Бичлэгийн тоо 3,329

Наймдугаар сарын 9-нд Улаанбаатар хотоос гараагаа хийсэн “Монгол ралли” автомашин, мотоциклийн олон улсын уралдаан өчигдөр өндөрлөж, дүнгээ гаргалаа. Зургаан орны 37 мотоциклч болон автомашины 18 баг оролцсон энэхүү раллид АНУ-ын алдарт мотоциклч Жона Стрит тасархай тэргүүллээ.

Энэ төрлийн уралдааны хамгийн хүндэд тооцогддог “Дакар ралли”-д тавдугаар байрт шалгарч байсан туршлагатай тэрбээр “Монгол ралли”-гийн долоон гарааны тавд нь торгон жолоо өргүүлж, хоёрт нь эхний тавд шалгарсан байна.

Уралдааны замын зураг унших эрдэмд гаргуун Жона Стрит гараанд түрүүлэхдээ арын нэхэгчдээсээ дор хаяж хагас цагийн зайтай барианд орж байсан ба хэрэв өмнөө хүн оруулбал ердөө л арав хүрэхгүй минутын зөрүүтэй хоцорч байжээ. Тиймээс долоон гарааны нийлбэрээр Стрит дэд байрт шалгарсан Н.Лхамаагаас гурван цагаар илүүрхсэн байна. Автомашины төрөлд Монголын дөрвөн экипаж эхний дөрвөн байрыг эзэлсэн.

Өмнө нь “Монгол ралли”-д мотоциклийн төрлөөр өрсөлдөж байсан цөөнгүй тамирчин энэ удаа штурман буюу чиглүүлэгчийн үүрэгтэйгээр автомашин хөлөглөн уралдсан юм. Өмнө нь “Ралли Рэйд” нэртэй байсан Монголын олон өдрийн раллид энэ жил анх удаа ачааны автомашин уралдсан нь Т.Сүгавара, С.Сүзүки нарын жолоодсон “Хино” байлаа. Тэд ч боломжоосоо дээгүүр амжилт үзүүлж, автомашины төрөлд тавдугаар байрт шалгарчээ.

“Монгол ралли”-д цөөнгүй бүсгүй ур чадвар, тэсвэр хатуужлаа сорьсны дийлэнх нь япончууд байв. Хэдийгээр тэд дээгүүр байр эзлээгүй ч ихэнх нь 3000 гаруй км замыг туулж, бариандаа хүрсэн байна. Уралдааны замаа бүрэн дуусгасан тамирчдад баяр хүргэсэн батламж гардуулах үед зоригт бүсгүйчүүд уралдаж тэмцэлдэж байсан ч тусалж дэмжиж явсан эрчүүддээ талархал илэрхийлж байлаа.

Тал хээр, говь хангайн түмэн бэрхшээлийг гэтлэн барианд орсон гадны уралдаанчид Монголын үзэсгэлэнт байгалийг биширч, дахиж манай оронд ирэхээ амлаж байсныг дурдахгүй өнгөрч боломгүй.

Дашрамд өгүүлэхэд энэ сарын 25-нд “Хөххот-Улаанбаатар” олон улсын ралли мөн зохиогдох ажээ.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3532693/e7c/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Datesort Уншсан
3269 Хүүхдүүд Хакүхог ичээв 2010-08-13 7235
3268 “Солонгосын соёл, аялал жуулчлалын өдөр” үргэлжилж байна 2010-08-15 6678
3267 СОЛОНГОС ХЭЛНИЙ ТӨВШИН ТОГТООХ ШАЛГАЛТАД ТЭНЦЭЭД ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГ ШИНЖИЛГЭЭ ӨГСӨН ИРГЭДИЙН АНХААРАЛД 2010-08-15 17265
3266 ГАХИТ-д бүртгэлтэй дараах иргэдэд ажлын санал ирлээ 2010-08-15 7447
3265 Зүүн хойд Азийн эдийн засгийн форумын залуу лидерүүд өнөөдөр чуулна 2010-08-16 7020
3264 Мафитай холбоотой байж болзошгүй хэмээн сэжиглэж байна 2010-08-16 7922
3263 Явуугийн цэцэрлэгт хүрээлэн ирэх сард нээгдэх нь 2010-08-16 6572
» “Дакар ралли”-гийн “айрагтай” Жона Стрит “Монгол ралли”-д түрүүллээ 2010-08-17 7083
3261 Монгол муу хуульчдаар дүүрсэн үү 2010-08-17 6162
3260 Өсвөр үеийнхний олимпийн анхны аварга Баатарзоригийн Батцэцэг 2010-08-17 6469
3259 Г.Баярсайхан: Солонгосчууд зохион байгуулалтад орчихож... 2010-08-17 7568
3258 СОЛОНГОС ХЭЛНИЙ ТӨВШИН ТОГТООХ ШАЛГАЛТАД ТЭНЦЭЭД ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГ ШИНЖИЛГЭЭ ӨГСӨН ИРГЭДИЙН АНХААРАЛД 2010-08-17 6935
3257 ДОХ-ын 79 дэх тохиолдол илэрлээ 2010-08-18 6460
3256 Д.ДАГВАДОРЖ: Би монгол хүн. Яагаад эх орондоо ураны орд эзэмшиж болохгүй гэж 2010-08-18 6976
3255 Алтыг аминаасаа үнэтэйд тооцогсдыг дийлэхгүй байна гэв 2010-08-18 5749
3254 17 тонн гахайн махны төлөө прокурорыг барьцаалжээ 2010-08-19 6726
3253 Хотын мээр шийдвэр дээрээ хатуу зогслоо 2010-08-19 6003
3252 Хамадагийн залиланд Кёкүшюүзан Батбаяр холбогдох бололтой 2010-08-19 6580
3251 Хятадууд Америкаас урваж, БНСУ-д хөрөнгө оруулж байна 2010-08-20 6619
3250 Ц.Жаргалсайханд 17 жилийн ял оноов 2010-08-20 7648
배너신청
자생병원

배너신청