Бичлэгийн тоо 3,329

Зүсээ хувиргасан "казино" буюу залуусын хэтэвчийг тэмтэрсэн автомат тоглоомын газрууд

УИХ-аар өнгөрсөн жил казино байгуулах тухай хуулийн төслийг хэлэлцээд хараахан амжилт олоогүй. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар энэ хуулийн цаана томоохон ашиг сонирхол байсан гэдэг. Гэвч сонгуулийн өмнөх жил асуудалд хэрхэн хандсан гэдгээс шалтгаалж ирэх жил нь дүнгээ тавиулах улстөрчид арай л казино байгуулах шийд гаргаж чадаагүй.

1998 онд казиногийн хуулийг батлагдсан боловч хууль санаачилсан эздээ эвгүйтүүлж "аавын хаалга" татуулсан удаатай. Тэгвэл биднийг энд казиногийн хуулийг батлах батлахгүй гээд маргаж суух хооронд цаана чинь жинхэнэ казиногоос ч дутахгүй "тахал" Монгол залуусыг нөмөрч байна. Насанд хүрэгчдээс эхлүүлээд бага насны хүүхдүүд хүртэл энэ тоглоомд донтож байна. Автомат тоглоомын төвд нэг удаа тоглохын тулд 30-50 төгрөгөөр картаа цэнэглэдэг байна. Тоглоомд донтсон нэгэн өдөр хэдэн ч удаа картаа цэнэглэж тоглодог нь юм. Мөрийтэй тоглоомын газрууд энд тэнд нууцаар үйл ажиллаа явуулж далд хэлбэрээр хөгжиж байгаа гэдгийг цагдаагийн байгууллагаас удаа дараа мэдээлж байгаа юм.

Харин автомат тоглоомын төв гэх зүсээ хувилгасан казино өнөөдөр мянга, мянган залуусын ирээдүйг баллаж, орох орон ойчих хаяггүй болгож эхэллээ. Улаанбаатар хотод автомат тоглоомын газар нэртэй мөнгөний хүүдий арав гаруй байдаг аж.  Тодруулбал, Модны хоёр, Хороолллын эцэс,  “Viva sity” хороолол,  Цайз 16 гэх зэрэг олон газар автомат тоглоомын газрууд үйл ажиллагаа явуулдаг юм байна. Цагдаагийн байгууллагаас олон удаа эдгээр газруудад хяналт, шалгалт хийж үүд хаалгыг нь барьдаг ч зөвшөөрөл гэгч бичиг авч олж авснаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлдэг ажээ.

Мөн эдгээр газрууд шөнө оройн цагаар мөрийтэй тоглоом тоглуулж хууль зөрчдөг талаар ч эх сурвалжууд мэдээлж байна. Өнгөрсөн намар гэхэд л Нийслэлийн цагдаагийн газраас Нийслэлийн соёл урлагийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай хамтран автомат тоглоомын үйлчилгээ эрхэлдэг 13 аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн үйл ажиллагаанд шалгалт явуулжээ. Шалгалтаар зохих зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан 9 аж ахуйн нэгж байгууллага, иргэний автомат тоглоомын газрын үйл ажиллагааг түр зогсоосон байдаг.

Автомат тоглоомын газрын үйл ажиллагаа явуулах эрхийг Нийслэлийн Соёл урлагийн газраас өгдөг байжээ. Энэ талаар Нийслэлийн Соёл урлагийн газраас тодруулахад "өнгөрсөн наймдугаар сар хүртэл олгож байгаад больсон" гэсэн хариу өглөө. Албан бус эх сурвалжуудын мэдээлж буйгаар тус газраас тоглоомын төв байгуулах эрхийг худалдаж авах үнэ нь "тэнгэрт тулсан" гэнэ. Тоглоомын төв байгуулах нэг эрх нь ойролцоогоор 20 орчим сая хүрч байжээ. Энэ талаарх мэдээллийг бид эргэн сурвалжлах болно.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8957019/902/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Datesort Уншсан
3149 Цэргийн жинхэнэ албаны татлага тоолох үеэс өмнө явагдаж дуусна 2010-10-08 6241
3148 БНСУ дахь Элчин сайдын яамныхан 5.7 сая вонын торгуульд оржээ 2010-10-08 6931
3147 Хакүхогийн гэрэл зургийн цомог гарна 2010-10-09 6812
3146 “Гадаадад ажиллах хүч илгээх төв” ХХК-д бүртгэлтэй ДАРААХ ИРГЭДЭД АЖЛЫН САНАЛ ИРЛЭЭ 2010-10-09 8889
3145 Хэнтийн Өмнөдэлгэрт галдан шатаасан хэрэг гарлаа [1] 2010-10-09 6616
3144 “Монгол Улс өвөлд бэлэн” 2010-10-11 6560
3143 Сэтгэцийн эмгэг өвчний эсрэг явган аялав 2010-10-11 6452
3142 “Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь”-ийн үргэлжлэл гарна 2010-10-11 7460
3141 “Монголросцветмет”- ийн орлогыг оросууд авна 2010-10-12 6642
3140 Солонгосчууд гадаад хүнтэй гэрлэхээр суралцаж байна 2010-10-12 6379
3139 ИРГЭД ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТИЙГ СОНИРХОЖ БАЙНА 2010-10-12 6636
3138 ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛ, ХҮН АМ ОРОН СУУЦНЫ ТООЛЛОГО ХОЁР ЯЛГААТАЙ 2010-10-13 6942
3137 Хүний аминд халдсан залууг өөр хэрэгт холбогдуулаагүй гэлээ 2010-10-13 6768
3136 Сэлэнгийн галдагч дахин “ажлаа” хийв 2010-10-13 6350
3135 Камбож улс БНСУ-ын иргэнтэй гэр бүл болох бүртгэлийн ажлыг түр зогсоожээ 2010-10-14 6914
3134 Олон улсын музейн шилдэг бүтээлийн санд Монголын үзмэрүүд багтлаа 2010-10-14 8316
3133 “СЕНТЕРРА ГОУЛД”-ын хувьцааны ханш дээд амжилт тогтоожээ 2010-10-14 6673
3132 Цахилгаан станц дэлбэлнэ гэж сүрдүүлсэн залууг баривчилжээ 2010-10-15 6544
3131 Хар тамхины хэргээр монгол залуу саатуулагдав [1] 2010-10-15 6382
3130 Охиноо алдсан аав МУ-ын Ерөнхийлөгчийг шүүх танхимд хүрэлцэн ирэхийг хүслээ [2] 2010-10-15 9402
배너신청
자생병원

배너신청