Бичлэгийн тоо 3,329

“Пентатоник” хөгжмийн дээд шагнал гардуулах ёслол , “UBS Music video awards” гээд томоохон наадмуудаас хамгийн олон шагнал цуглуулсан хип хоп хамтлагийг “Люмино” гэхэд хилсдэхгүй. “Бүтэлгүй хайр”, “Ирээд буцсан хайр”, “Зам”, “Хүнийх”, “Freestyle” гээд л тэдний хит болсон дууг тоочоод байвал урт жагсаалт гарах байх. “Намайг дагаад цэнгэ” дуу нь одоо ч хуучраагүй, энд тэндхийн караокед эгшиглэж, найз нөхдөө хөгжөөдөг хүмүүсийн “цайны ганц” дуу хэвээрээ байгаа. Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч, “Люмино”-г сонсож өссөн хүүхдүүд тэдэнтэй хамт том болжээ. Тэд удахгүй 15 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэх гэж буй. “Люмино” хамтлагийн МС буюу Д.Тэмүүжинг энэ удаагийн “Хүмүүс” буландаа урилаа.

-Саяхан мөсний загасчлалын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоод ирсэн гэж сонслоо. Олз омог ихтэй юү?

-АНУ-ын Висконсин мужид болсон мөсний загасчлалын дэлхийн аваргын 10 дахь удаагийн тэмцээнд Монголын баг анх удаа оролцлоо. Таван тамирчин, нэг дасгалжуулагчийн хамт оролцоод наймдугаар байрт шалгарсан. Япон, Польш зэрэг орны мэргэжлийн багийг ардаа орхисон нь чамлахаарг үй амжилт. Мөсний загасчлал удахгүй өвлийн олимпод багтах сурагтай байсан. Хэрвээ тэгвэл хамгийн түрүүнд л гүйгээд орно доо.

-Загас барих, ан хийх нь тэвчээр шалгасан ажил. Ийм хообийтой эрч үүд их тайван, барагтай юманд уурладаггүй гэдэг. Та хэр тэвчээртэй хүн бэ?

-Би их тайван гэх үү дээ. Загас барих нь хүний сэтгэл санаанд нөлөөлж, байгаль дэлхийгээ хайрладаг болгодог юм билээ. Загачлахаар явахдаа хог, тамхины ишээ уутанд хийгээд аваад ирдэг. Ганц гэм нь хувиа боддог болчихдог юм. Хообийныхоо төлөө хамаг цаг заваа зарцуулахаар ар гэрийн ажил орхигдох тал бий.

-Хэзээнээс загасчлах дуртай болчихов оо. Барьсан загасаараа хоол хийж, хүм үүсийг дайлдаг уу?

-Би загас иддэггүй л дээ. Барьсан загасныхаа ихэнхийг буцаагаад тавьчихдаг. Загасчлах нь алан хядлага биш. Спорт загасчлалын сайхан нь тэр. Загас барих мөчид үгээр хэлж чадахааргүй тийм гоё мэдрэмж авдаг учраас хообийндоо донтсон гэж болно. Багадаа Туул гол үерлэх үед загас барихаар очоод загасчидтай танилцаж, олон зүйл заалгаснаас хойш энэ хообийндоо улам дуртай болсон. Миний барьсан хамгийн том загас 1996 онд Хөвсгөл далайгаас гогодсон 145 см тул. Нутгийн хүмүүс лусын хаан байж магадгүй гэсэн болохоор зургийг нь аваад буцаагаад тавьсан. Сүүлийн үед загасчлалын клубтэйгээ хамтраад интернэтээр нэвтрүүлэг хийж байгаа.

-Таныг ажиглаад байхад малгай, цамц гээд бүх хувцас чинь Люмино, мс, mcbeats гэсэн бичигтэй байх юм. Хувцсаа хаана хийлгэдэг вэ. Өөрийн гэсэн брэндтэй болох санаа бий юү?

- Брэндийн хувцас дээр гар хийцээр нэр, бэлгэ тэмдгээ оёулдаг. Энгийн хувцас өмсөж байснаас өөрийн гэсэн хэв маягтай байвал гоё шүү дээ. Бага багаар хийлгэсээр нэг мэдэхэд бүх хувцсаа тийм болгочихож. Гадаадын одууд өөрийн брэндтэй байдаг. Монголд зах зээл бага болохоор хүмүүс хэр сонирхохыг мэдэхгүй юм. Их мөнгө орох ажил шүү дээ. Гэхдээ том компаниудтай хамтраад, өөрөө загвараа гаргаад брэндтэй болж болох л юм. Одоогоор цаг, зав муутай байгаа болохоор мэдэхг үй байна.

-Монголын нийгэмд урлагийнхан, тэр дундаа хип хопчид уран бүтээлээрээ мөнгө олох нь бага. Та уран бүтээлээ хийхээс гадна хэрэгцээний мөнгөө яаж олдог вэ?

-Урлагийнхан мөнгө олох үедээ сайн, олохгүйдээ хүрвэл навс сууна шүү дээ. Хажуугаар нь заавал өөр юм хийхгүй бол хэцүү. Амжуулж хийсэн хүний амьдрал дээшлээд байдаг. Би жижиг сажиг өөр зүйл хийнэ ээ. Монголд хүн ам цөөн, дээр нь урлагийн бүтэц, зохион байгуулалт маш буруу учраас мөнгө олох боломж багатай. Телевиз, радио бидний хийсэн бүтээлд мөнгө төлж цацдаг болсон цагт л урлаг зөв голдрилдоо орно. Гэхдээ олныг хамарсан нийтийн дууныхан уран бүтээлээ туурвиад мөнгөө олоод амьдарч чаддаг байх. 2000-2005 оны үед бидний гаргасан бүх цомог зарагдаад л гоё байж дээ. Одоо интернэт гарч ирснээр бүх юмыг амарчлаад, гаргасан цомгийг маань цахим ертөнц өд дороо цацчих юм.

-Таныг “дош”-ныхоо хамгийн ганган хүү байсан гэж сонссон. 1980-аад оныхны бага нас хэрхэн өнгөрсөн бол?

-Одооны хүүхдүүд спорт машинаараа өрсөлддөг бол манай үеийнхэн оригиналь пүүзээрээ бие биенээсээ ялгарахыг оролддог байлаа. 1990-ээд онд хүн бүр наймаа хийдэг байсан үед аав, ээж ийшээ тийшээ явна. Тэгээд л орчин үеийн хувцас авчирч өгдөг байлаа. Би сокс гээд бэйсболын тамирчных шиг цамц, малгайнд дуртай байсан. “Нарны титэм”, хорооллын дэлгүүрийг сэнср үүлнэ шүү дээ. Хаана шинэ бараа ирснийг андахгүй. Заримдаа хүүхдүүдтэй хувцсаа наймаалцана. Ээж, аав хүний хуучин хувцас өмсөөд бузартана гэж зэмлэнэ. Хорооллын Батаагийн пүүз, циркийн Баяраагийн цамц гээд л ярьчихсан өмсөөд явна. 1980-аад оныхон нинжа болж тоглох дуртай байсан. Тэр үед “Хон Гиль Дон” гэж кино анх гараад л, Жэки Чан, Жет Ли од болж байсан. Нинжа болж тоглох гэхээр тэр үед сэлэм байдаггүй байлаа. Хөнгөн цагааныг вагоны зам дээр тавьж, дайруулахаар яг сэлэм шиг хавтгай болчихно. Түүгээрээ л тоглож өссөн дөө.

-Роликийн улсын аварга болж байсан гэсэн үү?

-Би 1998 оны аварга шүү дээ. Роликоор гулгаад олон найз, нөхөдтэй болж, хүмүүст зааж өгдөг байсан. Намайг Сүхбаатарын талбай дээр гулгахыг харах гэж хүүхдүүд холоос зорьж ирдэг байлаа. Ер нь хотын соёлыг эрт мэдэрсэн, өөрийгөө бусдаас онцгой байгаагаа ч мэддэг хүүхэд байсан. Тэр үед гулгадаг байсан хүүхдүүд саяхнаас фэйсбүүкээр нэг нэгнийгээ олоод цуг гулгая гээд ярилцсан байна лээ. Би роликоо хулгайд алдчихсан. Удахгүй шинийг аваад тэдэнтэйгээ нэгдэнэ дээ.

-Хамгийн анх “Люмино энд гарч ирэв” тоглолтоо хийснээс хойш 14 жил өнгөрчээ. Энэ хугацаанд жаргал, зовлон олон зүйлээ хамтдаа туулсан байх даа?

-1999 оны аравдугаар сарын 30-нд “Топ тен”-д хийсэн анхны тоглолтоо хэзээ ч мартдаггүй. Олон үзэгч ирэхийг хараад уйлах шахаж байлаа. Түүний дараа хийсэн “Монголын танхай рэпчдийн бодит байдал” тоглолтынхоо бүх орлогоор анхны клипээ “Бүтэлгүй хайр” дуундаа хийсэн. Тэр үед олон хип хоп хамтлаг байлаа. Бид уран бүтээлч сэтгэлгээтэй байсан болохоор тэднээс ялгарч, түрүүлж олны танил болсон. Бусад хамтлаг шиг олсон мөнгөө хувцас, зугаа цэнгэлд үрэлгүй бүгдийг нь цуглуулаад клип л хийгээд байя гэж боддог байсан. Клип хийж олонд танигдвал аяндаа мөнгө олдоно гэсэн зорилго тавьж ажилласан маань оносон. Уран бүтээлээ хийх гэж манай хамтлагийнхан бүгд их сургуулиа хаяж байсан. Гэхдээ дараа нь дахиж сурсан л даа.

-Олон жил хип хоп дуу дууллаа. Хип хопын анхдагчдын нэгийн хувьд одоо үеийн үглэдэг дүү нараа юу гэж дүгнэж байна вэ?

-Хүссэн аяа интернэтээс татаж дуу хийгээд түүнийгээ цахим хуудсаар цацаад олон хүнд хүргэчихдэг болжээ. Бидний үеийг бодоход юм хөгжөөд дуу хийх их амархан болж. Олон талын сэдэвтэй дуу хийж буй нь сайшаалтай. Гэхдээ дуулдаг хүмүүс олон болсон ч чанартай юм хийхг үй байна. Өрсөлдөх чадвар алга. Өрсөлдөөн гэдэг бол интернэтээр клипийг олон үзсэнээр биш, тоглолтод ирсэн үзэгчдийн тоо, олсон мөнг өөр хэмждэг юм. Биднийг дуулж эхлэх үед долоо хоног бүр “Топ тен”-д хип хоп шоу болдог байлаа. Ээж, аавыгаа шаналгахгүй мөнгө олоод, уран бүтээлээ хийгээд болоод л байдаг байсан. Одоо тийм тоглолт ч болохоо больж.

-“Хоёр хүү”, “Ice top” хамтлаг нийлээд “Гарах гарцгүй” нэртэй бүлэг байсан. Тэр үед тэдэнтэй бяцхан дайсагналцдаг байсан санагдана. Бие биедээ дургүй юм уу эсвэл уран бүтээлээрээ өрсөлддөг байсан хэрэг үү?

-Мэдэхгүй ээ. Одоо санадагг үй юм. Гэхдээ хип хоп гэдэг чинь байнга л нэг нэгнийгээ доош хийж од болдог их сонин урсгал. Бүх л орны хип хопыг ажиглахад би ийм лаг, чи тийм муу гэж дуулдаг. Хип хопууд хэзээ ч “Сүүний дээжээ өргөөрэй, ээж минь дээ” гэж үглэхгүй. Тэгж дуулдаг урсгал нь нийтийн дуу гээд тусдаа байна. Харин нийтийн дуучид хэзээ ч “Чи авлига аваад байна уу даа хө” гэж дуулахгүй. Хип хоп харин “Чи авлига авдаг, ийм тийм” гэж бодит үнэнийг хурцаар шүүмжилдгээрээ бусдаас өөр.

-Урлаг хүмүүсийг хүмүүж үүлэх үүрэгтэй гэдэг. Харин хип хопчид дуундаа хараал хэлдэг, хүүхдүүдэд буруу үлгэр дуурайл үзүүлдэг болохоор урлаг биш гэх хүмүүс байдаг. Та юу гэж боддог вэ?

-Хип хоп урлаг улс бүрт өөрийн онцлогтойгоор хөгждөг. Америкийн харууд яахав дээ, угаасаа хэцүү амьдрал туулдаг болохоор ч тэр үү, байнгын бүдүүлэг үг хэрэглэж, өөрийгөө өгзгөөр илэрхийлдэг хүмүүс байдаг. Харин бид бол өвөг дээдсээ хүндэлдэг, ардын аман зохиол, сургаалтай, амны билгээс ашдын билэг гэдэг хүмүүс. Тиймээс бид харуудаас өөрөөр дуулах ёстой. Гэхдээ хараалын үгийг дуундаа зөв газар давс, хужрыг нь тааруулан хэрэглэж болно. Бид багадаа хараалын үгтэй дуу их хийдэг байлаа. Тэгтэл манай найзын ээж нь “Тэмүүжинтэй битгий найзлаарай. Хараалын үгтэй дуу дуулдаг танхай хүүхэд” гэж хэлсэн байсан. Тэр үеэс л манай хамтлагийнхан “Хүрээлэл үүсгэх гэсэн биш хүмүүсийг үргээгээд байна уу даа” гэж эмээгээд хараалтай дуу дуулахаа больсон.

-“Эминэмийн дуу бичлэгийн студид цомгоо бичүүлж магадгүй” гэж фэйсбүүк хуудастаа бичсэн байсан. Санасан хэрэг бүтэв үү?

-Тэдний студиэр энгийн хүн шагайх ч эрхгүй, дунд зэргийн уран бүтээлчид дуу бичүүлж болдоггүй юм билээ. Тэдний шалгалтыг давсан, зиндаанд нь хүрэхээр хүмүүстэй л хамтарч ажилладаг. Бид монгол хип хоп гэсэн утгаараа тэдэнд сонирхолтой санагдсан байх. Гэхдээ бидний халааснаас гарахааргүй их мөнгө хэрэгтэй. Спонсор олохоор хэд хэдэн компанид санал тавиад байгаа. Хэрвээ бүтчихвэл дэлхийн дуугаралтыг Монголдоо авчрах болно.

-Хамтлагийнхаа 15 жилийн ойгоор юу хийхээр төлөвлөөд байна вэ?

-Манай Баажий NBA сурвалжлахаар АНУ-ыг зорьсон. Ирэхээр нь ойн баяртаа бэлдэж эхэлнэ дээ. Бидэнд 15 жил гэдэг дахиж олдохгүй учраас гоё хийхийг хичээх болно. “Люмино” хамтлаг одооноос уран бүтээлээ урьдных шигээ эрчимтэй хийж, унтсан луу сэрнэ. Үзэгч, сонсогчдод яаж хөгжсөн өө харуулах ёстой. Ирэх аравдугаар сард “Улаанбаатар палас”-д тоглолтоо хийхээр төлөвлөөд байна. Харин үүний өмнө АНУ, Европын орнуудаар аялан тоглох бодолтой байгаа.

-Ингэхэд та хэд хүртлээ үглэх бодолтой байна вэ?

-Тайзнаас хөөгдөх хүртлээ дуулна. Хөөгдөнө гэдэг нь миний тархи олигтой сэтгэхгүй, үг бичиж чадахаа болиод, сайн дуулахгүй бол өөрөө аяндаа тайзнаас бууна гэсэн үг. Манай хамтлаг дуулахаа болих болоогүй ээ. Хаа байсан юм, залуухан байна, хийж чадаж байна. Харин хуучин хамтлаг эргэн хүчээ авах гэж байгаа учраас шинэ уран бүтээлчид шиг л сайн менежмент хийх хэрэгтэй.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7115216/7db/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Datesort Уншсан
1769 Монгол эрдэмтэд нано кальцитай шүдний оо хийх технологи боловсруулжээ 2013-03-08 12487
1768 ЭЭЖТЭЙГЭЭ ХАМТ БАЙХДАА ХАМГИЙН ЖАРГАЛТАЙ 2013-03-08 12271
1767 “iTunes App store”-т Д.Болдын аппликейшн хамгийн эрэлттэй байна 2013-03-11 11961
1766 Японоос суралцаж, Монголдоо боловсруулна 2013-03-11 12947
1765 Анхны хурдны замыг евро стандартаар барина 2013-03-11 11692
1764 ТЭМЭЭН ПОЛОГ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БРЭНДЭЭР ЗАРЛАВ 2013-03-11 12945
1763 “ЭЗЭГНЭГЧ” КИНО АЗИАС ГАНЦААРАА ШИЛДЭГ ЖҮЖИГЛЭЛТ НОМИНАЦИД НЭР ДЭВШЖЭЭ 2013-03-13 12559
1762 ЦАСАН ДАЛАЙ ДАХЬ МӨСНИЙ БАЯРЫН 200 САЯ ТӨГРӨГИЙН СЮРПРИЗ 2013-03-13 12195
1761 ШАТАР МОНГОЛООС ҮҮССЭНИЙГ ГЭРЧЛЭХ ЧУЛУУ 2013-03-13 12065
» МС: Бидний уран бүтээлд мөнгө төлдөг болсон цагт л урлаг зөв голдрилдоо орно 2013-03-13 12652
1759 Эрчим хүчний үнийг нэмэх шаардлагагүй гэжээ 2013-03-14 12629
1758 Рикардо Мильори: Монголыг стратегийн чухал газар гэж үздэг 2013-03-14 12145
1757 ИНЧЁНД БЭЛТГЭЛ ХИЙСЭН Т.ЭНХЖАРГАЛ ТИВИЙН АВАРГА БОЛОВ 2013-03-14 10958
1756 Монголын жааз хөгжмийн хаад 2013-03-15 13868
1755 ДЭЛХИЙД ТАНИГДСАН МОНГОЛ ЭМЧ 2013-03-15 11802
1754 МОНГОЛЧ ЭРДЭМТДИЙН ХУРАЛД ЭСЯ-НААС ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ 2013-03-15 17822
1753 Н.Төгсцогт хоёр тэмцээнд дараалан аваргаллаа 2013-03-18 10309
1752 “ОЮУТОЛГОЙ” УЛС ТӨРИЙН “ЗЭВСЭГ” БИШ 2013-03-18 11926
1751 Б.ГАНБОЛД: БАГ ЗҮҮСЭН ХҮМҮҮСИЙГ ХАРАХААР ӨӨРИЙН ЭРХГҮЙ ДОТОР ШАТДАГ 2013-03-18 12796
1750 Н.Ариунболд: Мөнгө босож ирээд цай чанаж өгөх биш, ээж минь л байхад болно 2013-03-18 11972
배너신청
자생병원

배너신청