Бичлэгийн тоо 3,329

Ёкозүна Хакүхо түрүүлж, нулимс асгаруулан ярилцлага өгч байх хооронд Сүмогийн ордонд террорист ажиллагаа болж магадгүй хэмээн цагдаа нар сандралдаж байсныг үзэгчид ч, бөхчүүд ч мэдээгүй өнгөрчээ. Нагоя башёг хариуцсан ояката Нишёносэки “Энэ сарын 25- ны 17.00 цагийн орчим нэгэн этгээд утсаар холбогдож, 18.00 цагт ордонд бөмбөг дэлбэлнэ гэсэн.

Хамгаалалтын цагдаа нарт тэр даруйд нь мэдэгдсэн” хэмээн ярьж байгаа ч Сүмогийн холбооны тэргүүн нь шагнал гардуулж байсан тул сонсоогүй гэх. Тэр тусмаа тэр өдөр сүмо үзэхээр ирсэн 8.100 хүний аюулгүй байдлыг хамгаалах тал дээр юу ч хийгээгүй байх юм.

Цагдаа нартай хамтран бөмбөг байгаа эсэхийг ч хайгаагүй, ослын хаалгаа онгойлгоогүй гээд шүүмжлэлд өртөж ханадаггүй Сүмогийн холбоог үнэхээр аргагүй л бүдүүн хадуун бөхчүүд ажилладаг газар гэхээс өөр юу гэх вэ. Азаар, бөмбөг дэлбэрээгүй өнгөрсөн ч хэрэв үнэхээр ийм явдал болсон бол гэж бухимдах хүн олон байна.

Нишёносэки ояката “Энэ тухай утсаар сонсоод тоглож байна гэж бодсон.

Цагаа хараад сууж байлаа. 18.00 цаг болоход бага зэрэг түгшиж байна лээ шүү” гэж хээв нэг ярьж суухаар шүүмжлүүлэхээс өөр яах билээ.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3448694/cc6/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Datesort Уншсан
배너신청
자생병원

배너신청