Бичлэгийн тоо 3,329

Баяр наадмын тухай хуулийн дагуу шөвгөрсөн 16 бөх, эхний гурван байранд шалгарсан сур харваачид болон түрүү магнайнд ирсэн морьдоос сэргээшийн шинжилгээ авдаг болсоор 11 жил болж байна. Ардын хувьсгалын 89 жилийн ойн баяр наадмаар тэргүүлсэн бөхчүүдээс сэргээшийн шинжилгээг энэ сарын 12-нд авч БНСУ-д илгээсэн бөгөөд хариу нь өнгөрөгч даваа гаригт ирсэн юм байна. Ямар хариу гарсан талаар Баяр наадам зохион байгуулах хорооны Сэргээшийн шинжилгээний Ажлын хэсгийн ахлагч Ч.Насанбатаас тодрууллаа.

-Нийт хэдэн хүнээс сэргээшийн шинжилгээ авсан бэ. Ямар хариу ирэв?

-Энэ жилийн наадмаар тав давж шөвгөрсөн 16 бөх, сурын харваанд эхний гурван байрт шалгарсан эрэгтэй, эмэгтэй зургаан харваач нийт 22 хүнээс сэргээшийн шинжилгээ авсан. Наадмын хоёр дахь өдөр 12.00-22.30 цагийн хооронд шинжилгээг олон улсын стандартад нийцүүлэн авч, хадгалж байгаад БНСУ руу гурав хоногийн дараа явуулсан.

Олон улсын олимпийн хороонд итгэмжлэгдсэн Солонгосын Шинжлэх ухаан технологийн институтийн Допингийн төв лабораторид шинжилгээ хийсэн. Сэргээшийн шинжилгээ өгсөн эдгээр хүмүүсээс ямар нэгэн зүйл илрээгүй. Монгол түмэн сайхан, ямар ч асуудалгүй наадлаа гэж хэлж болохоор боллоо.

-Зарим бөх шинжилгээ өгөхөөс татгалзсан гэсэн мэдээлэл байсан. Өмнөх жилүүдийн шинжилгээний хариу бараг сарын дараа ирдэг байсан. Энэ жилийнх маш шуурхай ирлээ?

-Бөхчүүд, харваачид шинжилгээ өгөхөөс татгалзаагүй. Тус лаборатори ачаалал ихтэй байдаг юм билээ. Энэ удаа ачаалал бага байсан учир шинжилгээний хариу түргэн гарлаа.

-Баяр наадмын тухай хуулиар мориноос сэргээшийн шинжилгээ авах ёстой шүү дээ. Энэ жил яагаад мориноос шинжилгээ аваагүй юм бэ?

-Мал амьтнаас шинжилгээ авдаг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн лаборатори маш цөөхөн байдаг. Азид ганцхан Хонконгд, Европоос Францад байдаг. Малаас сэргээшийн шинжилгээ авахдаа цус, шээснээс нь авдаг. Үс ноос, тоос шороо гэх мэт зүйл шинжилгээний дээжинд ордог учраас лаборатори байнга багаж төхөөрөмжөө шинэчлэх хэрэгтэй байдаг юм билээ.

Тус газар энэ сарын 1-нээс сарын турш бүрэн шинэчлэлт хийж байгаа учир шинжилгээ авах боломжгүй гэсэн хариу өгсөн. Тиймээс энэ жил морины шинжилгээ аваагүй. Манайхан морины хөлснөөс шинжилгээ авдаг нь баттай хариу гарахад сөрөг нөлөөтэй учир олон улсын жишигт нийцүүлэн шээс, цуснаас нь авахаар болж байгаа. Тиймээс малын эмч нарыг Хонконгийн лабораторийн сургалтад хамруулахаар болсон.

-Олон улсад итгэмжлэгдсэн лаборатори Хятад болон Японд байдаг. Яагаад заавал БНСУ-ыг сонгосон юм бэ? -Солонгосын лаборатори эдгээр орныхтой харьцуулахад арай хямдхан байсантай холбоотой.

-Сэргээшийн шинжилгээнд нийт хэдэн төгрөг зарцуулсан бэ?

-Хятадын лаборатори нэг шинжилгээг 350 орчим доллараар хийдэг бол Япон 500 доллар түүнээс ч илүү үнээр хийдэг. Харин Солонгосынх 250-350 доллар байдаг. Наадмын төсвөөс мөнгө гарган шинжилгээг хийлгэсэн.


www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3452822/91f/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Datesort Уншсан
배너신청
자생병원

배너신청