Бичлэгийн тоо 3,329
Та ямар бүлгийн цустай вэ. Хэрхэн хооллох вэ?

Нэгдүгээр бүлгийн цус (О):  Нэгдүгээр бүлгийн цустай хүмүүс хоол боловсруулах систем сайтай. Гэхдээ тэд харшил, цус бүлэгнэх, ходоодны шарх, цусны даралттай болох магадлал өндөр байдаг. Гурилан бүтээгдэхүүн жин нэмэгдүүлдэг тул үүнийг хязгаарлагдмал хэрэглэх нь зүйтэй.



Уух зүйлээс цэвэр ус болон ногоон цайг хэрэглэж занших хэрэгтэй. Мах, загас, далайн бүтээгдэхүүн, исгэлэн бус ногоо, жимс (байцаа, чавга, ананас), хар талх хэрэглэхээс гадна тахиа, өндөг, бяслаг, сүү, сүүн бүтээгдэхүүн, гурилан бүтээгдэхүүн, ногоо, жимс (сонгино, лууван, өргөст хэмх, улаан лооль, улаан манжин, абрикос, усан үзэм, лийр, малин, пэрсик, алим), пиво, улаан цагаан виног хязгаарлаж хэрэглэнэ.



Түүнчлэн гахайн утсан мах, загасны түрс, тослог ихтэй тараг, сүү, тослог ихтэй бяслаг, масло, кетчүп, дарсан ногоо, архи дарснаас эрс татгалз.

Хоёрдугаар бүлгийн цус (А):  Хоёрдугаар бүлгийн цустай хүмүүсийн дархлаа болон хоол боловсруулах систем сайн байдаг. Гэхдээ тэдний бие организм нь махан бүтээгдэхүүнийг боловсруулахдаа сайнгүй бөгөөд махны эрдэс бодис нь тэдний биед зөвхөн өөх, тос болон хувирдаг. Иймээс зүрх судас, мэдрэлийн системийн өвчин тусах, цус багадах магадлал өндөр. Сүү, сүүн бүтээгдэхүүн нь тослог бодисоор баялаг тул хоёрдугаар бүлгийн цустай хүмүүст тийм ч сайн биш. Энэ бүлгийн хүмүүс тосыг бага хэмжээрээр хэрэглэх нь зүйтэй. Уух юмнаас ногоон цай болон кофе ууж болно.

Эрдэнэ шишийн болон газрын самрын тос, зайрмаг, майонез, гаазтай ус, гаазтай ундааг огт хэрэглэж болохгүй

 Энэ бүлгийн цустай хүмүүс цагаан хоол түлхүү хэрэглэх нь бие организмд маш зохистой. Загас, будаа, талх, гоймон, шош, сонгино, навчин ногоо, байцаа, лууван, сармис, абрикос, ананас, лимон, үзэм, аньс, улаан вино тохирно.


Харин тахиа, тослоггүй бяслаг, өндөг, горох, талх, исгэлэн сүүн бүтээгдэхүүн, шар буурцаг, ногоон сонгино, өргөст хэмх, улаан манжин, өнгөт байцаа, тарвас, усан үзэм, гранат, лийр, гүзээлзгэнэ, киви, хад, нохойн хошуу, малин, пэрсик, алимыг хязгаарлаж хэрэглэнэ. Бүх төрлийн махан бүтэгдэхүүн, загасны түрс, масло, тослог сүүн бүтээгдэхүүн, элсэн чихэр, эрдэнэ шишийн болон газрын самрын тос, зайрмаг, майонез, гаазтай ус, гаазтай ундааг огт хэрэглэж болохгүй.

Гуравдугаар бүлгийн цус (В): Энэ бүлгийн цустай хүмүүсийн мэдрэлийн систем сайн байдаг. Тэд хатуу хоолны дэглэм барих шаардлагагүй. Уух зүйлс цай ба төрөл бүрийн жимсний сок, бага зэргийн кофе. Хонины мах, туулай, загас, загасны түрс, тараг, гэрийн бяслаг, ямааны сүү, үхрийн сүү, тараг, будаа, шош, байцаа, лууван, төмс, улаан манжин, өнгөт байцаа, ананас, банан, усан үзэм, пиво, вино, кофе хэрэглэнэ.



Харин үхрийн мах, масло, тослог бяслаг, горох, гурил, ногоон сонгино, өргөст хэмх, сармис, абрикос, тарвас, шоколад, горчицийг хязгаартай хэрэглэвэл зохино. Нугас, галуу, тахиа, гахайны мах, далайн бүтээгдэхүүн, зайрмаг, наранцэцгийн тос, улаан лоолийн шүүснээс зайлхийгээрэй.


Дөрөвдүгээр бүлгийн цус (АВ):  Дөрөвдүгээр бүлгийн цус нь бусад цуснуудаасаа хожуу үүссэн орчин үеийн цус юм. Тэдэнд тодорхой хэмжээний холимог хоолны дэглэм тохиромжтой. Тэдэнд хамгийн хэрэгтэй хүнс нь сүү, сүүн бүтээгдэхүүн болон хүнсний ногоонууд юм.

Эдгээр нь бие организмыг цэвэрлэх буюу илүү жинг хасна. Консерволосон бүтээгдэхүүн, утсан хүнсний бүтээгдэхүүнүүд энэ бүлгийн хүмүүст өвчин үүсгэхэд нөлөөлдөг. Уух зүйлс жүүс, сок түүн дээрээ ус нэмж шингэлж уувал сайн.

Навч, ургамлын цай ба хааяа кофе ууж болно. Хонины мах, загас, сүү, сүүн бүтээгдэхүүн, шар буурцагны баяслаг, тараг, байцаа, өргөст хэмх, улаан манжин, сармис, ананас, усан үзэм, киви, вишня, нохойн хошуу, лемон, оливийн тосыг түлхүү хэрэглэ.



Харин загасны түрс, өндөг, самар, горох, гурилан бүтээгдэхүүн, ногоон сонгино, төмс, лууван, улаан лооль, абрикос, тарвас, аньс, лийр, гүзээлзгэнэ, үзэм, хад, малина, мандарин, пэрсик, алим, зөгийн бал, шоколад, горчиц, майонэз хязгаартай хэрэглэнэ. Үхрийн мах, галуу, нугас, тахиа, гахайн утсан мах, масло, зайрмаг, самар, кэтчуп, чинжүү, наранцэцэг, эрдэнэшишийн үрнээс бүрэн татгалзах хэрэгтэй.

Мэдээллийг хамтран бэлтгэсэн: Эрүүл мэндийн яам
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8963496/ca9/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Datesort Уншсан

Цэргийн жинхэнэ албаны татлага тоолох үеэс өмнө явагдаж дуусна

  • 2010-10-08
  • Уншсан 6241

БНСУ дахь Элчин сайдын яамныхан 5.7 сая вонын торгуульд оржээ

  • 2010-10-08
  • Уншсан 6931

Хакүхогийн гэрэл зургийн цомог гарна

  • 2010-10-09
  • Уншсан 6812

“Гадаадад ажиллах хүч илгээх төв” ХХК-д бүртгэлтэй ДАРААХ ИРГЭДЭД АЖЛЫН САНАЛ ИРЛЭЭ

  • 2010-10-09
  • Уншсан 8889

Хэнтийн Өмнөдэлгэрт галдан шатаасан хэрэг гарлаа [1]

  • 2010-10-09
  • Уншсан 6616

“Монгол Улс өвөлд бэлэн”

  • 2010-10-11
  • Уншсан 6560

Сэтгэцийн эмгэг өвчний эсрэг явган аялав

  • 2010-10-11
  • Уншсан 6452

“Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь”-ийн үргэлжлэл гарна

  • 2010-10-11
  • Уншсан 7460

“Монголросцветмет”- ийн орлогыг оросууд авна

  • 2010-10-12
  • Уншсан 6642

Солонгосчууд гадаад хүнтэй гэрлэхээр суралцаж байна

  • 2010-10-12
  • Уншсан 6379

ИРГЭД ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТИЙГ СОНИРХОЖ БАЙНА

  • 2010-10-12
  • Уншсан 6636

ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛ, ХҮН АМ ОРОН СУУЦНЫ ТООЛЛОГО ХОЁР ЯЛГААТАЙ

  • 2010-10-13
  • Уншсан 6942

Хүний аминд халдсан залууг өөр хэрэгт холбогдуулаагүй гэлээ

  • 2010-10-13
  • Уншсан 6768

Сэлэнгийн галдагч дахин “ажлаа” хийв

  • 2010-10-13
  • Уншсан 6350

Камбож улс БНСУ-ын иргэнтэй гэр бүл болох бүртгэлийн ажлыг түр зогсоожээ

  • 2010-10-14
  • Уншсан 6914

Олон улсын музейн шилдэг бүтээлийн санд Монголын үзмэрүүд багтлаа

  • 2010-10-14
  • Уншсан 8316

“СЕНТЕРРА ГОУЛД”-ын хувьцааны ханш дээд амжилт тогтоожээ

  • 2010-10-14
  • Уншсан 6673

Цахилгаан станц дэлбэлнэ гэж сүрдүүлсэн залууг баривчилжээ

  • 2010-10-15
  • Уншсан 6544

Хар тамхины хэргээр монгол залуу саатуулагдав [1]

  • 2010-10-15
  • Уншсан 6382

Охиноо алдсан аав МУ-ын Ерөнхийлөгчийг шүүх танхимд хүрэлцэн ирэхийг хүслээ [2]

  • 2010-10-15
  • Уншсан 9402
배너신청
자생병원

배너신청