Бичлэгийн тоо 3,329


Энэ сарын 16-24-нд Тайландын нийслэл Бангкок хотноо Азийн хоккейн “Challenge Cup” тэмцээн боллоо. Тэмцээнд 10 баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөж, медальтнуудаа тодруулав. Азийн хоккейн холбооноос дэлхийд өрсөлдөх хэмжээнд хүрээгүй зэрэглэл доогуур багуудыг хооронд нь тоглуулж, ур чадварыг нь ахиулах үүднээс 2008 онд анхны тэмцээнийг хийж байлаа. Өнгөрсөн таван тэмцээнд Тайвань, Арабын нэгдсэн Эмират улс тус бүр хоёр, Хонконг нэг удаа аваргалж байв.

Манай хоккейчид энэ тэмцээнд өмнө нь хоёр удаа орж, 2009 онд тав, 2010 онд зургадугаар байр эзэлсэн. Тэгвэл энэ жил Монголын шигшээ амжилтаа ахиулж, анх удаа медалийн тавцанд гарлаа. Манайхан “В” хэсэгт багтсан бөгөөд эхний тоглолтдоо Энэтхэгийг 20:0-ээр хожиж, өнгөлөг байгаагаа харуулсан. Довтлогч Э.Энхтөгс хет-трик хийснээс гадна нэг оновчтой дамжуулалт өгсөн бол багийн ахлагч Н.Мишигсүрэн 7 (2+5), Ж.Баярсайхан 7 (1+6) оноо авч, шилдэг тоглолт үзүүлэв. Дараа нь манайхан Макоаг 6:1-ээр буулган авч, ялалтын цувралаа үргэлжлүүлсэн. Тооны харьцаа 5:0 байх үед Макао нэр төрийн ганц гоол хийжээ. Энэ тоглолтод Н.Мишигсүрэн, Г.Тамир нар дубль хийсэн юм. Улмаар Сингапурын хоккейчдыг хүндхэн тулаанд 3:2-оор буулган авснаар Хонконгийн хамт хэсгээ тэргүүлсэн хэвээр үлдсэн.

Хоккейчид маань тоглолтын эхнээс санаачилгыг авч, олон хүчтэй довтолгоогоор бөмбөгдсөн ч Сингапур эхний шайбыг орууллаа. Харин хоёрдугаар үеийн эхэнд Ж.Баярсайхан тоог тэнцүүллээ. Гэтэл арав хүрэхгүй минутын дараа эхний гоолын эзэн Ё.Венема манай хаалгыг дахин мялаах нь тэр. Харин энэ гоолоос минут гаруйхны дараа Ч.Пүрэв-Очир тэнцээний шайбыг орууллаа. Улмаар цаг дуусахаас таван минутын өмнө Ж.Баярсайхан багтаа ялалт авчирсан гоолыг оруулсан юм. Г.Тамир түүнд дамжуулалтыг өгчээ. Харамсалтай нь манайхан хэсгийн тэргүүн багийг тодруулах сүүлийн тулаанд Хонконгод хожигдсоноор хэсэгтээ хоёрдугаар байр эзлэв. 2011 оны аварга хонконгчууд 4:0, 4:1, 5:1, 6:2 гэх зэргээр илүүрхсээр манайхан огт боломж өгсөнгүй.

Ийнхүү хэсгээс хоёроор гарсан хоккейчид нөгөө группийн дэд байрын эзэн Тайландтай шөвгийн наймд тоглосон. Хожсон нь цааш медалийн төлөө өрсөлдөх чухал тулаанд Монголын шигшээ 5:4- өөр давамгайлснаар анх удаа их шөвөгт шалгарсан юм. Уг нь Монгол эхний хоёр гоолыг хийсэн ч Тайланд удалгүй тэнцүүлж чадав. Үүнээс хойш багууд тус бүр нэг шайб хийснээр тоо 3:3 болон тэнцлээ. Эгзэгтэй энэ мөчид Тайландын довтлогч Т.Раттаначот тулааны хоёр дахь гоолоо хийж, тоглогчдыг маань эвгүй байдалд оруулсан. Харин манай гол довтлогчдын нэг Ж.Баярсайхан гурван минутын дараа тоог тэнцүүлж, багаа аварсан юм. Улмаар 52 дахь минутад М.Энхтөр ялалтын гоолыг хийжээ. Ийнхүү ямар ч медаль хүртэх боломжтой болсон монголчууд мөнгөн медалийн төлөө Хонконгтой өрсөлдөв.

Өмнө нь хэсгийн шатанд манай хоккейчид Хонконгод 7:3- аар хожигдсон. Тэгвэл энэ удаа хамаагүй дээр тоглолт үзүүллээ. Хонконг эхний хоёр үед гурван шайбаар тэргүүлж явав. Харин сүүлийн үед монголчууд зоримог довтолсны хүчинд таван минутын дотор гурвыг нөхөж хийн тоог тэнцүүлжээ. Довтлогч Ц.Шинэбаяр сүүлийн хоёр шайбыг оруулж, багийнхнаа сэргээсэн. Харамсалтай нь үүнийхээ дараа дахин нэг шайб алдаад 4:3-аар хожигджээ. Өчигдөр хоккейчид хүрэл медалийн төлөө Кувейттэй өрсөлдөж, 11:0-ээр бут ниргэсэн. Манайхан эхний хоёр үед таван шайб хийсэн бол сүүлийн 20 минутад зургаан гоолоор өрсөлдөгчийнхөө хаалгыг мялаасан юм. Ч.Пүрэв-Очир, П.Батзаяа нар хет-трик, Г.Тамир, Э.Мөнхзаяа нар дубль хийж, багийнхаа түүхэн ялалтад чухал үүрэг гүйцэтгэлээ. Багийн ахлагч Н.Мишигсүрэн гоол оруулаагүй ч дөрвөн оновчтой дамжуулалт өгсөн юм.

Ийнхүү Монголын хоккейчид олон улсын түвшинд анхны томхон амжилтаа гаргаж, “Challenge Cup” тэмцээнээс хүрэл медальтай ирлээ.

 “А” ХЭСЭГ

Малайз-АНЭУ 1:7

Кувейт-Тайланд 0:10

Тайвань-Кувейт 13:1

Тайланд-Малайз 16:3

АНЭУ-Тайвань 1:2 н.ц

Кувейт-АНЭУ 1:6

Тайланд-Тайвань 2:7

Малайз-Кувейт 2:6

АНЭУ-Тайланд 2:3

Тайвань-Малайз 9:1

Баг                            Тт    Хо   Н.Ц.Хо   Н.Ц.Хд    Хд   Ш/Х   Оноо

1.Тайвань                    4      3     1              -            -       31-5    11

2.Тайланд                   4       3     -               -           1       31-12  9

3.АНЭУ                       4       2     -              1           1       16-7    7

4.Кувейт                     4       1      -              -            3       8-31   3

5.Малайз                    4       -       -               -           4      7-38   0

“В” ХЭСЭГ

Монгол-Энэтхэг 20:0

Сингапур-Макао 4:6

Хонконг-Сингапур 10:0

Макао-Монгол 1:6

Энэтхэг-Хонконг 0:21

Сингапур-Энэтхэг 13:4

Макао-Хонконг 0:9

Монгол-Сингапур 3:2

Энэтхэг-Макао 1:9

Хонконг-Монгол 7:3

Баг                                Тт       Хо      Н.Ц.Хо      Н.Ц.Хд      Хд    Ш/Х    Оноо

1.Хонконг                        4         4           -                -              -       47-3    12

2.Монгол                         4         3           -                 -             1       32:10  9

3.Макао                           4         2            -               -              2       16-20   6

4.Сингапур                      4          1            -               -              3       19-23   3

5.Энэтхэг                        4           -            -               -              4        5-63    0

ШӨВГИЙН НАЙМ

Тайвань-Макао 11:0

Малайз-Кувейт 3:4

АНЭУ-Хонконг 3:6

Тайланд-Монгол 4:5

ХАГАС ШИГШЭЭ

Тайвань-Кувейт 21:0

Хонконг-Монгол 4:3

ХҮРЛИЙН ТӨЛӨӨ ТОГЛОЛТ

Монгол-Кувейт 11:0

Тэмцээний медальтнууд

Он               Хаана         Алт             Мөнгө            Хүрэл

2008            Хонконг      Тайвань       Малайз         Хонконг

2009            Абу Даби    АНЭУ          Тайланд        Малайз

2010            Тайпэй         Тайвань       АНЭУ          Тайланд

2011             Кувейт         Хонконг        АНЭУ         Тайланд

2012             Дехрадум     АНЭУ          Тайланд      Малайз

2013            Бангкок                                               Монгол

Монголын багийн бүрэлдэхүүн

Нэр                             байрлал        өндөр     жин

1.Б.Мөнхболд               хаалгач          170          68

2.А.Мэргэн                   хамгаалагч      180         85

3.Э.Энхтөгс                   довтлогч        168        65

4.Б.Болдбаяр                хамгаалагч     182       82

5.Э.Мөнхзаяа                 довтлогч        176        75

6.Ц.Шинэбаяр                 довтлогч        165       58

9.С.Оч                            хамгаалагч     186     75

10.Г.Нэгүүн                      довтлогч        178     88

12.А.Алтанбаяр                хамгаалагч      175    75

13.З.Од-Эрдэнэ                довтлогч         182    77

14.Ж.Баярсайхан               довтлогч         176    70

16.Ч.Пүрэв-Очир                довтлогч          172   72

18.Н.Мишигсүрэн                довтлогч         175  75

21.Г.Тамир                         хамгаалагч      183    76

22.П.Батзаяа                        довтлогч        172    70

24.Б.Цэрэнжалбир               довтлогч         175    80

25.Э.Улсболд                       хаалгач           172    62

Дасгалжуулагч: Э.Шинэбаяр

Дундаж нас 25, дундаж өндөр 176 см, дундаж жин 74 кг.

Багийн мэргэн буучид

Тоглогч                     Гоол            Дамж         Оноо

Н.Мишигсүрэн             4                  13              17

Ж.Баярсайхан              4                  12             16

Ч.Пүрэв-Очир               7                  4              11

П.Батзаяа                     5                  5              10

Г.Нэгүүн                       5                  4              9

Г.Тамир                        6                   3            9

Э.Мөнхзаяа                  6                  2              8
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7149491/7c6/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
배너신청
자생병원

배너신청