Бичлэгийн тоо 3,329



Монголын ложистикийн холбооны ерөнхийлөгч А.Мөнхболдтой ярилцлаа.

-Монгол Улс шиг ашигт малтмалын нөөц ихтэй, дэд бүтэц нь муу хөгжсөн улс тээвэр, ложистикийн асуудлаа хэрхэн шийдсэн байдаг бол?

-Монголын газар зүйн байршил, геополитикийн нөхцөл нь аль ч улстай адилгүй. Манайхтай төстэй Афганистан улсад Азийн хөгжлийн банкны тусламжтайгаар тээвэр, ложистикийн суурь дэд бүтцээ байгуулж эхэлж байна. Ирээдүйд олборлох уул уурхайн бүтээгдэхүүнээ тэд барьсан замаараа тээвэрлэж эхэлнэ. Харин манай төр засагт ложистикийн талаарх тодорхой бодлого байгаагүй. Учир нь манайх авто тээвэр, төмөр зам, иргэний агаарын тээврийн хуультай боловч хоорондоо ямар ч уялдаагүй байгаа нь ложистикийг хөгжүүлэх эрх зүй байхгүй гэсэн үг. Гэтэл бусад оронд тээврийн нэгдсэн ганц хуультай байдаг. Манайх тус тусдаа хуультай болохоор тээвэр зохицуулалт нь бас тус тусдаа. Монгол Улс өргөн уудам газар нутагтай, хүн ам цөөтэй, жижиг эдийн засагтай тул тээврийн төрөл хоорондын өрсөлдөөн нь ложистикийг хөгжүүлэх боломж бүрдүүлээгүй. Ийм эрх зүйн орчин, салбарын бодлогыг Азийн хөгжлийн банк болон Дэлхийн банкнаас санхүүжсэн гадаадын зөвлөх компаниуд хийж өгсөн байдаг. Бусад оронд тээврийн салбарууд нь хоршиж, хамтарч ажилладаг. Товчхондоо, тэнд холимог тээвэр хөгжүүлэх бодлого баримталдаг. Манайд ложистикийг зохицуулах ямар ч хууль байхгүй. Тийм болохоор хэн ямар үйл ажиллагаа явуулах нь хувийн хэвшлийнхний шийдэх асуудал болоод байгаа. Тэгэхээр ямар төрлийн ачааг хаашаа, яаж тээвэрлэж, хаана хадгалж байгааг хэн ч мэдэхгүй. Хамгийн их анхаарах зүйл нь уул уурхайд их ашигладаг аюултай ачааны урсгал юм. Аюултай ачаа гэдэг нь химийн хортой, тэсэрч дэлбэрэх бодисуудыг хэлж байгаа хэрэг. Үүнээс гадна хөргөлттэй агуулах, энгийн агуулах, хүнсний агуулах, элеваторын сүлжээ агуулахын төлөвлөлт огт байхгүй.

-Монгол Улс ложистикийн гүйцэтгэлийн индексээр хаахна явдаг бол?

-Монгол Улс ложистикийн гүйцэтгэлийн индексээр өнгөрсөн онд дэлхийн 155 орноос 140 дүгээрт орсон. Үүнд нөлөөлж байгаа хамгийн гол хүчин зүйл нь далайд гарцгүй байдал. Бас гааль, тээвэр, тээврийн дэд бүтцийн өнөөгийн түвшинд хийж буй шийдлүүд маань худалдаа, тээврийг хөнгөвчлөхөд бүрэн чиглэж чадахгүй байна. Ложистикийн гүйцэтгэлийн индексийг тодорхойлж байгаа зургаан үзүүлэлтийг ихэвчлэн Монголд үйл ажиллагаа явуулж буй гадаадын компаниудаас авсан санал асуулгаар үнэлдэг. Монгол Улс ложистикийн талаар улирал тутам статистик гаргаж, бизнес эрхлэгчдэд мэдээлж байх хэрэгтэй. Засгийн газрын дэргэд ложистикийн асуудал хариуцсан байгууллага байдагг үй шүү дээ.

-Танай холбоо уул уурхайтай холбоотой төсөл хэрэгж үүлж байгаа юу?

-Авто тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын судалгааг хийж, дуусгах шатандаа явж байна. Уг ажлын хүрээнд уул уурхайн ирээдүйн ачаа урсгалын тооцоог хийж үзсэн. Ачаа урсгалын тооцооноос үүдээд терминал, экспортын ложистикийн сүлжээний төлөвлөлтийг хийсэн.

-Зарим улсад уул уурхайн гаднын компани үйл ажиллагаа явуулахаар болсон тохиолдолд дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэх үүнийг ав гэсэн шаардлага тавьдаг юм билээ. Үүнтэй холбоотойгоор уул уурхайн салбарыг даган ЖДҮ хөгждөг жишиг бий.

-Стратегийн юм уу, тогтвортой байдлын гэрээ хийхээсээ өмнө тухайн төслийн мэдээллийн болон санхүүгийн урсгал, бараа бүтээгдэхүүний ханган нийлүүлэлт, тээвэрлэлтийн асуудлаа тооцож үзэх хэрэгтэй.Үүний нэг жишээ нь “Оюутолгой” төсөл. “Оюутолгой” төслийн бүх мөнгөний урсгал Монголын банкнаас гадуур явдаг гэж байгаа. Монголын эдийн засагт нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирлээ гэхэд тэр мөнгө нь 3-4 дахин үржиж эдийн засагт үр нөлөөгөө өгөх ёстой учраас үүнийг чухалчлаад буй хэрэг. Эдийн засагт мультифликаторын онол гэдэг. Өөрөөр хэлбэл, тухайн төсөлд ажиллаж байгаа хүн цалин авна, түүгээрээ бүтээгдэхүүн худалдаж авна. Ингэснээр тухайн дотоодын үйлдвэрлэлийг дэмжинэ. Харин мөнгөн урсгал гадуур явж байгаа бол тэрхүү өгөөжийг хүртэж чадахгүй гэсэн үг. Өгөөжийг нь хятадууд хүртээд, баялаг нь гадаадынханд очдог зарчмаар яваад байна. Оюутолгойд Австралийн үхрийн мах хэрэглэж байна. Гэтэл Монгол Улс 50 сая малтай гээд байгаа шүү дээ. Хөрөнгө оруулалтын 40- 60 хувь нь байгууламжид зарцуулагдаж, үлдэх хэсэг нь худалдан авалт, ложистикт ногддог. Тэгэхээр зөв төлөвл өсөн ложистик, дэд бүтцээр хийгдэж байгаа бүтээн байгуулалт улс оронд маш их үр өгөөж өгдөг. Аливаа төслийн хөрөнгө оруулалт эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг тус бүр дээр нь авч үзэх хэрэгтэй. Тодруулбал, авто, эсвэл төмөр зам, ямар агуулах, бэлтгэн нийлүүлэгчид хэрэгтэй гэдгийг төлөвлөх учиртай. Төлөвлөснөө хэрэгжүүлдэг байх ёстой. Хэн нэгэн манайд ирээд төслөө хэрэгжүүлснийх нь дараа бүтээгдэхүүнээ нийлүүлдэг биш тогтвортой байдлын гэрээ хийхээсээ өмнө төлөвлөх нь зүйтэй.

-Уул уурхайн том компаниудад дотоодын аж ахуйн нэгжүүд бүтээгдэх үүнээ нийлүүлэхийн тулд юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Ханган нийлүүлэлтийн чиглэлээр ажилладаг компаниуд хамтран ажиллах шаардлагатай, тэгснээр бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сайжруулж өрсөлдөх чадвартай болно. Одоо бид боломжоо бусдад алдсаар байгаа. Уул уурхайн ханган нийлүүлэлтийг хүнснээс эхлүүлмээр байна. Үүний тулд зориулалтын агуулах, технологийн тээвэрлэлт, хадгалалт, нөөцлөлт чухал үүрэгтэй. Үүний тулд төрөөс ханган нийлүүлэлтийн компаниудыг дэмжье гэвэл ложистикийн компаниудад хөнгөлөлттэй зээл олгох хэрэгтэй. Үүнээс гадна уул уурхайн баяжуулалтад шаардагдах химийн бодисуудыг 100 хувь гадаадаас авч байна. Гэтэл Монголд сульфит натригаас авахуулаад түүхий эд нь байна. Тиймээс химийн үйлдвэрээ байгуулах хэрэгтэй.

-Уул уурхайн том төслүүд хэрэгжүүлэх нь өргөн хэрэглээний барааны үнэ, инфляцад хэрхэн нөлөөлдөг бол?

-Монгол Улсын хүн амын хүнсний хэрэглээ харьцангуй тогтмол гэж үзэж болно. Энэ тогтмол, өөртөө зохицсон дэд бүтцээрээ орж гардаг худалдааны урсгал дээр уул уурхайн огцом хөрөнгө оруулалт, төс өлд шаардлагатай тоног төхөөр өмж нэмэгдэхээр хүнсний ханган нийлүүлэлтийн урсгалыг хамгийн түрүүнд шахдаг. Үүнээс болж зах зээлд хомсдол бий болох сөрөг талтай. Бусад оронд бол аливаа төслийг хэрэгжүүлэхээсээ өмнө ложистикийн дэд бүтэц нь ямар байх, импортын урсгал нь яаж орж ирэх вэ гэдгийг төлөвлөдөг. Шаардлагатай үед хилийн боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, терминалыг өрг өжүүлэх, тээврийн дэд бүтцийг төлөвлөх ажлуудыг хийдэг. Одоогийн дэд бүтэцдээ тулгуурлан том төслүүдээ хэрэгжүүлж эхлэхээр өргөн хэрэглээний барааны нийлүүлэлт, үнэд нөлөөлнө.

-Борлуулах уул уурхайн бүтээгдэхүүний хэмжээг ил тод зарладаг нь зөв үү?

-Нүүрсний үнэ буурч байна гэдэг. Энэ нь ложистиктой холбоотой. БНХАУ-ын нүүрс худалдан авах ложистикийг ойлгохгүй, мэдэхгүйгээр нүүрсээ үнэд хүргэх боломжг үй. Эсвэл бид жилд 30 сая тонн нүүрс экспортолно гэж зарладгаа болих хэрэгтэй. Манайх 30 сая тонныг зарна гэсэн төлөвлөгөөтэй байгаа бол хятадууд худалдаан дээрээ тактик хэрэглэчих шиг амархан зүйл үгүй.

-Тодруулбал?

-Монгол Улс жилд 30 сая тонн нүүрс экспортолно гэдэг нь БНХАУ-д сайн мэдээ. Хэдий хугацаанд, хэр хэмжээний бүтээгдэхүүн нийлүүлдэг вэ гэдгийг тэд мэддэг. Тэгэхээр юун дээр нь гацаавал манай нүүрсний үнийг буулгаж болох вэ гэдгийг тэд толин дээр харж байгаа юм шиг мэднэ. Хөзрөөр бол бид гарт байгаа модоо дэлгэчихээд тоглож байна гэсэн үг. Тиймээс Монгол Улс юуны түрүүнд Уул уурхайн бирж байгуулах хэрэгтэй. Уул уурхайн компаниуд бүгдээрээ гадаад худалдаа хийдгээ болих хэрэгтэй. Гадаад худалдаагаа төрөлжсөн байгууллагаар хийлгэ. Ер нь худалдаа, тээвэр, хадгалалт, хөрс хуулах ажилд бусдын үйлчилгээг ав. Бүгдийг өөрийн хүчээр хийх гээд хэрэггүй. Зардал тань ч буурна. Хятадууд ганц Монголоос нүүрс авч байгаа юм биш. Тус улс нүүрсний асар их нөөцтэй. Цагаан хаданд хадгалагдаж байгаа нүүрсийг авахгүй байхад л шатаж чанараа алдана. Тэгэхээр нүүрсээ зарахаас өөр гарцгүй гэдгийг хятадууд сайн мэднэ. Бизнест хэн тэвчээртэй нь ялдаг. Тэгж тэвчих боломж нь хятадуудад бий.

-Бирж байгуулах судалгаа хангалттай хийгдээг үй гэж холбогдох яамны мэргэжилтэн нь ярьж байсан?

-ҮХШХ (хуучнаар)-нд Уул уурхайн бирж байгуулах талаар судалгаа хийж байсан. Судалгааны ажлыг МҮХАҮТ-ын Экспортын зөвлөлийн дарга Д.Галсандорж удирдаж байсан. Хангалттай биш гээд л байвал биржтэй болохгүй. Гэтэл Хөх хотод, цаана нь БНХАУ-ын бас нэг хотод Монголын уул уурхайн бүтээгдэх үүнийг борлуулах Уул уурхайн бирж байгуулчихсан шүү дээ.

-Уул уурхайн биржтэй болохын ач холбогдол юу вэ?

-Өнөөдөр Монголын төмрийн ордын 80 орчим хувь нь хятадуудын гарт байна. Хятадууд төмөр замын дагуу хамгийн таатай байршил бүхий ордуудыг эзэмшиж байгаа. Одоогийн хуулиар бол тэд бага хэмжээний хөрөнгө оруулалт хийж, нойтон аргаар баяжуулаад ачаад явахад ямар ч татваргүйгээр гаргачихна. Бид биржтэй болчихвол тэнд үнэ хаялцана. Тэгэхээр тэндээс бүтээгдэхүүн худалдаж авах эрх нь Монгол хүнд олдоно. Бид баялгийн эзэн юм шиг харагдавч өөрсдөө ашиглах эрхгүй болчихоод байна. Жишээ нь, би “Эрдэнэт”-ийн баяжмалыг авч чадахгүй. Уул уурхайн биржтэй болчихвол энэ боломж бүрдэнэ. Үндэсний үйлдвэрлэлээ үнэхээр хөгж үүлье гэж байгаа бол бирж байгуулах нь зүйтэй.

-Ложистикийн талаар хууль, тогтоомж байдаггүй гэлээ. Ашигт малтмалын тухай хуулийн талаар ямар бодолтой байдаг вэ?

-Байгаль орчны болон Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах хэрэгтэй юм шиг санагддаг. Аливаа ордод дөрвөн цэгийн хооронд л байгаль орчны үнэлгээ хийдэг. Зэрэгцээ олон уурхайнууд нийлэхээрээ байгаль дахь хам нөлөөлөл нь маш их болдог. Түүнийг тооцоолох хэрэгтэй. Байгаль орчны тухай хуульд стратегийн үнэлгээний заалт зайлшгүй чухал байна. Стратегийн үнэлгээ гэдэг нь тухайн газар нутагт ургамал, амьтны даацыг тодорхойлно гэсэн үг. Байгалийн даацаас давсан үйл ажиллагаа явуулах гэвэл үгүй гэж хэлэх эрхийг албан хаагчдад олгох ёстой. Уул уурхайн олборлолт явуулахаас өмнө ТЭЗҮ батлуулдаг. Тухайн уул уурхайн бүтээгдэхүүнийг тээвэрлэх авто замын асуудлыг оруулаад эдийн засгийн үр ашиг ямар байгаагаас хамааран олборлох эрхийг олгодог болмоор байна. Бас төмрийн хүдрийн баяжмалын талаар төрөөс баримтлах бодлогоо гаргах хэрэгтэй гэж боддог. Нэмүү өртөг шингээж, экспортлох талаар бодолцох нь зүйтэй. Төмөр бол стратегийн бүтээгдэх үүн. Төмрийн хүдрийг байгаль орчинд халгүйгээр, ус хэрэглэдэггүй технологийг ашиглаад 98 хувь хүртэл баяжуулахад тонн тутмыг нь 380- 420 ам.доллараар борлуулах боломж бидэнд бий.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7250787/03c/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
3169 Сэтгүүлчид 100 жилийн түүхээ дурслаа 2013-03-07 12131
3168 НҮҮРСНИЙ САЛБАРЫНХАН ТӨМӨР ЗАМ ТАВИХЫГ ШАВДУУЛАВ 2013-02-22 12119
3167 Д.ЭРДЭНЭТОГТОХ ӨМНӨД АМЕРИКИЙН НОЁН ОРГИЛД АНХ УДАА ГАРЛАА [1] 2013-02-14 12102
3166 С.НЯМ-ОЧИР, Д.СУМЪЯА НАР МАСТЕРСЫН АВАРГА БОЛЛОО 2013-05-27 12081
3165 Ц.ПҮРЭВЖАРГАЛ: МАНЕЖ МИНИЙ АМЬДРАЛ 2013-04-22 12067
3164 УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сан Монголын хүүхэд, эмэгтэйчүүдийн төлөө хамтран ажиллах боллоо 2013-03-07 12067
3163 ШАТАР МОНГОЛООС ҮҮССЭНИЙГ ГЭРЧЛЭХ ЧУЛУУ 2013-03-13 12065
3162 БНСУ руу ажиллахаар явах иргэдийн нэрс 2010-08-07 12062
3161 АРВАН ХОЁР ДАХЬ ЖИЛИЙН “АЛДАРТНУУД” ТОДОРЛОО 2013-02-18 12059
3160 ТЭРГҮҮН КОМИССАР Ч.САНГАРАГЧАА АЖИЛТНАА ЮУНЫ УЧИР ТАГНАВ 2010-07-29 12057
3159 АНУ-ын балетийн одод Монголд ирэх нь [1] 2013-05-13 11989
3158 Н.Ариунболд: Мөнгө босож ирээд цай чанаж өгөх биш, ээж минь л байхад болно 2013-03-18 11972
3157 “iTunes App store”-т Д.Болдын аппликейшн хамгийн эрэлттэй байна 2013-03-11 11961
3156 Таван оронд суралцах ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН шалгаруулалт зарлалаа 2013-04-09 11953
3155 Б.Сэр-Од: Монголынхоо нэрийг мандуулахын тулд гадаадад бэлтгэл хийдэг 2013-03-07 11937
3154 “ОЮУТОЛГОЙ” УЛС ТӨРИЙН “ЗЭВСЭГ” БИШ 2013-03-18 11926
3153 Б.БАТ-ЭРДЭНЭ ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРСӨЛДӨХ ЭРХ АВЛАА [1] 2013-05-06 11918
» А.Мөнхболд: Бид хөршийнхөө ложистикийг ойлгохгүй бол нүүрсээ үнэд хүргэж чадахгүй 2013-05-02 11892
3151 ХОККЕЙЧИД “CHALLENGE CUP”-ААС АНХНЫ МЕДАЛИА АВЛАА 2013-03-25 11867
3150 ЦАГААНАА ТҮРҮҮЛЖ, МАНАЙХАН БАГААРАА ГУРАВТ ЖАГСАВ 2013-02-14 11847
배너신청
자생병원

배너신청