Бичлэгийн тоо 3,329

Шоронгоос гайхалтай амьд үлдсэн АНУ-ын холын зайн гүйгч Луйс Замберини

1939 оноос 1945 он хүртэл үргэлжилсэн Дэлхийн 2-р дайнд 60 гаран сая хүн амь насаа алджээ.
Энэ гамшигт дайнаас маш сонин тохиолдлоор амь гарсан олон баатарлаг түүхүүд бий. Эдгээрийн нэг бодит жишээ бол АНУ-ын холын зайн гүйгч Луйс Замберини юм.
Дайны өмнө 1936 онд болсон Берлин-36 зуны Олимпод Замберини 5000 м-т 8-р байранд орж байсан байна. Түүний гайхамшиг нь сүүлийн тойрогт асар хурдтай гүйж бараг түрүүлэх шахсан явдал байлаа. Тэгэхэд тэр дөнгөж 19 нас 6 сартай байжээ. А. Гитлер тамирчдад хүндэтгэл үзүүлэх уулзан дээр Замбериниг онцгойлон таниж магтан нөгөө сүүлийн тойрогт огцом хурдалдаг хүү байна гэж гар барин магтаж байжээ.
Удалгүй дайн эхэлж зуны Олимп тасалдаж мань эр нисэх албанд зүтгэж эхлэн дэслэгч цол хүртэн бөмбөгдөгч онгоцны бөмбөг хаягч болжээ.
1943 онд түүний онгоц Номхон далайд унаж сөнөхөд тэр 2 нөхрийн хамт хөвөгч завин дээр гарч амь аврагдсан байна. Нэг нөхөр нь өлсгөлөн, халуун нар, далайн шуурга зэргийг даалгүй амь үрэгдэж үлдсэн Луйс нөхрийн хамт 47 хоног далай дээр хөвөж аврагдсан байна.
Далайгаас амьд мэнд аврагдахын зэрэгцээ Япончуудад олзлогдож түүний жинхэнэ тарчлаан дайн дуустал үргэлжилсэн байна. Түүнийг шоронд байхад Шувуу хочит Мицухиро Ватанабе онцгойлон яргалдаг байсан түүхтэй. Түүнийг шоронд байхад Японы радиогоос гэр бүлийнхэнд нь мэнд мэдүүлж шууд ярилцлагаар АНУ руу нэвтpүүлэг цацсан байна. Мөн түүнд АНУ-ын эсрэг суртал нэвтрүүлэгт орохыг хүсэхэд 12 настайдаа АНУ-д Итали орноос цагаачлан ирсэн тэрээр Америк Эх орноосоо урвасангүй. Урвахыг хүсээгүйн хариуд бүр их тарчлаан зовлонг амсаж нүүрсний уурхайд дайн дуусах хүртэл илжиг мэт зүтгэсэн байна.
Дайн дуусаад олзноос буцсаныхаа дараа бүх Япончуудыг уучилсан байна. 1950 онд Японд эргэн ирж тэдний сайн сайхны төлөө залбирч амь гарсан шорондоо эргэн очиж байжээ. Мөн 1998 онд Наганогийн өвлийн Олимпийн галыг зөөн гүйж байжээ.
2014 онд 97 насандаа өөд болжээ. Ийм нэг баатарлаг түүхтэй хүн байдаг юм байна.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/9099672/4bf/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Datesort Уншсан
109 Алуурчид ихэнхдээ ямар хүмүүс байдаг вэ? 2016-05-02 3702
108 муудалцаад, мөнгө цацсан гэж мэдүүлжээ 2016-05-02 3590
107 Их зөнчийн хойд дүр 2016-05-02 3739
106 Би зочид буудалд галд өртөж үхсэн. Гэхдээ дараа нь сэрэхэд би хүүхэд болчихсон байсан. 2016-05-04 3630
105 Жижиг талбайтай өрөөг хэрхэн том харагдуулах вэ? 2016-05-04 3719
104 Байшин өвлөж авсан эмэгтэй цэвэрлэгээ хийж байгаад цоожтой модон хайрцаг олжээ. Дотор нь... 2016-05-04 3879
103 ХОМ-ийн 2015 оны хамгийн хамгийн 2016-05-06 3117
102 Хамгийн тансаг, үрэлгэн хурим Хятадад болжээ 2016-05-06 3493
101 “УАЗ 469” автомашин шинэчлэгдэж “УАЗ-Патриот” боллоо 2016-05-06 3812
100 Японы хамгийн сүүлийн нинжа 2016-05-09 3153
99 Буруу хооллолтын тухай аймшигт баримтууд 2016-05-09 3168
98 Монголын уран нугараач охид 2016-05-09 3405
97 С.Керри улирлын MVP боллоо 2016-05-10 2982
96 Танилц: Хотын даргын хүү оффшор данстай байжээ 2016-05-10 3204
» Шоронгоос гайхалтай амьд үлдсэн АНУ-ын холын зайн гүйгч Луйс Замберини 2016-05-10 3288
94 Ц.Элбэгдорж: Монголд боловсруулсан ч хил дээр хураагддаг бүтээгдэхүүнийг Солонгосын хилээр оруулдаг болно 2016-05-19 2759
93 Цогцсоос ДНК-ийн шинжилгээ авч, Техас дахь лабораторид хүргүүлжээ 2016-05-19 2841
92 Филиппиний Ерөнхийлөгчөөр 71 настай “Шийтгэгч” хочит Родриго сонгогдох нь тодорхой болов 2016-05-19 3315
91 Леброн Жэймс Nike-аас тэрбумыг салгав 2016-05-20 3169
90 ОХУ-ын цэргийн сонин, содон зэр, зэвсэг 2016-05-20 2968
배너신청
자생병원

배너신청