Бичлэгийн тоо 3,329

Дэлхийн хамгийн этгээд гэрлэлтүүд

       
     

Дэлхийн түүхэнд эрэгтэй, эмэгтэй хоёр хүний гэрлэлт нь энгийн зүйлд тооцогддог. Гэхдээ үүний хажуугаар өвөрмөц, хэвийн бус гэж болохоор гэрлэлтүүд түүхэнд болдог байжээ. Ингээд бид та бүхэндээ эдгээр сонирхолтой баримтуудаас хүргэж байна.

Дэлхийн хамгийн этгээд гэрлэлтүүд

1 Полиандр

Полиандр — нэг эмэгтэй олон эрчүүдтэй гэрлэхийг хэлнэ. Гэхдээ энэ нь маш ховор тохиолддог зүйл бөгөөд орчин үед энэ төрлийн гэрлэлт цөөхөн хэдэн газар л уламжлал болон үлджээ. Уг гэрлэлтийн гол зорилго нь гэр бүлээ болон хөрөнгө мөнгөө хадгалан үлдэхэд чиглэгддэг юм байна. Ихэнхидээ ах дүүс хамтдаа нэг эмэгтэйтэй гэрлэдэг байсан бөгөөд дараа нь хамтран ажиллаж, амьдардаг байжээ. Ийм гэр бүлээс төрсөн хүүхдүүд хамгийн ахмадыг нь “аав” гэж дуудаж бусдыг нь “ах”гэдэг байна.

Полиандр

2 Левират болон сорорат

Энэ бол гэр бүлүүдийн хоорондох гэрлэлт гэхэд болно. Левират бол эрчүүд нас барсан ахынхаа эхнэртэй гэрлэхийг хэлнэ. Сүүлд төрсөн хүүхдүүдийг нь ч анхны эцгийнх нь хүүхэд гэж үздэг бөгөөд Хойд болон Өмнөд Америк, Африк, Энэтхэг болон Австралид энэ уламжлал бий. Харин сороратад нас барсан эхнэрийнх нь оронд түүний хамаатны эгч, дүүг санал болгодог байна. Зарим уламжлалд анхны эхнэр нь үр тогтоох боломжгүй бол хамаатных нь эмэгтэйтэй суулгадаг ажээ.

Левират болон сорорат

3 Түр хугацааны гэрлэлт

 

Эртний лалын шашинтан орнуудад түр хугацааны гэрлэлт нэлээд алдартай байжээ. Эрэгтэй эмэгтэй хүмүүс хоорондоо тодорхой хугацаатай гэрээ байгуулж, гэрлэдэг байсан байна. Энэ уламжлалд хэд хэдэн хорих зүйл байдаг бөгөөд үүнд: эмэгтэй зөвхөн мусульман эртэй гэрлэх бол,  эрчүүд нь  зөвхөн ухаалаг мусульман эмэгтэйтэй гэрлэх ёстой байжээ. Орчин үед Иранд биеэ үнэлэгчдийг нуух зорилгоор энэ төрлийн гэрлэлтийг зохион байгуулдаг болсон байна.

Түр хугацааны гэрлэлт

4 Сүнсний гэрлэлт

Дэлхийн нэлээд хэдэн оронд хоёр нас барсан хүнийг гэрлүүлэх тохиолдол бий. Хятадад эрэгтэй хүн нас барвал нас барсан эмэгтэй хүний хажууд оршуулдаг байсан бөгөөд энэ нь түүнийг уйдаахгүй байх зорилготой гэнэ. Хятадад дүү нь ахынхаа дараа гэрлэх хэрэгтэй байдаг учир хэрвээ том ах нь нас барсан тохиолдолд түүнийг өөр нэгэн нас барсан эмэгтэйтэй гэрлүүлдэг байжээ. Үүнээс гадна Суданы "нуэр" болон "атут" омгийнхны дунд энэ уламжлал бий.

Сүнсний гэрлэлт

5 Олон эхнэртэй гэрлэх

Жон Хамфри Нойес хэмээх залуу Нью-Йоркт нэгэн сонирхолтой гэрлэлтийг нэвтрүүлсэн байна. Тэрээр эрэгтэй хүн олон эмэгтэй хүнтэй гэрлэсэн байх ёстой гэж үздэг бөгөөд эхнэрүүд нь түүнийг хардах харамлах ёсгүй гэжээ. Мөн эмэгтэй бүр нөхрийнхөө хүслийг хангах хэрэгтэй гэсэн байна. Энэ гэрлэлт 30 гаруй жилийн турш хэрэгжиж байжээ.

Олон эхнэртэй гэрлэх

6 Девадаси

Өмнөд Энэтхэгт залуу эмэгтэйг бурхан эсвэл сүмтэй (түүнийг төрөхөөс өмнө ч аль хэдийн гэрлүүлсэн байх нь бий) гэрлүүлдэг байжээ. “Девадаси” гэдэг нь “бурхны зарц” хэмээн орчуулагддаг бөгөөд тэд бурханд зориулж өглөө, орой бүжиглэж дуулах ёстой юм байна. Мөн өөрийн сүмд зориулж хандив цуглуулах ёстой ажээ. "Девадаси" эмэгтэйчүүдийг сүүлд бурхан эсвэл сүмтэй биш харин шашны санваартан, ламтантай суулгадаг болсон байна.

Девадаси

7 Хүүхдийн гэрлэлт

Орчин үед хүүхдийн гэрлэлтийг хууль бус, ёс зүйд нийцэхгүй хэмээн үздэг болсон. Гэвч дундад зууны үед Европт эмэгтэй хүүхдүүд 12 наснаасаа эхлэн гэрлэдэг байжээ. Учир нь тухайн үед дундаж наслалт нэлээд бага байсан юм. Хэдийгээр Европт хүүхдийн гэрлэлтийг хэрэгжүүлэхээ больсон ч зарим хөгжиж буй улс орнуудад энэ уламжлал байсаар л байгаа ажээ.

Хүүхдийн гэрлэлт

8 "Tongqi"

Хятадад эрчүүд нь заавал эхнэртэй болж, өв залгамжлагч төрүүлэх хэрэгтэй бөгөөд тус улсад ижил хүйстнүүдэд бусад орныг бодвол нэлээд дургүй юм байна. Энэ асуудлыг шийдвэрлэх зам нь ижил хүйстэн залууг энгийн эмэгтэйтэй гэрлүүлэх ажээ. Хятадын секс судлаачдын хэлж байгаагаар Хятадын нийт ижил хүйстнүүдийн 90% орчим хувийг "Tongqi" гэрлэлтээр гэрлүүлсэн байна. Гэвч үүний сул тал нь гэрлэж буй эмэгтэй нь нөхрийнхөө хэн болохыг мэддэггүй бөгөөд хожим нь мэдэхэд өөрийгөө үнэлэх үнэлэмж, бэлгийн таашаал дээр нэлээд асуудал тулгардаг байна.

9 Урд насны гэрлэлт

Кот-д’Ивуар дахь "бауле" омгийнхон хүн бүр урд насандаа хэн нэгэнтэй гэрлэсэн гэж үздэг байна. Энэ нь "блоло биан" буюу нөгөө ертөнцийн залуу, "блоло бла" буюу нөгөө ертөнцийн эмэгтэй гэсэн утгатай ажээ. Мөн гэр бүл салалт, гэр бүлд үүсэж буй асуудал нь нөгөө ертөнцөд буй эхнэр, нөхрийн хардалтаас болдог итгэдэг байна.

Урд насны гэрлэлт

10 Ижил хүйстний гэрлэлт

Ижил хүйстнүүдийн гэрлэлтийг саяхнаас дэлхийн ихэнхи улс орнуудад зөвшөөрөгдөх болсон ч олон зуун жилийн тэртээ ч гэе, лесби хүмүүс байсан бөгөөд тэд ч мөн гэрлэдэг байжээ. Вавилон, эртний Египетийн уран зохиолд ижил хүйстний талаар дурддаг байна. Түүнчлэн Эртний Ромын удирдагч Нерон тайгантай гэрлэж байжээ.

Ижил хүйстний гэрлэлт
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/9073843/9a6/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Datesort Уншсан

Танхайрсан иргэдийнхээ хэргийг үнэн зөв шийдэхийг хүсэв

  • 2010-08-30
  • Уншсан 8060

Амьтны эд эрхтний наймаачид торгуулаад өнгөрчээ

  • 2010-08-30
  • Уншсан 8607

Идлэг шонхорт зориулж 5000 үүр барина

  • 2010-08-31
  • Уншсан 7305

72 хоногийн дараа тооллого эхэлнэ

  • 2010-08-31
  • Уншсан 7354

"Сүнжин гранд" зочид буудлын дэд захирлыг цагдан хорив

  • 2010-08-31
  • Уншсан 8548

Эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн хүүхдүүдийг урамшуулав

  • 2010-09-01
  • Уншсан 7440

Оюутолгойд ажиллаж буй 30 ажилтны гэрээг цуцлав [1]

  • 2010-09-01
  • Уншсан 7712

NHK сүмо дамжуулна

  • 2010-09-01
  • Уншсан 7183

“Харанга” үнэгүй тоглодог моодтой болжээ

  • 2010-09-02
  • Уншсан 8770

Хакүхо ерөнхийлөгчийн эсрэг

  • 2010-09-02
  • Уншсан 9215

Зодооны асуудлаар Хятадын Засгийн газраас төлөөлөгчид иржээ [3]

  • 2010-09-02
  • Уншсан 7948

Ньюкасл өвчний шинж тэмдэг гурван аж ахуйн нэгжээс илрэв

  • 2010-09-06
  • Уншсан 7475

БНСУ-д 1263 монгол хоригдож байна [1]

  • 2010-09-06
  • Уншсан 8706

Монгол ноолууран оймс 400 доллараар зарагдаж эхэллээ [1]

  • 2010-09-06
  • Уншсан 8209

БАЯНЗҮРХИЙНХЭН ЦЭЦЭРЛЭГТ ХОТХОНТОЙ БОЛЛОО

  • 2010-09-07
  • Уншсан 7521

Дарга нараа хөнөөсөн хилчдийн шүүх хурал хойшиллоо

  • 2010-09-07
  • Уншсан 7298

Татвараас зайлсхийсэн хятадуудыг хэрэгт татлаа

  • 2010-09-07
  • Уншсан 7573

Л.ДОНДОГ: Н.ЭНХБАЯР, НАМАЙГ ХҮЛЭЭЖ БАЙГААРАЙ ГЭСЭН

  • 2010-09-08
  • Уншсан 7285

АСАШЁОРЮҮ Карелинтай уулзав

  • 2010-09-08
  • Уншсан 7216

Л.Байгалмааг “золиослогчид”-ын хэргийг прокурорт шилжүүлэв

  • 2010-09-08
  • Уншсан 7257
배너신청
자생병원

배너신청