Бичлэгийн тоо 3,329

 Цөөхөн монголчуудын дундаас олимпийн аварга төрснийг дэлхий андахгүй. Цөөхүүлээ хэдий ч дэлхийн тавцанд танигдсан олон сайн дуулаачтайг ч мэднэ. Уужим талын салхинаас мэндэлсэн уртын дуу, ингэ уйлуулдаг морин хууртайг ч бас дуулсан. Үүнээс гадна эх орны нэрийг өргөсөн олон бахархлын нэг бол гарцаагүй монгол циркчид. Өнөөдрийн зочин Ц.Пүрэвжав тэдний нэг. Дэлхийн амжилтыг эвдсэн үзүүлбэр хийчихээд “Би чадлаа” гэж цээжээ дэлдэлгүй, ийм л байх ёстой мэт гудиггүй заг ах даруухан залуу. Үндэсний циркийн акробатын “Puujee and guys” хамтлагийн ахлагч Ц.Пүрэвжавтай ярилцсанаа хүргэе.

-Энэ сарын 22-нд Турк улс руу хамтлагаараа тоглолтоор явна гэсэн. Зургаан сарын турш олон орны циркчдийн хамтарсан тоглолтод оролцох юм уу?

-Туркийн аялал жуулчлалын төв болсон Антали хотод найм дахь жилдээ тоглохоор явах юм. Тэр хотод таван одтой 7000 гаруй буудал байдаг юм билээ. Бараг зочид буудлын бөөгнөрөл гэж болно. Аль ч улиралд хөл тасрахг үй зочинтой. Тэнд амрахаар очсон зочдод зориулан төрөл бүрийн урлагийн тоглолт зохион байгуулдаг. Манай багийн 20-30 гаруй насны 15 жүжигчин шидэлттэй акробат, дээсээр наадагч гэсэн том үзүүлбэрээ гэрээнд зааснаар өдөр бүр өөр өөр буудалд очиж “Монголын акробатчид” гэсэн нэртэйгээр толилуулдаг юм. 1000-1500 суудалтай том театрууд пиг дүүрч, үзэгчид уулга алдаад сүйд болно доо. Турк өөрсдийн циркгүй орон. Дээрээс нь монголчуудтай нэг цустай гээд бидэнд их сайн ханддаг.

-Улсын цирк хувьчлагдсанаас хойш бүтэн хөтөлбөр, үзүүлбэрүүдтэй тоглолт бараг тавиагүй. Тэгэхээр гадаадад гэрээгээр тоглох нь эдийн засаг болон ур чадвараа дээшлүүлэх том боломж байх, тийм үү. Ер нь Үндэсний циркийн гэрээгээр явдаг уу?

-Циркийг хувьчлахаас өмнө би өөрөө судалж, холбоо тогтоож олон жилийн гэрээ байгуулсан нь найм дахь жилдээ үргэлжлээд явж байгаа юм. Үндэсний цирк ч гэсэн богино хугацаагаар гадаадад тоглуулах гэрээ хийдэг.

-Гадаадад тоглолтоор явсан жүжигчид харьяалагддаг байгууллагадаа орлогоосоо тодорхой хувь өгдөг юм билээ. Танай багийнхан хувиараа байгуулсан гэрээгээр явдаг болохоор тийм хувь өгдөг үү?

-Үндэсний цирк бидний нийгмийн даатгалыг төлдөг болохоор тэнд авсан цалингийнхаа 10 хувийг өгөх гэрээтэй. Бид энэ байгууллагын байранд үнэ төлбөргүй бэлтгэл хийж, харьяалагддаг болохоор ингэх нь зүйн хэрэг.

-Танай хамтлаг өнгөрсөн сард болсон олон улсын циркчдийн тоглолтод оролцсон. Үзүүлбэрийн гүйцэтгэл, найруулга тун сонирхолтой байсан. Хамтлагийн тоглолтыг хэн найруулдаг вэ?

-Тэр тоглолтод толилуулсан дээсээр наадагч үзүүлбэрээ бид гурван жилийн өмнө найруулан, тавьсан юм. Үндэсний хэв маягаа харуулахын тулд Ц.Сэвжид агсны алдарт “Жалам хар” бүжгийн зарим хөдөлгөөн болон аяыг циркийн элемент, трюктэй холбон найруулсан юм. Ихэвчлэн гадаадад тоглодог үзүүлбэр болохоор монгол “үнэртэй” болгох шаардлагатай. Ер нь бидний тоглолтыг сайхан хүлээн авч, шагширдаг. Гаднын циркийн тоглолтуудтай харьцуулахад Монголын циркчид ер нь дутахгүй шүү. Тэгээд ч одоо үед мэдээлэл, харж үзэх боломж өргөн болсон учраас найруулга, дэглэлтэд толгой өвдөх зүйлгүй. Бидний гол хүндрэл гэвэл амьдрал болон ажлын боломж, нөхцөл жаахан хүнд байдаг. Гадаадын туршлагыг харахад найруулга, хөгжим, хувцас хэрэгсэл, үзүүлбэр, нүүр будалтыг хүртэл тус бүрт нь бүтэн баг хариуцан авч явдаг. Харин бидний хувьд багийн ахлагч гэж ганц хүн үзүүлбэрээ бэлдэх, найруулгаа хийх, хөгжим, хувцас дэглэлт гээд бүгдийг хийдэг.

-Танай багийн дээсээр наадагч үзүүлбэрийг тэр бүр хийдэггүй, хамгийн хүнд төрөлд багтдаг гэсэн. Энэ гайхалтай үзүүлбэрээ Гиннесийн номонд бүртгүүлэх боломж байгаа болов уу. Хөөцөлдөж байв уу?

-Гиннесийн амжилтад бүртгүүлэх талаар ёстой бодож байгаагүй юм байна. Үнэхээр дэлхийн дээд амжилт гэж болно. Учир нь дөрөв, таван хүн мөр мөрөн дээрээ зогсоод дээс тоглодог үзүүлбэрийг гүйцэд хийсэн циркчид Монголоос өөр хаана ч байхгүй. 1990 онд Монте Карлын циркийн наадамд оросууд энэ үзүүлбэрийг хийж, дээсэн дээрээ үсэрч чадаагүй хэрнээ алтан медаль авсан байдаг. Гүйцэтгэл дутуу гэсэн үг шүү дээ. Бид тэр үзүүлбэрийг бүрэн гүйцэтгэж чадсан. Онгирч байгаа юм биш шүү, энэ бол бахархал. Оросууд ч гайхдаг юм. Энэ үзүүлбэрийг мэргэжлийн хэлээр хэвтээ болон босоо давхар үсрэлт гэдэг. Өөр нэг зүйл гэвэл оросууд алтан медаль хүртэхдээ хэвтээ дөрвөн давхартай хийсэн бол бид таван давхар буюу дээр дээрээсээ таван хүн давхарлаад үсэрсэн. Дэлхийн жишигт ихэвчлэн гурав давхарладаг. Дөрвөн давхар тун ховор доо. Бид босоо дөрвөн давхартай дээс “тоглодог”. Энэ үзүүлбэрээрээ бид Монголд болдог циркчдийн наадмаас гран при авч байсан.

 -Ийм мундаг зүйл хийчихээд ямар ч сурталчилгаа байхгүй, алдаршуулах ажил хийхгүй байгаа нь харамсмаар. Монголчууд их хэнэггүй, гудиггүй, ийм л байх ёстой гэсэн бодолтой байдаг нь нэг талаар буруу гэж боддог. Дэлхийн шоу бизнесийн маркетинг, менежментийн хэм жээнд хүргэх хэрэгтэй шүү?

-Бид багаасаа л циркийн хүнд хөдөлмөр эрхэлж, хийе бүтээе гэж гүрийсээр жаахан “болхидуу” болчихсон шиг байгаа юм. Уран бүтээлийн эрэл хийхээс биш оюуны талыг орхигдуулчихсан нь үнэн шүү. Таны хэлдгээр бид дэндүү гудиггүй байна аа. Өөр нэг зүйл нь ямар шугамаар яаж хөөцөлдөж сурталчилж, алдаршуулах аргаа сайн мэдэхгүй байна.

-Хүүхдийг дээс болгон эргүүлдэг өөр нэг онцгой үзүүлбэр байдаг бил үү?

-Хүүхдийг “дээс” болгосон чигтээ давхар дээс тоглодог юм. Тодорхой хэлбэл, хүүхдээр дээс эргүүлж буй хоёр хүн дээс тоглоно гэсэн үг. Энэ бас их хүнд үзүүлбэрт тооцогддог. Олон улсын циркийн хөтөлбөрт байдаг үзүүлбэрээс би санаа авч, жаахан хүндрүүлсэн хэлбэрээр найруулсан ухаантай. Энэ үзүүлбэрийг манайхан сүүлийн үед дуурайгаад хийж байгаа. Монголчууд нэг хараад л сурчихдаг сүйхээтэй хүмүүс шүү дээ.

-Олон улсын хэмжээнд өндөр үнэлгээ авч чадах сайн үзүүлбэрүүдийг эндээ л хав дараад байх нь харамсмаар санагдах юм. Дэлхийн хэмжээний том уралдаанд орж, өөрсдийгөө сорьж, гайхуулах цаг болжээ. Энэ талаар бодсон, зорьсон ажил байна уу?

-Бид ирэх жилээс олон улсын А зэрэглэлийн уралдаануудад хүч сорих зорилго тавьсан. Ирэх арваннэгдүгээр сард Туркээс ирээд зөвхөн урал даандаа анхаарал хандуулна даа. Менежер үүдтэйгээ ярьж тохирсон байгаа.

-Цирк залуу насны ажил. Байнга хүнд трюк хийж, нуруундаа хэт ачаалал өгөхөд бэртэл гэмтлээс эхлээд элдэв өвчин хуучтай болдог гэдэг. Ийм хүнд хөдөлмөр эрхэлдэг хүмүүс амь насны, эрүүл мэндийн даатгалд хамрагддаг уу?

-Тийм шүү. Би 37 хүрчихлээ. Хэдхэн жилийн өмнөхтэй л харьцуулахад жаахан ядардаг болчихоод байгаа. Залуу байхад ядрахаа ч мэддэггүй байж дээ. Бидний хийдэг хэвтээ давхар үсрэлтийг байнга хийж болохгүй. 200 гаруй кг ачаатай гар дээрээ үсрэхэд нурууны үеүд суухаас эхлээд янз бүрээр гэмтэх магадлал их.

Тиймээс тоглолт, уралдаанд зориулж сарын өмнөөс эрчимтэй бэлдэх учиртай. Хэдэн жилийн өмнө нуруу өвдөөд эмнэлэгт үзүүлж, нурууны зураг авахуулахад үений суулттай байна гэсэн. Даатгалын хувьд 1990-ээд оноос өмнө гэмтэж, бэртэхэд улсаас тодорхой хэмжээний мөнгө өгдөг байсан санагдана. Одоо чухам яадгийг сайн мэдэхгүй байна.

-Эрүүл мэндээ алдах эрсдэлтэй хэцүү ажлын юунд нь дурладаг юм бэ. Шантраад өөр ажил хийх бодол төрж байсан уу?

-Багаасаа л зүтгэсэн болохоор хаячихаж чаддагг үй юм аа. Өөр ажил хийнэ гэхээр сэтгэлд буухгүй, бас нэг юм татаад байдаг. Түүнээс биш өөр ажлын санал олон ирж байсан.

-Урлаг, спорт “донтуулдаг” гэдэг нь энэ юм болов уу?

-Яг үнэн, хэцүү ч гэсэн орхиж чадахгүй байна гэдэг донтсоны шинж байх. Хэдэн хүүхэдтэйгээ бужигнаад хэцүүгийн ард гарах гээд гүрийх сайхан шүү дээ. Тэгж “махаа” зулгаасныхаа үр дүнг үзэх шиг аз жаргал байхгүй. Хүнд ч гэсэн таашаал өгдөг учраас циркийн урлагт дурладаг, татагддаг байх. Заримдаа сэтгэл тавгүйрхээд, хөдлөхөөс ч дургүй хүрдэг. Тэгээд циркийн хаалгаар орохоор л сэтгэл хөнгөрөөд, тэр бүхэн оргүй алга болчихдог, сонин юм шүү.

-Таны гэргий циркчин гэсэн. Муугаар бодоход гэмтэж, бэртчихвэл хоёр хүүхэд, амьдралаа авч явахад хэцүү болно. Хэн нэг нь өөр ажил хийе гэж ярилцаж байсан уу?

-Мэдээж тэр талаар ярьдаг л даа. Гэхдээ хоёулаа л энэ урлагт хайртай, багаасаа хамаг сэтгэл, хүчээ зориулсан болохоор аль аль нь замын голоос буцахыг хүсэхгүй. Түрүүн ярьсан том зорилгоо биелүүлж, олон улсын уралдаанд орчихоод энэ талаар ярьж болно. Өнгөрсөн хугацаанд юуны төлөө зүтгэж, ямар түвшинд очсоноо үзэх хэрэгтэй биз дээ. Бас нас залуу дээрээ гадагшаа тоглолтоор явж амьдралаа дээшлүүлэх зайлшгүй шаардлага байна.

-Циркчний удамтай юу. Яагаад энэ урлагтай холбогдсон юм бол?

-Аав, ээж минь жирийн л ажилтай хүмүүс. Хамаатны нэг ах минь циркчин байсан юм. Биднийг байнга цирк үзүүлнэ. Тэгж явсаар уруу татагдаад циркийн сургуульд орчихсон. Улсын циркийн дэргэдэх алиалагчийн дугуйлан гэж байлаа. Монгол хүн аливаад дасан зохицохдоо харьцангуй хурдан байдаг шүү дээ. Нүүдэлчин амьдрал, дээрээс нь өвөг дээдэс маань генээ сэлбэх ухаалаг бодлоготой байсны ач байх.

“Би одоо үеийн циркчид дундаа хамгийн ахмад нь шахуу болсон. Цаг хугацаа ёстой л нисдэг юм байна” хэмээсэн тэрбээр хүнд хөдөлмөрийн нөхцөлөөр хоёр жилийн дараа тэтгэвэрт гарах юм билээ. Залуу насны эрч хүч, сэтгэл, оюунаа циркт зориулсан энэ залуугаас “Тэтгэвэрт гарч, манежнаас холдоод юу хийх вэ” гэж асуухад хэсэг дуугүй сууснаа “Манеж миний амьдрал юм байна. Толгойд орж ирэх өөр юм алга. Хэдэн хүүхдээ л дасгалжуулах байх даа” гэсэн.

Амьдралын утга, ажлын амтыг мэдэрч, ойлгосон ийм нэгэн циркчинтэй уулзаад, эрхгүй бахархлаа.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7226130/106/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
3169 Сэтгүүлчид 100 жилийн түүхээ дурслаа 2013-03-07 12131
3168 НҮҮРСНИЙ САЛБАРЫНХАН ТӨМӨР ЗАМ ТАВИХЫГ ШАВДУУЛАВ 2013-02-22 12119
3167 Д.ЭРДЭНЭТОГТОХ ӨМНӨД АМЕРИКИЙН НОЁН ОРГИЛД АНХ УДАА ГАРЛАА [1] 2013-02-14 12102
3166 С.НЯМ-ОЧИР, Д.СУМЪЯА НАР МАСТЕРСЫН АВАРГА БОЛЛОО 2013-05-27 12081
» Ц.ПҮРЭВЖАРГАЛ: МАНЕЖ МИНИЙ АМЬДРАЛ 2013-04-22 12067
3164 УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сан Монголын хүүхэд, эмэгтэйчүүдийн төлөө хамтран ажиллах боллоо 2013-03-07 12067
3163 ШАТАР МОНГОЛООС ҮҮССЭНИЙГ ГЭРЧЛЭХ ЧУЛУУ 2013-03-13 12065
3162 БНСУ руу ажиллахаар явах иргэдийн нэрс 2010-08-07 12062
3161 АРВАН ХОЁР ДАХЬ ЖИЛИЙН “АЛДАРТНУУД” ТОДОРЛОО 2013-02-18 12059
3160 ТЭРГҮҮН КОМИССАР Ч.САНГАРАГЧАА АЖИЛТНАА ЮУНЫ УЧИР ТАГНАВ 2010-07-29 12057
3159 АНУ-ын балетийн одод Монголд ирэх нь [1] 2013-05-13 11989
3158 Н.Ариунболд: Мөнгө босож ирээд цай чанаж өгөх биш, ээж минь л байхад болно 2013-03-18 11972
3157 “iTunes App store”-т Д.Болдын аппликейшн хамгийн эрэлттэй байна 2013-03-11 11961
3156 Таван оронд суралцах ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН шалгаруулалт зарлалаа 2013-04-09 11953
3155 Б.Сэр-Од: Монголынхоо нэрийг мандуулахын тулд гадаадад бэлтгэл хийдэг 2013-03-07 11937
3154 “ОЮУТОЛГОЙ” УЛС ТӨРИЙН “ЗЭВСЭГ” БИШ 2013-03-18 11926
3153 Б.БАТ-ЭРДЭНЭ ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРСӨЛДӨХ ЭРХ АВЛАА [1] 2013-05-06 11918
3152 А.Мөнхболд: Бид хөршийнхөө ложистикийг ойлгохгүй бол нүүрсээ үнэд хүргэж чадахгүй 2013-05-02 11892
3151 ХОККЕЙЧИД “CHALLENGE CUP”-ААС АНХНЫ МЕДАЛИА АВЛАА 2013-03-25 11867
3150 ЦАГААНАА ТҮРҮҮЛЖ, МАНАЙХАН БАГААРАА ГУРАВТ ЖАГСАВ 2013-02-14 11847
배너신청
자생병원

배너신청