Бичлэгийн тоо 3,329

Говийн заан гэгдэх тэмээг алдаршуулж, спортын шинэ төрөл бий болгон, тоо толгойг нэмэх зорилгоор “Тэмээн поло” фестивалийг “Монголын тэмээн поло, спорт уралдаан, аяллын холбоо” ТББ-аас сүүлийн арван жил зохион байгуулж буй. Энэ жилийн “Тэмээн поло-2013” өвлийн фестиваль өнгөрсөн амралтын өдрүүдэд Цонжин болдог цогцолборт болсон юм. Нээлтийн арга хэмжээнд ҮХАА-н сайд Х.Баттулга оролцож, “Энэ фестиваль нь ховордоод буй хоёр бөхт тэмээний тоо толгойг өсгөх зорилготой. Монгол Улс 1950-иад онд хамгийн олон буюу 900 мянган тэмээтэй байсан. Харин 2002 онд тоо толгой нь цөөрч 200 мянган тэмээтэй болсон бол өдгөө 300 мянга болон өслөө” гэв.

Харин ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл “Төрийн бус байгууллагын нэг ажил байсан арга хэмжээ энэ жилээс үндэсний уламжлалт аялал жуулчлалын брэнд болох юм. Түүнчлэн тогтмол зохион байгуулах газар, өдөр, хөтөлбөртэй болно” гэлээ. Уг арга хэмжээнд зургаан аймгийн 20 гаруй сумын тэмээчид 150 гаруй тэмээтэй ирсэн байв. Фестивалийн үеэр тэмээн поло улсын аваргын тэмцээн, хурдан тэмээний гурван насны уралдаан болсноос гадна сайхан тэмээтэй хосыг шалгаруулсан юм.

Тэмээн поло нь ерөнхийдөө хоккейтэй төстэй. Тэмээн дээрээс цохиурын тусламжтайгаар бөмбөгөө цохин эсрэг багийн хаалганд оруулж тоглодог. Нэг талдаа найман минут, нийт 16 минут тоглоно. Талбай дээр дөрвөн гишүүн гарах бөгөөд ээлжийн нэг тоглогчтой. Тоглох үед тэмээнийхээ хөлийг цохичихдог тул хөлийг нь хамгаалж боодог аж.

Сонирхуулахад, дэлхийд 500 мянган хоёр бөхт тэмээ байдгийн 300 мянга нь Монголд байдаг аж.



Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7109246/9f5/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Datesort Уншсан
1769 Монгол эрдэмтэд нано кальцитай шүдний оо хийх технологи боловсруулжээ 2013-03-08 12487
1768 ЭЭЖТЭЙГЭЭ ХАМТ БАЙХДАА ХАМГИЙН ЖАРГАЛТАЙ 2013-03-08 12271
1767 “iTunes App store”-т Д.Болдын аппликейшн хамгийн эрэлттэй байна 2013-03-11 11961
1766 Японоос суралцаж, Монголдоо боловсруулна 2013-03-11 12947
1765 Анхны хурдны замыг евро стандартаар барина 2013-03-11 11692
» ТЭМЭЭН ПОЛОГ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БРЭНДЭЭР ЗАРЛАВ 2013-03-11 12945
1763 “ЭЗЭГНЭГЧ” КИНО АЗИАС ГАНЦААРАА ШИЛДЭГ ЖҮЖИГЛЭЛТ НОМИНАЦИД НЭР ДЭВШЖЭЭ 2013-03-13 12559
1762 ЦАСАН ДАЛАЙ ДАХЬ МӨСНИЙ БАЯРЫН 200 САЯ ТӨГРӨГИЙН СЮРПРИЗ 2013-03-13 12195
1761 ШАТАР МОНГОЛООС ҮҮССЭНИЙГ ГЭРЧЛЭХ ЧУЛУУ 2013-03-13 12065
1760 МС: Бидний уран бүтээлд мөнгө төлдөг болсон цагт л урлаг зөв голдрилдоо орно 2013-03-13 12652
1759 Эрчим хүчний үнийг нэмэх шаардлагагүй гэжээ 2013-03-14 12629
1758 Рикардо Мильори: Монголыг стратегийн чухал газар гэж үздэг 2013-03-14 12145
1757 ИНЧЁНД БЭЛТГЭЛ ХИЙСЭН Т.ЭНХЖАРГАЛ ТИВИЙН АВАРГА БОЛОВ 2013-03-14 10958
1756 Монголын жааз хөгжмийн хаад 2013-03-15 13868
1755 ДЭЛХИЙД ТАНИГДСАН МОНГОЛ ЭМЧ 2013-03-15 11802
1754 МОНГОЛЧ ЭРДЭМТДИЙН ХУРАЛД ЭСЯ-НААС ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ 2013-03-15 17822
1753 Н.Төгсцогт хоёр тэмцээнд дараалан аваргаллаа 2013-03-18 10309
1752 “ОЮУТОЛГОЙ” УЛС ТӨРИЙН “ЗЭВСЭГ” БИШ 2013-03-18 11926
1751 Б.ГАНБОЛД: БАГ ЗҮҮСЭН ХҮМҮҮСИЙГ ХАРАХААР ӨӨРИЙН ЭРХГҮЙ ДОТОР ШАТДАГ 2013-03-18 12796
1750 Н.Ариунболд: Мөнгө босож ирээд цай чанаж өгөх биш, ээж минь л байхад болно 2013-03-18 11972
배너신청
자생병원

배너신청