Бичлэгийн тоо 3,329

АТГ-ын удирдлагатай холбоотой дуулиан хэвлэлийн хуудсыг чимэх болсоор удлаа. Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав саяхан хийсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр сэтгүүлчдэд Ч.Сангарагчаа, Д.Сундуйсүрэн нарын эрхийг түдгэлзүүлэхээр УИХ-д дахин хандаж байгаагаа мэдэгдсэн. Түүгээр зогсохгүй “Ч.Сангарагчаа өөрийн ажилтан, хэлтсийн дарга Э.Амарбатыг бүтэн 15 хоногийн турш тагнаж чагнаж, хууль бус гүйцэтгэх ажил явуулж байгаад үйлдэл дээрээ баригдсан” хэмээн мэдэгдсэн юм. Ч.Сангарагчаа юуны учир удирдлагадаа ажиллаж байгаа хүнийг тагнах болов.

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР ХУУЛЬ ЗӨРЧИЖ НУУЦ ЗАДРУУЛАВ УУ

Монгол төрд нууц гэх зүйл үнэхээр үгүй боллоо. Үүнийг сүүлийн үед болж байгаа үйл явдал, албан тушаалтнуудын хэлж ярьж байгаа бүхэн нотлох болов уу. Төрийн нууц задруулахгүй гэж ам өчиг өгч, гарын үсэг зурсан албан тушаалтнууд албаны эрх мэдлээ хэтрүүлэн төрийн нууцад хамаарах мэдээ, баримт сэлтийг задлаж байгаа нь гайхмаар. Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав өнгөрсөн долоо хоногт сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ нууц задруулсан гэдгийг хэд хэдэн хуульч хэлж байна. АТГын удирдлагыг нухчин дарахын төлөө төрийн нууцад хамаарах мэдээ сэлтийг задлаж байгаа нь түүнд юу ч биш бололтой.


Төрийн нууц гэдэг бол ам нь халсан авгайчуудын ярих хов биш байлтай. Харин өнөөдөр манайд төрийн нууц айлын авгайчуудын ярих ховын дайтай үнэгүйдсэн гэхэд нэг их хилсдэхгүй. Улсын ерөнхий прокурор төрийн нууц задруулсан гэж хуульчид үзэх үндэслэл нь түүний хийсэн мэдээлэлтэй холбоотой. Тэрбээр сэтгүүлчдэд Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсээс “Маш нууц” хэмээн тамга дарсан бичгийг уншсан нь хуульчдыг ийн хэлэхэд хүргэсэн аж. Бид ТЕГ-ын эх сурвалжаас Улсын ерөнхий прокурорт явуулсан бичгийн талаар тодруулахад “Нууцын зэрэглэлтэй бичиг явуулсан” гэв.


Төрийн нууцын тухай хуульд “Гүйцэтгэх ажлын арга хэлбэр, хүч хэрэгсэл, мэдээллийн эх сурвалж, орон тоо, зохион байгуулалт, баримт бичиг, архив, мэдээллийн сан нууцад хамаарна” гэж заасан байгаа. Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд “Гүйцэтгэх ажлын шугамаар шалгасан болон шалгаж байгаа хэргийн баримт бичиг, холбогдох эд зүйл, үйл ажиллагаа маш нууцын зэрэглэлд хамаарахаар” заажээ.


Уг нь Эрүүгийн хуулийн 87 дугаар зүйлд “Төрийн нууцад хамаарах мэдээ, баримт бичиг, эд зүйл, объект, үйл ажиллагааг итгэмжлэгдэн хариуцсан буюу албан тушаал ажил үүргийн хувьд мэдсэн этгээд задруулсан нь эх орноосоо урвах, тагнуул хийх гэмт хэргийн шинжгүй бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг. Харин мөрдөн байцаалтад байгаа хэргийн талаар прокурорын зөвшөөрлөөр мэдээлэл өгч болно гэсэн заалт Эрүүгийн байцаан шийтгэх хуульд байдаг.


Эндээс үзвэл Улсын ерөнхий прокурор хууль зөрчиж улсын нууц задруулав уу гэж болохоор байна. Тэрбээр энэ үйлдлээрээ Төрийн нууцын тухай, Гүйцэтгэх ажлын тухай, Авлигын эсрэг, Төрийн албаны хууль, Прокурорын байгууллагын тухай гээд олон хууль зөрчиж байна. Энэ нь түүнийг хуульч гэж хэлэхэд эргэлзээ төрүүлэхээр. АТГ-аас УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд хандаж бичсэн албан бичигт прокурор, тагнуулын байгууллагын нэр бүхий албан тушаалтнууд хууль зөрчсөн талаар дурдсан байгаа аж.


Түүгээр зогсохгүй уг албан бичигт Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав, Улсын ерөнхий прокурорын туслах, Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Л.Болд нар ажил үүргийнхээ хүрээнд мэдсэн төрийн нууцад хамаарах мэдээллийг хэвлэлийнхэнд задруулсан талаар дурдаж, тэдний хууль бус үйл ажиллагааг анхааралдаа авахыг хүссэн аж.


Э.АМАРБАТ ХҮҮХЭЛДЭЙ БОЛСОН УУ

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн даргаар ажиллаж байгаад албан тушаал буурсан Э.Амарбат сүүлийн хэд хоногт ажилдаа очоогүй гэнэ. Албан тушаалыг нь бууруулсныг эсэргүүцэж ийнхүү ажилдаа очихгүй яваа хэмээн зарим нэг нь үзэж байв. Харин албаны эх сурвалж түүнийг “Эрүүл мэндийн шалтгааны улмаас ажилдаа ирэхгүй байгаа. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа” гэсэн юм. Э.Амарбатыг ажлын байрны зорилго зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэлээр АТГ-ын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн Төрийн албаны тухай хуулийн заалтын дагуу албан тушаалаас нь бууруулж мөрдөн байцаагч болгосон гэсэн.

Хэдийгээр ажилдаа очоогүй ч түүнийг Мөрдөн шалгах хэлтсийн нэгдүгээр албанд байцаагчаар томилсон аж. Өнгөрсөн өвлөөс эхлэн хэл ам татлах болсон түүнийг удирдлага нь юуны учир тагнах болов. Энэ асуудал нууцын зэрэглэлд хамаарч байгаа аж. Тиймээс тагнуулынхан Улсын ерөнхий прокурорт явуулсан албан бичгээ маш нууц гэж илгээсэн юм байна. АТГ-ынхан нэгнийгээ тагнаж чагнасан асуудал “гээнэ дээ ч бий, гооно доо ч бий” гэдгээр хэн хэнийх нь буруу байгаа бололтой.


Бидэнд олдсон мэдээллээр Э.Амарбатыг чагнаж, тагнаж байсан нь үнэн гэнэ. Гэхдээ Гүйцэтгэх ажлын тухай хууль зөрчөөгүй гэдгийг тагнуулынхан тогтоосон аж. Учир нь Гүйцэтгэх ажил явуулахдаа прокурорт заавал мэдэгдэх ёстой байдаг аж. Энэ ажлыг хойшлуулшгүй тохиолдолд гүйцэтгэх ажил хийх эрх бүхий байгууллагын даргын зөвшөөрлөөр явуулж, тодорхой хугацааны дотор прокурорт мэдэгдэх заалт ч байдаг юм байна. Үүний дагуу гүйцэтгэх ажил явуулсан гэдгийг холбогдох хууль хяналтын байгууллагын эх сурвалж нотоллоо.


Э.Амарбатад гүйцэтгэх ажил явуулах болсон шалтгаан нь түүнтэй холбоотой шалгах шаардлагатай асуудал байсан учраас хийсэн гэх бөгөөд энэ нь хуульд харшлахгүй гэдгийг хууль хяналтын байгууллагын олон эх сурвалж нотолж буй юм. Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав Э.Амарбатыг бамбай болгосон нь АТГ-т “харшилтай”, тус байгууллагын эсрэг ашиг сонирхолтой улстөрчид нөхцөл байдлыг өөрсдөдөө ашигтайгаар эргүүлэхийн тулд гүйцэтгэх ажлыг бамбай болгосон гэх хардлага ч иргэдийн дунд байгаа юм.


Ямар сайндаа л иргэд “Бурхинууд золиосныхоо хүүхэлдэйгээр Э.Амарбатыг сонголоо” гэж ярилцаж, зарим мэдээллийн сайтын дор ингэж сэтгэгдэл үлдээж байх вэ дээ.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3452779/b19/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Datesort Уншсан
3329 Гадаадад байгаа иргэдийг консулын газраар дамжуулж тооллогод хамруулна 2010-07-24 22523
3328 Цагдаагийнхан Солонгост сургасан эрэлч нохойтой боллоо 2010-07-24 23445
3327 Солонгосчууд Цэлмэг хүүд амьдрал бэлэглэсэн шигээ өөр олон хүнд туслахыг хүсэж байна file 2010-07-24 22543
3326 Р.Буд:Үндэсний наадамд монгол морьд уралдах ёстой file 2010-07-24 22123
3325 Хорин мянгатын шинэ дэвсгэрт гүйлгээнд гарлаа file 2010-07-25 21429
3324 Хүүхэд уйлж байна, хүмүүс ээ... 2010-07-25 21318
3323 Яамдын худалдан авах хөрөнгийн хязгаарыг батлав file 2010-07-25 19457
3322 Олимп, дэллхийн аваргууд онцгойрч түрүүлэв 2010-07-26 20222
3321 Буриад зоны наадам өндөрлөлөө 2010-07-26 21646
3320 Монгол Улс мөнгө угаадаг эсэхээ шалгуулна 2010-07-26 19479
3319 Хакүхо:Хүртэх ёстой юмаа хүртэхгүй байна гэдэг хэцүү юм 2010-07-26 20041
3318 ИХ ХАЛАЛТ, ИХ ГАМШИГ ДАГУУЛАХ БОЛОЛТОЙ 2010-07-27 18410
3317 Цагаатгалын комисс ажлаа дүгнэв 2010-07-27 20405
3316 Хүний биеийг хэрэн хэсэх цагаан биет бий болжээ 2010-07-27 18372
3315 Б.Чингүнжавын тэмцэл монголчуудын зүрхний хилэн байсан 2010-07-28 16256
3314 Сүмогийн ордонд бөмбөг тавьсан гэв үү 2010-07-28 13194
3313 Эх орондоо ажиллавал 8000 доллараар цалинжина 2010-07-28 18230
3312 Хууль бус ажиллагаа иргэдийг эсэргүүцэлд дууджээ [1] 2010-07-28 13388
3311 Нэг дээврийн дор 2010-07-28 11818
» ТЭРГҮҮН КОМИССАР Ч.САНГАРАГЧАА АЖИЛТНАА ЮУНЫ УЧИР ТАГНАВ 2010-07-29 12057
배너신청
자생병원

배너신청