараа 50 хувь хөнгөлнө 2010-08-25 7153
3239 Д.Цахилгаан: Миний хүүд тулгаж байгаа ял нь хоёр хөршөө Монголын эсрэг дайсагнадаг гэж хэлсэнтэй адил байна 2010-08-26 6767
3238 Хубилай хааны усан онгоц Японы далайгаас олджээ 2010-08-26 7923
3237 “ДАЯАР МОНГОЛ”-ЫНХОН хятад ажилчдыг албадан гаргахыг шаардав 2010-08-26 7968
3236 Солонгосын тал энэ онд багтааж хариу өгнө 2010-08-26 7704
3235 Монголоос Кан Ён Сүнийг албадан гаргах эрх зүйн үндэслэлгүй гэлээ 2010-08-26 8031
3234 Монгол 2014 онд газрын тос боловсруулна 2010-08-27 7787
3233 Оршуулгын газруудыг цэгцэлнэ 2010-08-27 8471
3232 Монгол Улсад хоёр дахь боломж олдов 2010-08-27 8332
3231 Солонгос иргэд нэгнийхээ амийг хөнөөлөө 2010-08-27 9444
3230 Баян-Өлгийд тарваган тахал гарав 2010-08-30 7532
배너신청
자생병원

배너신청