Бичлэгийн тоо 3,329

 - Тэрбээр өрсөлдөгчөө есөн саналын илүүгээр ялав -

Ерөнхийлөгчийн сонгуулийн тулааны нүргээн сонсогдож эхлэв. Засгийн эрхийг ээлжлэн барьсан улс төрийн хүчнүүдийн ойрын жилүүдийн хувь заяа энэ сонгуулиар шийдэгдэх тул эрх баригч хийгээд сөрөг хүчин ихээхэн ач холбогдол өгч байгаа юм. АН Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Элбэгдоржийн нэрийг дэвшүүлнэ, түүнтэй дүйх өрсөлдөгч үгүй гэж үзэж байгаа бололтой. Сүүлийн нэг сарын дотор улс төрийн хүрээнд энэ итгэлийг ганхуулахуйц үйл явц өрнөж, АН-д итгэх сонгогчдын итгэл бага багаар буурч буй нь тус намынхны төдийгүй Ерөнхийлөгчид дахин нэр дэвших Ц.Элбэгдоржийн сэтгэлийг чилээж эхэлжээ. МАН өнгөрсөн бямба гаригт ээлжит бага хурлаа хуралдуулж, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодрууллаа.

Морин цагт эхэлсэн тус хуралд намын Бага хурлын 310 гишүү ний 227 нь оролцож, намын зохион байгуулалт, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиг чээ тодруулах, мөрийн хөтөлбөр батлах, сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах эрхийг намын Удирдах зөвлөлд өгөх зэрэг асуудал хэлэлцжээ.

С.Баяр, У.Хүрэлсүх нар МАН-ыг тодорхойгүй хугацаагаар орхисноос хойш нэрлэх лидергүй шахам болсон тус намын Удирдах зөвлөл Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ын дарга, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Б.БатЭрдэнэ, Д.Оюунхорол, Д.Лүндээжанцан нарыг нэр дэвшүүлж, нууц санал хураалт явуулсан байна. Санал хураалтын дүнгээр Ө.Энхтүвшин 91, Б.Бат-Эрдэнэ 91, Д.Оюунхорол 28, Д.Лүндээжанцан 17 хүний санал авсан тул олонхийн санал авсан хоёр нэр дэвшигч дээр дахин санал хураалт явуулахад нэр дэвшигчид 113:113-аар санал дахин тэнцэж нэг саналын хуудас хүчингүйд тооцогджээ. Шөнийн 24.00 цаг өнгөрч байхад санал хураалтыг гурав дахь удаагаа явуулахад Б.Бат-Эрдэнэ 117, Ө.Энхтүвшин 108 санал авч, есөн саналын илүүгээр ялсан УИХ-ын гишүүн Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ ирэх сард болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхтэй болсон байна. Бага хурлын уур амьсгалаас анзаарахад тус намынхан дөмөгхөн санал авах хүнээ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлье гэж шийдсэн бололтой. “Олны анхаарлын төвд байсан нэр дэвшигч нь УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ байсан бол, Ө.Энхтүвшинд намын даргын нэр хүнд нь түүнтэй эн тэнцүү өрсөлдөхөд хүргэсэн” гэж эх сурвалжууд өгүүлэв.

Харин нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ “Сонгууль бол ардчиллын үнэт зүйл, шударга ёсны илэрхийлэл юм. Энэ удаагийн сонгуульд МАН Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ хамгийн түрүүнд тодрууллаа. Сонгуульд оролцох улс төрийн бусад нам, нэр дэвшигч болон сонгуулийн штабад хандан хэлэхэд “Шударга, маргаанг үй сонгууль зохион байгуулах зарчмыг барьж ажиллана. Мөн Ерөнхийлөгчөөр сонгогдвол шударга ёсыг сахиж, ард түмнийхээ эв нэгдлийн илэрхийлэгч болж ажиллана” гэсэн байна. Энэ үеэр МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал-Монголын эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Долгор “Нэр дэвшигчийн материал, бусад зүйлийг хуулийн дагуу нягт нямбай бэлдээрэй. Нэр дэвшигчийн нэрийг татуулах хэмжээний алдаа гаргаж болохгүй“ гэж сануулсан гэнэ. МАН-ын араас тун удахгүй УИХ-д суудалтай АН, МАХН, МҮАН, ИЗНН нэр дэвшигчээ тодруулах биз ээ. Гэхдээ нэр дэвшигчид бүрэн тодроогүй ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн далд сурталчилгаа хэдийнэ эхэлсэн.

Ийм эгзэгтэй цагт Ц.Элбэгдоржийн дөрвөн жил зүтгэж бий болгосон нэр хүндийг татваргүй бүсэд нээлгэсэн дансаа “мартсан” УИХ-ын дэд дарга асан С.Баярцогтын дуулиан сэвтээх болсон нь таагүй. Түүнчлэн Үндсэн хууль зөрчсөн, төрсөн дүүгийнх нь охин, өөрийнхөө шууд удирдлага дор ажилладаг ЗГХЭГ-ын дэд дарга Г.Дэнзэнгийн гэргий Г.Уянгын компани Тавантолгойн орд газрын гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэх тендерт ялагчаар тодорсон гэх хэл аманд өртсөн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг тойрсон таагүй үйл явдал АН-ын нэр дэшигчийг шаналгаж буй юм. Ц.Элбэгдоржийн араас ойрын өдрүүдэд МАН-ын нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн ил далд сурталчилгаа эхлэх байх.

Их эзэн Чингис хааныг онголсон, ургийн ургаар тахиж байхыг захисан Бурхан халдун уулын өвөрт өссөн, Хэнтий нутгийн унаган хүү, үндэсний бөхийн дэвжээнд арван жил аваргалсан их аварга, УИХ-д гурван удаа сонгогдохдоо нийгэм, эдийн засгийг доройтуулсан ямар нэгэн муу үйлд нэр холбогдоогүй гэсэн чимэг түүнийг дагах биз ээ. Үүний араас УИХ-д суудалтай бусад намуудаас удахгүй тодрох нэр дэвшигчдийн өрсөлдөгчдөөсөө ялгарах онцлогууд нийлж энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг чамгүй сонирхолтой болгож мэдэхээр байна.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7259741/4b8/trackback

gutal

2013.05.14 00:09:22
*.44.251.163

mongolchudaa.yag unendee elvegdorjig erunhiilech bolohod bid....bi ene uls tur uur boloh b .h gej bodoj baillaa.engiin ard bidend bidnii amidral sain bolj medegdssen yum algaa.gevch bas buhiin ertunts bas l buun  .............................................................................................................

 

List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
3169 Сэтгүүлчид 100 жилийн түүхээ дурслаа 2013-03-07 12131
3168 НҮҮРСНИЙ САЛБАРЫНХАН ТӨМӨР ЗАМ ТАВИХЫГ ШАВДУУЛАВ 2013-02-22 12119
3167 Д.ЭРДЭНЭТОГТОХ ӨМНӨД АМЕРИКИЙН НОЁН ОРГИЛД АНХ УДАА ГАРЛАА [1] 2013-02-14 12102
3166 С.НЯМ-ОЧИР, Д.СУМЪЯА НАР МАСТЕРСЫН АВАРГА БОЛЛОО 2013-05-27 12081
3165 Ц.ПҮРЭВЖАРГАЛ: МАНЕЖ МИНИЙ АМЬДРАЛ 2013-04-22 12067
3164 УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сан Монголын хүүхэд, эмэгтэйчүүдийн төлөө хамтран ажиллах боллоо 2013-03-07 12067
3163 ШАТАР МОНГОЛООС ҮҮССЭНИЙГ ГЭРЧЛЭХ ЧУЛУУ 2013-03-13 12065
3162 БНСУ руу ажиллахаар явах иргэдийн нэрс 2010-08-07 12062
3161 АРВАН ХОЁР ДАХЬ ЖИЛИЙН “АЛДАРТНУУД” ТОДОРЛОО 2013-02-18 12059
3160 ТЭРГҮҮН КОМИССАР Ч.САНГАРАГЧАА АЖИЛТНАА ЮУНЫ УЧИР ТАГНАВ 2010-07-29 12057
3159 АНУ-ын балетийн одод Монголд ирэх нь [1] 2013-05-13 11989
3158 Н.Ариунболд: Мөнгө босож ирээд цай чанаж өгөх биш, ээж минь л байхад болно 2013-03-18 11972
3157 “iTunes App store”-т Д.Болдын аппликейшн хамгийн эрэлттэй байна 2013-03-11 11961
3156 Таван оронд суралцах ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН шалгаруулалт зарлалаа 2013-04-09 11953
3155 Б.Сэр-Од: Монголынхоо нэрийг мандуулахын тулд гадаадад бэлтгэл хийдэг 2013-03-07 11937
3154 “ОЮУТОЛГОЙ” УЛС ТӨРИЙН “ЗЭВСЭГ” БИШ 2013-03-18 11926
» Б.БАТ-ЭРДЭНЭ ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРСӨЛДӨХ ЭРХ АВЛАА [1] 2013-05-06 11918
3152 А.Мөнхболд: Бид хөршийнхөө ложистикийг ойлгохгүй бол нүүрсээ үнэд хүргэж чадахгүй 2013-05-02 11892
3151 ХОККЕЙЧИД “CHALLENGE CUP”-ААС АНХНЫ МЕДАЛИА АВЛАА 2013-03-25 11867
3150 ЦАГААНАА ТҮРҮҮЛЖ, МАНАЙХАН БАГААРАА ГУРАВТ ЖАГСАВ 2013-02-14 11847
배너신청
자생병원

배너신청