Бичлэгийн тоо 3,329
 Манай боксчид Германы “Химийн цом” тэмцээнээс нэг алт, хоёр хүрэл медаль хүртсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тамирчид залгуулаад Чехийн Усти над Лабем хотноо жил бүр болдог уламжлалт тэмцээнд хүч сорьжээ. Энэ тэмцээнд ч манайхан амжилттай тулалдаж, хоёр алт, нэг мөнгөн медалийг өөрийн болголоо. Хэдхэн хоногийн өмнө Германд аваргалсан гавьяат тамирчин Н.Төгсцогт энэ тэмцээнд ч өрсөлдөгч бүрээ итгэлтэй ялав. Тэрбээр тэгшитгэлд Ирландын М.Конлоныг 14:8, шөвгийн наймд Голландын Э.Ле Крусийг 15:13, хагас шигшээд Хятадын Юүо Лунхайг, финалд нутгийн боксчин Э.Агателаныг тус тус хожжээ.

Өмнөх тэмцээнд медалийн гадна үлдсэн З.Энхзориг Чехийн рингэнд амжилттай тоглож, төрийн дууллаа эгшиглүүлсэн байна. Тэрбээр Италийн Д.Фестосиг 12:4-өөр хожиж медалийн болзол хангаад, дараа нь Ирландын Р.Хикей, Чехийн З.Чадлек нарыг дараалан хожиж, алтан медаль хүртсэн юм. Түүнчлэн Б.Түвшинбат Хятадын Х.Билэг (13:10), Чехийн Р.Билек (15:6) нарыг хожиж финалд үлдээд Унгарын Б.Баскайд хожигдон мөнгөн медаль дээр буужээ.

Харин манай Г.Ган-Эрдэнэ, А.Эркин, Д.Отгондалай нар эхний даваандаа дийлдэн медальгүй хоцорсон юм. Энэ тэмцээнээр Монголын боксчдын Европын цуврал өндөрлөж байна.


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7129170/5ce/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Datesort Уншсан
1769 Монгол эрдэмтэд нано кальцитай шүдний оо хийх технологи боловсруулжээ 2013-03-08 12487
1768 ЭЭЖТЭЙГЭЭ ХАМТ БАЙХДАА ХАМГИЙН ЖАРГАЛТАЙ 2013-03-08 12271
1767 “iTunes App store”-т Д.Болдын аппликейшн хамгийн эрэлттэй байна 2013-03-11 11961
1766 Японоос суралцаж, Монголдоо боловсруулна 2013-03-11 12947
1765 Анхны хурдны замыг евро стандартаар барина 2013-03-11 11692
1764 ТЭМЭЭН ПОЛОГ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БРЭНДЭЭР ЗАРЛАВ 2013-03-11 12945
1763 “ЭЗЭГНЭГЧ” КИНО АЗИАС ГАНЦААРАА ШИЛДЭГ ЖҮЖИГЛЭЛТ НОМИНАЦИД НЭР ДЭВШЖЭЭ 2013-03-13 12559
1762 ЦАСАН ДАЛАЙ ДАХЬ МӨСНИЙ БАЯРЫН 200 САЯ ТӨГРӨГИЙН СЮРПРИЗ 2013-03-13 12195
1761 ШАТАР МОНГОЛООС ҮҮССЭНИЙГ ГЭРЧЛЭХ ЧУЛУУ 2013-03-13 12065
1760 МС: Бидний уран бүтээлд мөнгө төлдөг болсон цагт л урлаг зөв голдрилдоо орно 2013-03-13 12652
1759 Эрчим хүчний үнийг нэмэх шаардлагагүй гэжээ 2013-03-14 12629
1758 Рикардо Мильори: Монголыг стратегийн чухал газар гэж үздэг 2013-03-14 12145
1757 ИНЧЁНД БЭЛТГЭЛ ХИЙСЭН Т.ЭНХЖАРГАЛ ТИВИЙН АВАРГА БОЛОВ 2013-03-14 10958
1756 Монголын жааз хөгжмийн хаад 2013-03-15 13868
1755 ДЭЛХИЙД ТАНИГДСАН МОНГОЛ ЭМЧ 2013-03-15 11802
1754 МОНГОЛЧ ЭРДЭМТДИЙН ХУРАЛД ЭСЯ-НААС ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ 2013-03-15 17822
» Н.Төгсцогт хоёр тэмцээнд дараалан аваргаллаа 2013-03-18 10309
1752 “ОЮУТОЛГОЙ” УЛС ТӨРИЙН “ЗЭВСЭГ” БИШ 2013-03-18 11926
1751 Б.ГАНБОЛД: БАГ ЗҮҮСЭН ХҮМҮҮСИЙГ ХАРАХААР ӨӨРИЙН ЭРХГҮЙ ДОТОР ШАТДАГ 2013-03-18 12796
1750 Н.Ариунболд: Мөнгө босож ирээд цай чанаж өгөх биш, ээж минь л байхад болно 2013-03-18 11972
배너신청
자생병원

배너신청