Бичлэгийн тоо 3,329

Наймдугаар сарын 9-нд Улаанбаатар хотоос гараагаа хийсэн “Монгол ралли” автомашин, мотоциклийн олон улсын уралдаан өчигдөр өндөрлөж, дүнгээ гаргалаа. Зургаан орны 37 мотоциклч болон автомашины 18 баг оролцсон энэхүү раллид АНУ-ын алдарт мотоциклч Жона Стрит тасархай тэргүүллээ.

Энэ төрлийн уралдааны хамгийн хүндэд тооцогддог “Дакар ралли”-д тавдугаар байрт шалгарч байсан туршлагатай тэрбээр “Монгол ралли”-гийн долоон гарааны тавд нь торгон жолоо өргүүлж, хоёрт нь эхний тавд шалгарсан байна.

Уралдааны замын зураг унших эрдэмд гаргуун Жона Стрит гараанд түрүүлэхдээ арын нэхэгчдээсээ дор хаяж хагас цагийн зайтай барианд орж байсан ба хэрэв өмнөө хүн оруулбал ердөө л арав хүрэхгүй минутын зөрүүтэй хоцорч байжээ. Тиймээс долоон гарааны нийлбэрээр Стрит дэд байрт шалгарсан Н.Лхамаагаас гурван цагаар илүүрхсэн байна. Автомашины төрөлд Монголын дөрвөн экипаж эхний дөрвөн байрыг эзэлсэн.

Өмнө нь “Монгол ралли”-д мотоциклийн төрлөөр өрсөлдөж байсан цөөнгүй тамирчин энэ удаа штурман буюу чиглүүлэгчийн үүрэгтэйгээр автомашин хөлөглөн уралдсан юм. Өмнө нь “Ралли Рэйд” нэртэй байсан Монголын олон өдрийн раллид энэ жил анх удаа ачааны автомашин уралдсан нь Т.Сүгавара, С.Сүзүки нарын жолоодсон “Хино” байлаа. Тэд ч боломжоосоо дээгүүр амжилт үзүүлж, автомашины төрөлд тавдугаар байрт шалгарчээ.

“Монгол ралли”-д цөөнгүй бүсгүй ур чадвар, тэсвэр хатуужлаа сорьсны дийлэнх нь япончууд байв. Хэдийгээр тэд дээгүүр байр эзлээгүй ч ихэнх нь 3000 гаруй км замыг туулж, бариандаа хүрсэн байна. Уралдааны замаа бүрэн дуусгасан тамирчдад баяр хүргэсэн батламж гардуулах үед зоригт бүсгүйчүүд уралдаж тэмцэлдэж байсан ч тусалж дэмжиж явсан эрчүүддээ талархал илэрхийлж байлаа.

Тал хээр, говь хангайн түмэн бэрхшээлийг гэтлэн барианд орсон гадны уралдаанчид Монголын үзэсгэлэнт байгалийг биширч, дахиж манай оронд ирэхээ амлаж байсныг дурдахгүй өнгөрч боломгүй.

Дашрамд өгүүлэхэд энэ сарын 25-нд “Хөххот-Улаанбаатар” олон улсын ралли мөн зохиогдох ажээ.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3532693/a5d/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Datesort Уншсан

Хүүхдүүд Хакүхог ичээв

  • 2010-08-13
  • Уншсан 7235

“Солонгосын соёл, аялал жуулчлалын өдөр” үргэлжилж байна

  • 2010-08-15
  • Уншсан 6678

СОЛОНГОС ХЭЛНИЙ ТӨВШИН ТОГТООХ ШАЛГАЛТАД ТЭНЦЭЭД ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГ ШИНЖИЛГЭЭ ӨГСӨН ИРГЭДИЙН АНХААРАЛД

  • 2010-08-15
  • Уншсан 17265

ГАХИТ-д бүртгэлтэй дараах иргэдэд ажлын санал ирлээ

  • 2010-08-15
  • Уншсан 7447

Зүүн хойд Азийн эдийн засгийн форумын залуу лидерүүд өнөөдөр чуулна

  • 2010-08-16
  • Уншсан 7020

Мафитай холбоотой байж болзошгүй хэмээн сэжиглэж байна

  • 2010-08-16
  • Уншсан 7922

Явуугийн цэцэрлэгт хүрээлэн ирэх сард нээгдэх нь

  • 2010-08-16
  • Уншсан 6572

“Дакар ралли”-гийн “айрагтай” Жона Стрит “Монгол ралли”-д түрүүллээ

  • 2010-08-17
  • Уншсан 7083

Монгол муу хуульчдаар дүүрсэн үү

  • 2010-08-17
  • Уншсан 6162

Өсвөр үеийнхний олимпийн анхны аварга Баатарзоригийн Батцэцэг

  • 2010-08-17
  • Уншсан 6469

Г.Баярсайхан: Солонгосчууд зохион байгуулалтад орчихож...

  • 2010-08-17
  • Уншсан 7568

СОЛОНГОС ХЭЛНИЙ ТӨВШИН ТОГТООХ ШАЛГАЛТАД ТЭНЦЭЭД ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГ ШИНЖИЛГЭЭ ӨГСӨН ИРГЭДИЙН АНХААРАЛД

  • 2010-08-17
  • Уншсан 6935

ДОХ-ын 79 дэх тохиолдол илэрлээ

  • 2010-08-18
  • Уншсан 6460

Д.ДАГВАДОРЖ: Би монгол хүн. Яагаад эх орондоо ураны орд эзэмшиж болохгүй гэж

  • 2010-08-18
  • Уншсан 6976

Алтыг аминаасаа үнэтэйд тооцогсдыг дийлэхгүй байна гэв

  • 2010-08-18
  • Уншсан 5749

17 тонн гахайн махны төлөө прокурорыг барьцаалжээ

  • 2010-08-19
  • Уншсан 6726

Хотын мээр шийдвэр дээрээ хатуу зогслоо

  • 2010-08-19
  • Уншсан 6003

Хамадагийн залиланд Кёкүшюүзан Батбаяр холбогдох бололтой

  • 2010-08-19
  • Уншсан 6580

Хятадууд Америкаас урваж, БНСУ-д хөрөнгө оруулж байна

  • 2010-08-20
  • Уншсан 6619

Ц.Жаргалсайханд 17 жилийн ял оноов

  • 2010-08-20
  • Уншсан 7648
배너신청
자생병원

배너신청