Бичлэгийн тоо 3,329

З.Энхболдын алх ба ард түмний нуруун дээрх буулга


Иргэд дөрвөн жилийн өмнө хийсэн сонголтынхоо үр дүнг дүгнэх цаг иржээ.  Учир нь монголчуудын олонх нь 2012 оны сонгуулиар ардчиллынханд итгэл үзүүлсэн. Ингэснээр АН засгийн эрх бариад  дөрвөн жилийн нүүр үзэв. Харин энэ хугацаанд иргэдэд өгсөн амлалтдаа тэд хэр хүрсэн бэ гэх асуулт хариулт нэхэж байна. АН-ынхны хамгийн том амлалт бол “Ажил, орлоготой монгол хүнийг бий болгох”  байлаа.  Гэтэл өнөөдөр хүн бүр ажилтай болж, амьдралаа дээшлүүлэх нь бүү хэл, эдийн засаг нь элгээрээ хэвтсэн, дөрвөн жилийн өмнөх 17 хувийн өсөлтөөс сураг ч  үгүй сууж байна. Дүнгэн данган 2.5 хувь  дээр байгаа эдийн засгийг өсөлттэй байлгах боломж уг нь хангалттай байсан ч эрх баригчдын буруу бодлого бүгдийг баллаж орхисныг та бид  бэлхнээ  харлаа. Ажилгүйчүүдийн тоо өнөөдөр ч өндөр үзүүлэлттэй хэвээр байна. Цаашилбал,  “Монгол хүнийг эх оронд нь  хүн шиг амьдруулж, улс хөгжүүлнө” гэсэн нь яалаа.   Сонгуулийн жил дуусахтай  зэрэгцээд монголчуудыг нутагт нь сайхан амьдруулж чадахгүйгээ ухаарч байх жишээтэй. Тухайлбал, УИХ-ын дарга З.Энхболд өнгөрсөн долоо хоногт Япон улсад айлчлахдаа 100 мянган хүнийг ажиллах хүчээр Япон руу гаргах гэрээг үзэглэчихээд ирэв. Энэ юу болж байна аа, АН-ынхаан. Монгол хүнийг эх оронд нь сайхан амьдруулах амлалт чинь хаачихав.  “Амьжиргааны баталгаажих доод төвшин гэх ойлголтыг аажмаар халж, дундаж орлоготой өрхийн тоог нийт өрхийн 60-аас дээш хувь хүртэл нэмэгдүүлнэ” гэсэн өгүүлбэр ч АН-ын мөрийн хөтөлбөрт багтсан байсан. Тэд ийм хөзөртэйгөөр сонгуульд орж, улмаар ялалт байгуулсан.  Гэтэл өнөөдөр байдал эсрэгээрээ эргэсэн байгаагаас үзвэл АН-ынхан  ярихаас хэтэрдэггүй нь ойлгомжтой болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, тэд иргэдийн тархийг хэрхэн угааж, сэнхрүүлж чаддагаа өнгөрсөн дөрвөн жилд хангалттай харууллаа. Угтаа ажлыг амаар  хийх биш бодитоор  биежүүлэн хийж байх учиртай юм.  Гудамжинд гараад  “Эрх баригч нам амлалтаа хэрхэн биелүүлсэн бэ” хэмээн микрофон ажиллуулбал лав л олигтой хариулт гарч ирэхгүй нь ойлгомжтой. Гэсэн атлаа төсвийн хөрөнгийг гурван сарын настай цэцэг, хогны уут,  зам уулзварын засвар гэх мэт эргээд үр дүнгээ өгөхгүй зүйлд зарцуулж байгааг шүүмжлэх иргэн захаас авахуулаад өчнөөн бий. Адаглаад АСЕМ-ыг далимдуулж, “мөнгө идэх” арга сэдсэн байгааг та бид харж л байгаа. Зүв зүгээр байсан явган замын хавтангуудыыг хуулж хаяад  оронд нь өөр өнгөтэй л болохоос ижил хавтан  суулгаж байх жишээтэй. Энэ бол шинэ бүтээн байгуулалт эсвэл иргэдийн өмнө нэн тулгамдсан, төсвийн хөрөнгийг хэдэн саяар нь зарж байх асуудал мөн үү гэвэл магадгүй санал нийлэх нэг ч хүн гарахгүй биз.  

Нэгэнт амлалтаа биелүүлж чадахгүйгээ ухаарсан эрх баригчид сүүлчийн удаа  сонгуулийн шоугаа өчигдөр дэлгэв. Тэд иргэн бүрт олгосон Тавантолгойн буюу 1072 хувьцааны 30 хувийг худалдаж авах шийдвэрийг гаргалаа. Ингэхдээ мэдээж Монгол Ардын намынхантай барьцсан явдал гарсныг хэн хүнгүй л харлаа. Өөрөөр хэлбэл, Монгол Ардын намынхан 1072 хувьцааг иргэн бүрээс нэг сая төгрөгөөр худалдаж авах санал гаргахтай зэрэгцээд энэ хувьцааг Засгийн газар худалдаж авна гэх шийдвэрийг гаргав. Ингэхдээ  сурсан зангаараа сүрийг  үзүүлж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэвлэлийнхэнд шуурхай хурал зарлаж байх жишээтэй. Ингэхдээ иргэн бүрийн хувьцааны 30 хувийг 300 мянган төгрөгөөр худалдаж авна. Болоогүй, 300 мянган төгрөгийг нэг дор олгохгүй 100 мянгаар гурав хувааж олгоно  гэж байгаа. Энэ бол  улс мөнгөгүй болсны бодит илрэл. Өөрөөр хэлбэл, АН-ынхан сүүлчийн удаа ард түмнээс оноо авах оролдлого хийж байгаа нь энэ. Учир нь иргэдийн хувьцааг худалдаж авах хөрөнгийн эх үүсвэр энэ Засгийн газарт үнэндээ байхгүй. Тийм ч учраас 300 мянгыг хувааж олгоно гэж байгаа.

-УИХ-ын чуулганы танхимд  спикер нь иргэдийн төлөөлөл болсон УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэд халддаг явдал өнгөрсөн дөрвөн жилийн турш гарсныг та бид нүдээр үзэж, чихээр сонссон. Бүр сүүлдээ “Ярьж байгаа зүйл чинь таалагдахгүй байна” гэж хэлээд л УИХ-ын гишүүний микрофоныг хаадаг болсон. Эрх баригчид Төрийн ордонд алх барин бусдыг дарангуйлах зуур ард түмэн тэдний тавьсан өрийн дарангуйлалд орж, харь орныг зорих залуусын тоо эрс нэмэгдлээ. Одоо бүр сүүлдээ өөрсдөө  ид  хийж бүтээх насны залуусаа гадагш нь гаргахаар гэрээлж байх жишээтэй.  Нэг ёсондоо АН-ын үед дарангуйллын тогтолцоо ид хүчээ авсныг дээр дооргүй л ярьж байгаа. Хэрвээ эрх баригчдыг шүүмжилбэл хэнийг ч байсан цагдаа, шүүхээр айлгадаг байдал ч олшров. Гишүүдийн бүрэн эрхэд халддаг, алхаа мартдаг  даргатай АН-ынхан  “Ард түмэнд “Хүн шиг амьдарч Улс шиг хөгжицгөөе” гэж 2012 оны сонгуулиар амласнаа  ийнхүү мартав.  Харин “Хүн шиг амьдрахгүй Улс шиг хөгжихгүй” гэсэн нь биеллээ олов.

Улс орон өрийн дарамтад орсон. Өнөөдрийн байдлаар манай улсын гадаад өрийн хэмжээ 21 тэрбум ам.долларт хүрчихээд байгаа. Өнгөрсөн хугацаанд АН-ынхан “Чингис”, “Самурай” бондоос гадна Хөгжлийн банкны 580 сая ам.доллар, Энэтхэг, Хятад гээд   зээл аваагүй орон ч цөөхөн болсон. Хамгийн хачирхалтай нь энэ их өрийг бид  ирэх жилээс төлж эхэлнэ. Гэтэл улс орных нь эдийн засаг элгээрэ хэвтчихсэн, улсын төсөв нь 600 гаруй  тэрбумаар тасалчихсан яваа. Гэсэн атлаа  дахиад л хий  хоосон ярьж, иргэдийг сэнхрүүлдэг муу түүхээ давтаж, иргэдээс 1072 хувьцааг нь худалдаж авна гээд сууж байх  жишээтэй. Ийнхүү  АН-ынхан  12 жилийн дараа  арай хийн, төрийн эрх барих боломжтой болж,  Төрийн ордонд суусан,  намын дарга  З.Энхболд нь алх барин бусдыг дарангуйлах зуур ард түмэн тэдний тавьсан өрийн дарангуйлалд орж, харь орныг зорих залуусын тоо эрс нэмэгдэв. Эрх баригчдыг шүүмжилсэн иргэдийг цагдаа, шүүхээр айлгадаг байдал ч олшров. Үндсэндээ  Зи-гийн  тэргүүлсэн АН-ынхан Төрийн ордон өөрсдийг нь шүүмжилсэн гишүүдийн эрхэд халдаж, алх цохиж суух зуур ард  түмний нуруун дээр дааж давахгүй хүнд буулга ирэв.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/9163932/7c4/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Datesort Уншсан

Хүүхдүүд Хакүхог ичээв

  • 2010-08-13
  • Уншсан 7235

“Солонгосын соёл, аялал жуулчлалын өдөр” үргэлжилж байна

  • 2010-08-15
  • Уншсан 6678

СОЛОНГОС ХЭЛНИЙ ТӨВШИН ТОГТООХ ШАЛГАЛТАД ТЭНЦЭЭД ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГ ШИНЖИЛГЭЭ ӨГСӨН ИРГЭДИЙН АНХААРАЛД

  • 2010-08-15
  • Уншсан 17265

ГАХИТ-д бүртгэлтэй дараах иргэдэд ажлын санал ирлээ

  • 2010-08-15
  • Уншсан 7447

Зүүн хойд Азийн эдийн засгийн форумын залуу лидерүүд өнөөдөр чуулна

  • 2010-08-16
  • Уншсан 7020

Мафитай холбоотой байж болзошгүй хэмээн сэжиглэж байна

  • 2010-08-16
  • Уншсан 7922

Явуугийн цэцэрлэгт хүрээлэн ирэх сард нээгдэх нь

  • 2010-08-16
  • Уншсан 6572

“Дакар ралли”-гийн “айрагтай” Жона Стрит “Монгол ралли”-д түрүүллээ

  • 2010-08-17
  • Уншсан 7083

Монгол муу хуульчдаар дүүрсэн үү

  • 2010-08-17
  • Уншсан 6162

Өсвөр үеийнхний олимпийн анхны аварга Баатарзоригийн Батцэцэг

  • 2010-08-17
  • Уншсан 6469

Г.Баярсайхан: Солонгосчууд зохион байгуулалтад орчихож...

  • 2010-08-17
  • Уншсан 7568

СОЛОНГОС ХЭЛНИЙ ТӨВШИН ТОГТООХ ШАЛГАЛТАД ТЭНЦЭЭД ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГ ШИНЖИЛГЭЭ ӨГСӨН ИРГЭДИЙН АНХААРАЛД

  • 2010-08-17
  • Уншсан 6935

ДОХ-ын 79 дэх тохиолдол илэрлээ

  • 2010-08-18
  • Уншсан 6460

Д.ДАГВАДОРЖ: Би монгол хүн. Яагаад эх орондоо ураны орд эзэмшиж болохгүй гэж

  • 2010-08-18
  • Уншсан 6976

Алтыг аминаасаа үнэтэйд тооцогсдыг дийлэхгүй байна гэв

  • 2010-08-18
  • Уншсан 5749

17 тонн гахайн махны төлөө прокурорыг барьцаалжээ

  • 2010-08-19
  • Уншсан 6726

Хотын мээр шийдвэр дээрээ хатуу зогслоо

  • 2010-08-19
  • Уншсан 6003

Хамадагийн залиланд Кёкүшюүзан Батбаяр холбогдох бололтой

  • 2010-08-19
  • Уншсан 6580

Хятадууд Америкаас урваж, БНСУ-д хөрөнгө оруулж байна

  • 2010-08-20
  • Уншсан 6619

Ц.Жаргалсайханд 17 жилийн ял оноов

  • 2010-08-20
  • Уншсан 7648
배너신청
자생병원

배너신청